amaahai
Dateline: 2013-3-5
ТУРШИЛТ

Туршилт№1:

1 шил архи уув. Гэнэт сэрсэн чинь үдийн наран хэвийж байлаа. Дотор муухайрч, толгой эргэж, тархи заадсаараа салах гэж буй мэт өвдөж, ам маш ихээр цангаж байв. Чухам ямар үйл явдал болоод өнгөрснийг санах гэж хэчнээн хичээгээд тусыг эс олов. Босч чадалгүй дэмий л шаналж хэвтсээр өдрийг өнгөрөөв.

Туршилт№2:

Тус бүр нь 500 граммын багтаамжтай 4 лонх "БОРГИО" хэмээх шар айрагнаас уув. Нэлээн сүрхий согтох шинжтэй болоод ирж байна. Даан ч "Аваргуудын лийг"-ийн тоглолт эхлэхээс өмнө нам унтсан байлаа. Өдөр 11 цагт сэрэв. Толгой өвдөж, ам цангаж байна. Босч ажилдаа очих гэсээр байтал ...

Шууд холбоос

Dateline: 2013-3-3
БИ ХЭНИЙГ ДЭМЖИХ ВЭ?

     Хэрвээ Барса Реалын тоглолт гарч байх юм бол би Реалыг дэмжинэ. Учир нь Барсагийн хэтэрхий залхмаар бөмбөг барилт, бусдыг өөрийнхөө тоглолтын темпэнд оруулах гэж, тухайн тоглолтын ритмийг эвдэж, хэтэрхий заваан, хашир тоглолтыг үзэх гэж би хөлөмбөгт дурлаагүй.

     Хэрвээ Реал мадрид Английн ямар нэгэн багтай тоглож байгаа харагдвал би би шууд л Английн багийг дэмжинэ. Яагаад гэвэл Английн хөгжөөн дэмжигчид хамгийн агуу нь учраас тэр. Ямар ч баг тоглож байсан цэнгэлдэх хүрээлэн пиг дүүрэн байдаг учраас би Английн хөлбөмбөгийн фанатуудыг хүндэлдэг юм.

     Гэтэл Английн премьер лийгт чи ям...

Шууд холбоос

Dateline: 2013-2-20
МИНИЙ ЭМГЭНЭЛ

          UBS телевизийн Universe best song хэмээх шоуны 2013 оны шалгаруулалт эхлээдэхжээ хөөрхий. Уг нь үзүүштэй дажгүй нэвтрүүлэг л дээ. Дуулж чадаж байгаагаар нь бахархаад, дуулж чадаагүйг нь сэтгэлдээ өмөөрч, бас зоригийг нь үнэлээд, инээдтэй зүйл гарвал сайхан  инээчхээд, бухимдах юм гарвал бухимдчихаад л үзээд суудаг дажгүй сайхан шоу гэж би боддог.

          Гэтэл бурхан минь саяхны нэг дугаарыг нь үзсэндээ би үнэхээр их харамслаа. Учир юун хэмээвээс Америкийн нэгдсэн улсад 14 жилийн туршид эцэг эхтэйгээ амьдарч байгаад ирсэн гэх нэгэн охин байх. Хөтлөгч Анууш түүнээс ярилцлага авч байн...

Шууд холбоос

Dateline: 2013-1-15
БИ БОЛ МОНГОЛД ТӨРСӨН МОНГОЛ ЗАСВАРЧИН

          
        

  Тэгэхлээр ийм байна аа гэж... Миний бие хэд хоногийн өмнө өөрийн танил, сүрхий дотно хуурай ах, эгч хоёрынхоо хүсэлтээр тэдний найзын машиныг хэрхэн засч, янзалсан талаараа өгүүлэх ину.

          Урдаа зуны 2 ширхэг хатуу дугуй, хойноо нэлээн халзарч яваа өвлийн дугуй тавиад эр зоригийн гайхамшгийг үзүүлэн мөстэй зам дээр хөдөлгөөнд оролцох юм бол та багагүй хэдэн төгрөгөөр тонгойх болно гэдгийг санаад авчхад илүүдэхгүй юм байна лээ.

 

 

Эгц урдаас нь харахад нэг иймэрхүү. Улсын лугаарыг нь олон нийтэд харуулахгүй хэмээн хичээж авсан минь энэ ээ.
 

 Хажуугаас нь харахад и...

Шууд холбоос

Dateline: 2012-12-21
МАНАЙД БҮХ ЗҮЙЛ БИЙ ГЭХДЭЭ... хэмээх егөөдөл

      Миний Монгол сайхаан. Монголд амьдрах бүүр ч сайхан. Учир нь манайд бүх зүйл бий. Байхгүй зүйл гэж огт үгүй. Та юуг авахыг хүснэ тэд цөм таных болох боломжтой. Хэрэв та хүсвэл ногоон өнгөтэй хурганы арьс, нохойны битүү туурайг ч олж болно. Гаргалгаа нь их амархан. Би хэлээд өгье. Та дээрх зүйлсийг өндөр үнээр худалдаж авна аа гээд хурдхан шиг зар өгчих. Үүнийг хэн нэгэн мундаг бизнесмэн нь олж уншингуутаа нэн даруй урд зүгт амьдардаг өөр нэгэн том гадаад түнш рүүгээ утас цохино. Хэдхэн хоногийн дараа таны өмнө жинхэнэ ногоон хурганы арьс, нохойны битүү туурай байж байх болно гэх жишээтэй...

Шууд холбоос

Dateline: 2012-12-3
НОВШИЙН ГАРУУДАД...

      Юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй, юу ч уншиж судлаагүй хэрнээ том том ярьж, надад шахалт үзүүлэх гэж хий оролдогч новшийн гаруудад зориулав. Оюун ухааны чинь чансаа хүрч чадвал үүнийг уншаад модон толгойдоо эргэцүүлж бодох өчүүхэн зай гаргачхаарай.

          Би- Өвөг дээдсийнхээ өлмийд өвдөг сөгдөнө үү гэхээс
                 Өнгө мөнгөний өмнө мэхийн ёслохгүй

          Би- Үрийнхээ зулайг үнэрлээд нулимс дуслуулж үзсэнээс 
                 Үйл хэрэг бүтсэнгүй гэж уйлж унжиж яваагүй

          Би- Найз нөхөддөө тусалж, дэмжиж явснаас
                 Нохой зан гаргаж, новширч, хөглөрч явсангүй

     ...

Шууд холбоос

Dateline: 2012-11-16
БӨӨН БӨӨН ЭРГЭЛЗЭЭНҮҮД

 Сүүлийн үед миний дотор нь амьдраад байгаа улс, хэвлийд нь оршоод байгаа дэлхий, эсийнх нь тоонд ороод яваад байгаа ертөнцөд болж буй аливаа үйл явдал, үзэгдлүүд нь үнэхээр бодитой болоод байна уу? эсвэл зүүдлээд байна уу? эсвэл хэн нэгний тохуурхан даажигнал, хий хоосон тоглоом наргиан уу гэдгийг ойлгохоо байгаад өөрийн нүд, чих тэргүүтэн таван мэдрэхүйдээ огтоос үл итгэн эргэлзэх болсон тул эрхэм хүндэт блогчин нөхөд та бүхнээсээ асуун шалгааж эргэлзээгээ тайлмаар санагдсаны учир мөхөс миний бие дуртай дургүй хэдэн үгийг сараачихаар шийдсэн нь энэ болой.

Эргэлзээн 1: 6-р сарын 28-нд манай мо...

Шууд холбоос

Dateline: 2012-8-7
ӨӨДГҮЙ МУУСАЙН ХОРЛОН СҮЙТГЭГЧИД

Заа хөө нэг ийм хөгтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр зүйл надтай тохиолдсон байж таардаг юм даа. Тэр тухай товчхон өгүүлбэл ийм байна.
Нэгэн өдөр миний бие ажил дээрээ мунгинаад л сууж байтал ажлын гадаа түс тас хийх их чимээн нүргэлээд л... тун удалгүй хамт ажилладаг нэгэн дүү хүү маань "Амаахай ах аа. Таны машиныг мөргөчихлөө" гэдэг байгаа. Гараад хартал хөөрхий муу машины минь багаажийг юу ч үгүй цааш нь чихээд хаячихсан, хэргийн эзэд хэмээх 2 өвгөжөөр ах хүү нэлээн согтуу, бас болоогүй ачааных нь хойд хаалт нь буусан портер машины хажууд гэмшээд байгаа нь ч мэдэгдэхгүй, гэлбэлзээд байгаа н...

Шууд холбоос

Dateline: 2012-3-11
МИНИЙ БУХИМДАЛ ХЭМЭЭХ ЁГТЛОЛ

Өөрийгөө хүн хэмээн итгэгч, ухамсар дорой өчүүхэн амьтас хийгээд түүнээс долоон доор өт хорхойн чинээ уураг тархитнуудад зориулав.

                Хүмүүн төрөлхтөн хэмээгч нь ухаантай гэх хэдий ч тэнэг нь дэндсэнээрээ алдартай байх юм даа. Тэгээд хэн нэгэн этгээд  ямар нэгэн үйлдлийг хожим гарах хор уршгийг нь үл тооцоолж, сэтгэлийн хөдөлгөөн, уураг тархины багтаамжиндаа тааруулан төсөөллөөрөө хийчхээд харамсан амаа барих боловч нэгэнт өнгөрсөн цаг хугацааг эргүүлэн авч болдоггүйгээс хойш үхээд өгье ч гэсэн үл засагдах агуу том алдаа болон хувирах ажээ.

            Гэхдээ алдаа хийснээ ойлго...

Шууд холбоос

Dateline: 2012-1-16
НЭГЭН ТАГНУУЛЧИЙН ТҮҮХ 4 БУЮУ ТӨГСГӨЛ

Өөрийн удирдлагуудын дунд нэр хүнд нь өсч байгаа завшааныг ашиглан Сташинский Инге Поль хэмээх герман бүсгүйтэй гэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэхэд дарга нар нь эрс эсэргүүцэв. Герман эмэгтэйтэй Зөвлөлтийн иргэн гэрлэнэ гэдэг бол зүгээр л огт боломжгүй зүйл гэж үзсэн байна.

Сташинскийгийн урам маш ихээр хугарч, өөрийг нь хүн гэж огтхон ч үзэлгүй зэвсэг мэтээр ашиглаж байгааг ухаарч эхэлсэн байна. Ингээд тэрээр КГБ-ийн дарга Александр Шелепинд өөрийн гэрлэх төлөвлөгөөгөө хэлж, удаа дараа хүсэлт тавьсны эцэст зүүн Берлинд очин Инге Полийг Москвад авчрах эрх олгожээ. 1959 оны өвөл Сташин...

Шууд холбоос


idiomatic-dormant