amaahai
Dateline: 2012-08-07
ӨӨДГҮЙ МУУСАЙН ХОРЛОН СҮЙТГЭГЧИД

Заа хөө нэг ийм хөгтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр зүйл надтай тохиолдсон байж таардаг юм даа. Тэр тухай товчхон өгүүлбэл ийм байна.
Нэгэн өдөр миний бие ажил дээрээ мунгинаад л сууж байтал ажлын гадаа түс тас хийх их чимээн нүргэлээд л... тун удалгүй хамт ажилладаг нэгэн дүү хүү маань "Амаахай ах аа. Таны машиныг мөргөчихлөө" гэдэг байгаа. Гараад хартал хөөрхий муу машины минь багаажийг юу ч үгүй цааш нь чихээд хаячихсан, хэргийн эзэд хэмээх 2 өвгөжөөр ах хүү нэлээн согтуу, бас болоогүй ачааных нь хойд хаалт нь буусан портер машины хажууд гэмшээд байгаа нь ч мэдэгдэхгүй, гэлбэлзээд байгаа нь ч мэдэгдэх янзгүй зогсож байгаа харагдав. Энэ чинь одоо юу болж байна энэ тэр болоод л миний бие нэлээн бухимдах аястай болтол харин мань хоёр ах манийгаа загнаад эгээтэй л барьж авч зодох шахдаг байгаа даа. Эцэст нь тэгээд машинтай нь ойрхон тэргээ тавьсан миний буруу болох янзтай болж билээ. Тухайн үед би бас мунгинаад зураг энэ тэрээг нь ч авч чадаагүй юм даг.
Тэгээд ч засч янзлах гэхээр зав нь ч олдохгүй, залхуу нь ч хүрэх янзтай нэлээн хэдэн сар явсны эцэст, харсан, уулзсан хүн бүхэн "ЗАГАСЧНЫ МОРЬ УСГҮЙ" энэ тэр гээд байхаар нь залхмаар аядаад өөрийн эрхгүй янзалсан бөгөөд тэр үедээ гэнэт сэхээ орж, зураг хөргийг нь татаж, дурсгал болгон хадгалснаа одоо миний бие үзүүлж, сонирхуулъя аа.Зураг 1: Энэ бол цаашаа цөм цохигдсон байсан төмрийг нь дөнгөж гаргачхаад байж байгаа байдал Зураг1: Ачааных нь хойд хаалт нь буусан портер машинаар ухрах үйлдэл хийж байгаад багааж руу минь цавчаад цаашаа цөм орчихсон байсан төмрийг нь дөнгөж гаргасны дараа авсан зураг.

Зураг2: Багаажаа салгаж авчхаж байгаад тухтай гэгч нь замазка нялж орхиж байгаа юм. Одоо тэгээд л хатаагаад зүлгэж гарна шүү дээ. Зүлгээд л байна, зүлгээд л байна. Санаанд таарах хэмжээнд хүртэл нь зүлгэнэ дээ би чамайг.

Зураг3: Хэд хэдэн удаа замазка нялж, уйгагүй зүлгэсний эцэст нэлээн боломжийн, аятайхан дүр төрхтэй болоод ирж байгаа юм.
Зураг4: Будахын өмнөх бэлтгэл ажил нь энэ. Товчоор хэлбэл грунтэлчхээд байгаа байдал. 

Зураг5: Заа хөөрхий будаад, лаакдаад гүйцээ. Сайхан хатааж байгаад өнгөлөөд, иймээ тиймээ илүү дутуу юмыг нь угсарчихлаар хэнд ч мэдэгдэхгүй болно доо ккк. Өөрийнхөө юмыг илүү гоё засчихлаа энэ тэр гэж манай найз нөхөд олон таван юм ярих гээд байхаар нь би өөрсдийнх нь урьд өмнө нь надаар засуулсан машинуудыг эргээд нэг нэг удаа сануулсан. Хүний өөрийн, сайн муу гэж ялгалгүй хүний өмч гэдэг утгаар нь бүгдийг нь л үнэн сэтгэлээсээ, гараа гаргаж засдаг хүн шүү дээ би.

Ингээд миний ажлын нэг өдөр ийнхүү бусдын хорлон сүйтгэх ажиллагааны үр дагаврыг өөрөөсөө арилгахад зориулагдав аа хөөрхий. Тэр согтуу ах нарыг бурхан өршөөх болтугай. Дахиад битгий согтуугаар машин тэрэг хөдөлгөөсэй дээ л гэж залбирч сууя даа.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2013-03-09 -

Бичсэн: dadido

сайхан болгожээ.

. Шууд холбоос

2012-08-09 -

Бичсэн: Хүслийнжигүүр

Хаягаа хэлчих дараа юу ч болоо билээ... Блог андаа санаж л явий ... ярзайтал инээх

. Шууд холбоос





:-)
 
xaax