amaahai
Dateline: 2013-03-03
БИ ХЭНИЙГ ДЭМЖИХ ВЭ?

     Хэрвээ Барса Реалын тоглолт гарч байх юм бол би Реалыг дэмжинэ. Учир нь Барсагийн хэтэрхий залхмаар бөмбөг барилт, бусдыг өөрийнхөө тоглолтын темпэнд оруулах гэж, тухайн тоглолтын ритмийг эвдэж, хэтэрхий заваан, хашир тоглолтыг үзэх гэж би хөлөмбөгт дурлаагүй.

     Хэрвээ Реал мадрид Английн ямар нэгэн багтай тоглож байгаа харагдвал би би шууд л Английн багийг дэмжинэ. Яагаад гэвэл Английн хөгжөөн дэмжигчид хамгийн агуу нь учраас тэр. Ямар ч баг тоглож байсан цэнгэлдэх хүрээлэн пиг дүүрэн байдаг учраас би Английн хөлбөмбөгийн фанатуудыг хүндэлдэг юм.

     Гэтэл Английн премьер лийгт чи ямар багийг дэмжих вэ? Мэдээж Арсеналыг. Яагаад? Яагаад гэвэл тэд нар чинь дэндүү эрч хүчтэй.

     Тэгвэл Арсенал өөр ямар нэгэн улсын багтай тоглож байвал чи алийг нь дэмжих вэ? Би Арсеналыг л дэмжинэ. Гэхдээ Оросын ямар ч хамаагүй багтай тоглож байх юм бол би Оросын багийг дэмжинэ. Яагаад? Яагаад гэвэл би хөлбөмбөг гээчийг Оросуудын тоглож байснаар анх удаа харж байсан болохоор.

     Тэгвэл Оросын багууд хоорондоо тоглож байвал чи алийг нь дэмжих юм бэ? Өө наадах чинь их амархан. Би ямар ч эргэлзэх зүйлгүйгээр Москвагийн Спартак гэж хэлнэ. Яагаад? Яагаад гэвэл намайг бага байхад яг тэр багийн логон дээр байдагтай адилхан "СПАРТАК" гэдэг нэртэй будгийн харандаа байлаа. Тээр жил зурагтаар хөлбөмбөг үзэж байхад яг тэр бичиг нүдний минь өмнө зурайхад надад илүү ойр дотно санагдаж байж билээ. Тэгээд л би Спартак Москва гэдэг багийн хөгжөөн дэмжигч болсон түүхтэй. Ядаж байхад миний дуртай улаан өнгө тус багийн бэлгэ тэмдэг юм шүү дээ.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2013-03-03 -

Бичсэн: Garin

oo bi hul bumbug sonirhdogq bolhor yu bichi be dee,zunduu olon setgegdel bichsend bayarlala баярлах heheh

. Шууд холбоос





:-)
 
xaax