amaahai
Dateline: 2011-03-31
НУРУУГАА ТҮЛСЭН ТҮҮХ

     Идэр насны минь дурсамж санаанд орж байх чинь вэ хөө. Балчир гэхэд том, том гэхэд арай л үгүй, мориор бол хавчиг насандаа яваа гэмээр ч юм уу 20 орчим настай л байж.

     Миний 10 жилийн найз Мөнхөө, Магнай, бас Төвшөө гэж хэдэн дажгүй залуучууд байдаг юм. Тэр үед бид хэд их нийлдэг, зун цаг сургууль энэ тэр амарчихсан болохоор завтай ч гэж жигтэйхэн, дээрээс нь халууныг хэлэх үү Туул голын хөвөөнд өдрийг өнгөрөөдөг байж дээ.

     За тэр ч яах вэ. Нэгэн халуун өдөр бид хэд Туул гол дээр очиж баахан сэлцгээсэн юм. Тэр үед чинь хатан туулын маань ус тув тунгалаг, гүнзгий, цэвэрхэн, хөвөөнд н...

Шууд холбоос

Dateline: 2011-03-27
ЭНЭ ЯПОНЫ ХУЛГАЙЧ НАР НЬ ХҮРТЭЛ...

Энэ японы хулгайч, эрүүгийн элементүүд, нийгмийн хог шаарууд нь хүртэл эх оронч байх юм аа. Ёстой атаархчихлаа байна.

Ийм явдал болов оо. Мөхөс би тун түрүүхэн Орос-Армяны хөлбөмбөгийн тоглолтыг хүлээнгээ Оросын Россия1 сувгийн мэдээг үзээд сууж байтал ёстой чих дэлдийлгэмээр нэг мэдээ явдаг юм байна харин.

Оросын нэвтрүүлэгч хүүхэн Япон дахь нөхцөл байдлын тухай мэдээлж байснаа "Японд үйл ажиллагаагаа явуулдаг гэмт бүлэглэлүүд, түүнчлэн Якуза нар нэгдэн гамшгийн бүсэд байгаа хүмүүст зориулж 40 тоннын багтаамжтай ачааны 70 автомашин тусламжийн бараа ачсан цувааг илгээлээ. Японы гэмт хэргийн ертө...

Шууд холбоос

Dateline: 2011-03-25
Хэрэв та үхмээр байвал... /мөхөс миний молхи хэдэн зөвлөгөө/

     Хэрэв та үхмээр байвал... за арай ч муухай юм даа цаг бусаар үхэхийг хүсээгүй бол... гэхээр бас арай л муухай юм. Тэгэхээр хэрвээ та миний зөвлөгөөг анхааран уншиж чадваас юмыг яаж мэдэх вэ. Зуурдаар ирэх аюулаас өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалж чадна. Хэрэв хамгаалж чадвал улс эх оронд минь нэг ч гэсэн эрүүл саруул иргэн алт мэт хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа эх оронч нэгэн болоход хувь нэмрээ оруулах биз ээ.

     1-рт: Хөдөө явах, эсвэл хурдны замд, эсвэл хот дотор ч гэсэн хурдтай давхихаар шийдсэн бол машиныхаа гоё ганган хайлшин болон никель обудандаа хэзээ ч битгий найдаарай. Ялан...

Шууд холбоос

Dateline: 2011-03-24
Жаалхүү Батаагийн үлгэр /үргэлжлэл/

     За тэгээд л Батаа хүү яваад л байж. Гэнэт л хаанаас гараад ирсэн нь бүү мэд утаа май дундаас баахан хүүхдүүд гарч ирээд л цүнхтэй номыг нь угз татаж аваад л гүйж одов. /Хожим хүү алдагдсан номнуудаа МУИС-ийн хажууд суудаг ном дамлагчаас олж авсан гэнэ лээ шүү./ Батаа нэлээн ч даарч дулаацах санаатай хажуугийн байрны орц руу ортол үүдний жижүүр нь хог тарих нь уу, хулгай хийх нь үү гэж хашгичиж загнаад хавьтуулсангүй.

     Юу хийж, яахаа мэдэхээ байсан бяцхан хүү гайхан алхаж явтал "өө муу новш оо дугуйны нөхөөс болох чинь дутаа юу? Наад замаа харж явахад яадаг мал вэ?" хэмээн сөөнгөтөн ха...

Шууд холбоос

Dateline: 2011-03-17
Би нэг иймэрхүү үлгэр зохиочихлоо.

     Эрт ээ урьдын цагт ч биш. Энэ орчин цагт Батаа гэгч нэгэн жаалхүү Утаагаар дүүрэн Улаанбаатар хотод хахаж цацан амьдардаг байж гэнэ ээ. Нэгэн өдөр Батаа хичээлдээ явах санаатай гэрээсээ гартал 3 алхмын цаадахь зүйл харагдахааргүй тийм л их утаатай байв. Жаалхүү хичээлээ тасалж болохгүй. Аягүйдвэл багш загнана. Тэгээд аав, ээж хоёрт хэлнэ. Орой тэр хоёр ирээд намайг загнаж, зодно гээд л сургууль руугаа яваад л байж, яваад л байж, яваад л байж... Нэг мэдсэн чинь огт танихгүй өндөр өндөр байшингуудын дунд гав ганцаараа зогсож байж.
     Уг нь миний уншсан үлгэрт бол жаахан охин ойд явж байга...

Шууд холбоос

Dateline: 2011-03-01
Энэ бол жинхэнэ урлаг мөн





Заа хөө. Та нар мэдээж МЕТАЛЛИКА хамтлагийг мэддэг л байлгүй. Гэхдээ МЕТАЛЛИКА хамтлагийн шилдэг дуунуудыг чавхдаст хөгжмийн дөрвөлд хөрвүүлэн тоглодог АПОКАЛИПТИКА хэмээх нэртэй хамтлагийн талаар мэдэх хүн харьцангуй цөөн байх. Та нар үүнийг сонсоод жинхэнэ урлаг гэж юу байдгийг мэдрэх болно. 

Шууд холбоос

Dateline: 2011-02-24

Энэхүү түүх нь ёс суртахууны хувьд их сонирхолтой. Зөвлөлт засгийнхан Сташинский хэмээх энэ тагнуулчийн хүн чанарыг үгүй хийж, алуурчин робот болгохыг оролдож байсан ба түүнийг ямар нэгэн ул мөр үлдээлгүйгээр аллага үйлдэх арга барилд нарийн сургаж байсан нь аймшигтай.

Энэхүү үйл явдал 1961 оны зуны нэгэн орой Баруун герман дахь АНУ-ын тагнуулын албаны жижүүрийн утас дуугарснаар нийтэд ил болжээ. Өөрийгөө Зөвлөлт холбоот улсын тагнуулч хэмээн нэрлэсэн этгээд Баруун германы цагдаагийн нэгэн жижигхэн хэсэгт ирэн АНУ-ын тусгай албаныхантай холбоо бариулж өгөхийг хүссэн байна. Түүний энэ үйлдлийн м...

Шууд холбоос

Dateline: 2011-02-24
Та нарт ийм явдал тохиолдож байсан уу?

     Өнөөдөр миний бие хэдэн найзуудынхаа зургийг харж баясах санаатай Фэйсбүүк рүүгээ орох гэтэл болдоггүй ээ. Тэгснээ л гэнэт "Таны Фэйсбүүк рүү хөндлөнгийн хүн нэвтрэхийг завдсан тул Пассвордоо солино уу" гэсэн бичиг гарч ирж байна. Тэгэхээр нь хаанаас, ямар юм нь ийм зүйл хийдэг билээ гээд л цааш нь уншсан чинь хаа байсан Люксембургээс нэвтрэх гэж оролдсон юм байх аа.
     Тэгээд би баахан гайхав. Огт үл мэдэх Люксембургийн вант улсын иргэн нэгэн болох танхай этгээд Монголд суугаа миний Амаахай хэмээх нэрийг учир зүггүй хайж олоод л Фэйсбүүкийнх нь аккаунтыг ухаж үзэх сонирхол хэрхэн төрдөг...

Шууд холбоос

Dateline: 2011-02-14
ХЭРВЭЭ БИ ХӨЛБӨМБӨГЧИН БАЙСАН БОЛ...

     Хэрвээ би хөлбөмбөгчин байсан бол талбайн яг аль хэсэгт, юу гээч холион бантан, хор найруулаад гүйж явах бол? Ер нь тэгээд бөмбөгөндөө хүрч чадах уу үгүй юу? Манай багийнхан надад бөмбөг дамжуулах байсан болов уу? энэ тэр гээд л баахан бодов. Хамгийн гол нь урьд шөнө миний дэмждэг Эвертон хожигдсон учраас л нэг иймэрхүү юм бодож суув. Ер нь тэгээд миний дэмжсэн баг голдуу л хожигдоод байдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй мэт ээ.

     Юутай ч гэсэн би төвийн довтлогчийн үүргийг гүйцэтгэж чадахгүй юм шиг байгаа юм. Учир нь төвийн довтлогч нар бусдын бэлдэж өгсөн бөмбөгийг хаалганд чихээд л зогсо...

Шууд холбоос

Dateline: 2011-02-11
ЭЭ ХӨӨРХИЙ

     Ээ хөөрхий. Миний охин notebook дээр минь тоглож байгаад ууж байсан ундаагаа дээр нь асгаснаар эрин зууны агуу их хөгжил дэвшлийг илэрхийлэгч өчүүхэн нэгэн биет зүйл нэг мөсөн үгүй болж байгаа бололтой юм аа даа. Нэг мөсөн гэхээс өөр аргагүй мэт. Учир нь нотбүүкний модербордыг бүхлээр нь солих шаардлагатай болсон бөгөөд яг таарах модерборд нь олдох эсэхэд эргэлзээтэй, олдсон ч бараг дахиад нэг шинэ нотбүүк худалдаж авах хэмжээний санхүүгийн эрсдэл бүхий үр дагаврыг дагуулсанд байгаа юм.

     Би найзууддаа энэ талаар хэлэхэд харин тэд надаас усан тэнэг хүнээс л гарч мэдэх асуултыг сөргүүлэ...

Шууд холбоос