amaahai
Dateline: 2010-10-16
ЗОХИОГЧ НЬ ҮЛ МЭДЭГДЛЭХ ШҮЛГҮҮД

ШҮЛЭГ УНШИХ УУ

Алдар гавьяа

Өрөөл бусдын төлөө
Өөрийгөө золиослоод дуусахын цагт
Амьддаа авч үзээгүй одонгоо
Авсан дээрээ зуруулж
"Засгийн газрын мэдээ" сонинд
Зургаа наалгахыг алдар гавьяа гэнэ ээ

Дурлал

Зүгээр байсан хүнийг
Зүрхнээс нь очиж чангаахыг дурлал гэнэ ээ

..........................................

Орохдоо омогтой
Орсон хойноо жаргалтай
Гарахдаа гарзтай
Гарсан хойноо ганц дусал нулимстай

..........................................


Урсан өнгөрөх хорвоогийн амьдралыг
Ууж, идэж, унтаж өнгөрөөнө
Хожим тэгээд амаа барьцгааж
Хайран юм гэж халаглана


..........................................


Хүн хүнээ алдаг
Хожим...

Шууд холбоос

Dateline: 2010-10-15
ҮХЛИЙГ МАГТАН ДУУЛАХУЙ

ҮХЛИЙГ МАГТАН ДУУЛАХУЙ

Би ойрын хэдэн өдөр чухамхүү үхэл гэж юу билээ? гэж баахан бодлоо. Үхэл гэж ер нь хэнд ч хэрэггүй, араасаа баахан хар бараан, айдас хүйдэс дагуулдаг зүйлийг бурхан багш энэ орчлон дээр чухамхүү яах гэж бий болгосон юм бол оо? Хүн бүр үхэлд дургүй, үхлээс айдаг, үхэхгүйн тулд ямар ч нүглийг үйлдэхэд бэлэн байдаг. Бас хэдэн мянган жилийн туршид мөнхийн ус гэгчийг эрж, хайж, бүтээх гэж оролдсоор ирсэн нь нууц биш. Гэхдээ л ертөнцөд ямар нэгэн амьд бодгаль бий болсон л бол мөхөж үгүй болох нь үнэн. Энэ бол абсолют буюу үнэмлэхүй үнэн. Тэр ч байтугай бидний оршин амьдарч буй э...

Шууд холбоос

Dateline: 2010-10-13
Машины очлуурын бүтэц, зохион байгуулалтын тухай

Очлуур буюу Свечи зажигания

Машины очлуур буюу сэвчээг хэрхэн зөв сонгох вэ?

Свечаг сонгох хамгийн найдвартай арга бол үйлдвэрлэгчээс заасныг нь авч хэрэглэх юм. Очлуурыг зөв сонгож, цаг тухайд нь сольж байх нь нэн чухал.

Шатахууны дутуу шаталтаас үүссэн химийн урвал, цахилгааны өндөр ачаалал зэргээс шалтгаалан очлуурын эд ангиуд байнга элэгдэж байдаг. Түүнчлэн очлуур нь 70-2500 градус хүртэл халж, 50-60 хүртэл хийн даралт үйлчилж, электрод дээр 20 кв ба түүнээс дээш хэмжээний хүчдэл үүсдэг. Иймд очлуурын дотоод бүтэц, ямар материалаар хийгдсэнийг сайн судалж сонголтоо хийх нь чухал юм. Таны свеч...

Шууд холбоос

Dateline: 2010-10-12
Тоёотагийн тухай жаахан ярья

Манайхан Тоёотаг монголын нөхцөлд тохирсон сайн машин, тэр тусмаа япон тэрэгнүүд дундаа хамгийн сайн нь гэж ярьцгаадаг. Өнгөц харахад үнэн ч юм шиг. Тэгээд би хүмүүсийг дуурайн Тоёотагийн Спринтер хэмээх машиныг аваад хэсэг унаж үзэв. Гэтэл үгүй юм аа. Нэг л биш. Автомат кроп нь нэгдүгээр араанаас дараа дараачийн араандаа шилжихдээ орилж орилж арай гэж нэг юм солигдоно. Бензинийг ч бас овоохон цохиж байх юм аа. 1500 сс мотортой машин үсрээд л 100-д 10 литрийг зарцуулдаг гэж ёстой шаал худлаа юм байна лээ. Минийх өвөл 13, заримдаа бүүр 14 гаргаж идэж байсан. Харин зундаа бага зэрэг багасч 10 ли...

Шууд холбоос

Dateline: 2010-10-12
Машинтай хүмүүсийн анхааралд

Хүмүүс албатай юм шиг машин авчхаад дараа нь нөгөөдөхдөө ёстой л нэг мөнгөөрөө гоожиж өгөх юм даа. Би тэдгээр хүмүүсийг хараад гайхан балмагддаг мөртлөө тус болъё гэж урьд нь огтхон ч санадаггүй байжээ. Бодоод байхнээ энэ бол бие хүний хувьд амиа бодсон муу зан суртахуун юм байна аа. Тэгээд зарим нэгэн хүмүүст туслах үүднээс блогтоо ганц хоёр зүйл бичиж байхаар шийдлээ. Гэхдээ ингээд бичээд сууж байх зав ховорхон болохоор сонирхсон асуулт энэ тэр байвал надад бичиж байгаарай. Орчин үед машин унана гэдэг нь тансаг хэрэглээ бус харин хүний амьдралын хамгийн наад захын асуудлыг шийдэхэд хувь нэмр...

Шууд холбоос