amaahai
Dateline: 2013-3-5
ТУРШИЛТ

Туршилт№1:

1 шил архи уув. Гэнэт сэрсэн чинь үдийн наран хэвийж байлаа. Дотор муухайрч, толгой эргэж, тархи заадсаараа салах гэж буй мэт өвдөж, ам маш ихээр цангаж байв. Чухам ямар үйл явдал болоод өнгөрснийг санах гэж хэчнээн хичээгээд тусыг эс олов. Босч чадалгүй дэмий л шаналж хэвтсээр өдрийг өнгөрөөв.

Туршилт№2:

Тус бүр нь 500 граммын багтаамжтай 4 лонх "БОРГИО" хэмээх шар айрагнаас уув. Нэлээн сүрхий согтох шинжтэй болоод ирж байна. Даан ч "Аваргуудын лийг"-ийн тоглолт эхлэхээс өмнө нам унтсан байлаа. Өдөр 11 цагт сэрэв. Толгой өвдөж, ам цангаж байна. Босч ажилдаа очих гэсээр байтал өдрийн тал нь алга болоод өглөө. Гар салгалах гээд байна. Ажлын чадвар их хэмжээгээр буурсан нь мэдрэгдлээ.

Туршилт№3:

Мөн л дээрхтэй ижил хэмжээгээр "ТАЙГЕР" хэмээх шар айрагнаас уув. Овоо халж байгаа хэдий ч "Аваргуудын лийг"-ийн тоглолтын эхний 60 минутыг хүртэл унталгүй тэсч чадав. Өглөө 09 цагт сэрэхэд толгой бага зэрэг манарч, ам жаахан цангаж байв. Ажлаасаа бага зэрэг хоцров. Урьд шөнийн тоглолтын чухал чухал агшнуудыг сэргээн санахын тулд тархиа нэлээн удаан ажиллуулахад хүрэв. Гар багахаан чичигнэх янзтай байна. Ажлын чадвар бага зэрэг буурсан нь мэдрэгдлээ.

Туршилт№4:

Урьдынхтай ижил хэмжээгээр "СЭНГҮР" хэмээх шар айргийг хэрэглэж үзэв. Ерөнхийдөө халамцсан хэдий ч "Европа лийг"-ийн тоглолтыг бүрэн үзэж чадлаа. Өглөө 07 цаг 30 минутанд сэрсэн бөгөөд толгой өвдөхгүй, ам цангахгүй, гар салгалж чичрэхгүй сэргэлэн болжмор шиг л байлаа. Ажлын чадвар сайн, санах ой хэвийн ажиллаж, хамтрагчиддаа үзсэн тоглолтынхоо чухал агшнуудын талаар дэлгэрэнгүй ярьж өгөв.Тэгээд "Реал-Барелонагийн тоглолтын өмнө шал дэмий архи ууж тэнэгтлээ дээ" гэж дотроо халаглав.

ДҮГНЭЛТ:

Тасарч унаад гудамжинд осгож үхмээр санагдвал архийг, бага зардлаар хурдан согтъё гэвэл "Боргио"-г, манарч байгаад унтъя гэвэл "Тайгер"-ыг, согтож, манарахгүйгээр нормальдмаар байвал "Сэнгүр"-ийг уух нь зүйтэй гэж үзлээ.

Дараагийн туршилтын объект нь вино байх болно. Харин улаан нь уу цагаан нь уу гэдгийг сонгож чадахгүй байна.

Эцэст нь хэлэхэд согтууруулах ундааны зүй бус хэрэглээ нь амь нас, ажил алба, амьдрал ахуйд тань муугаар нөлөөлөх нь 100 хувийн магадлалтай гэдгийг бүү мартагтун.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2014-4-5 -

Бичсэн: upshot

Бас нэг иймэрхүү туршилт хийж үзээрэй.
1. Санаа нийлдэггүй, дургүй, энэ ч дээ гэж бодож шийрвэгнэдэг, эсхүл согтчихоод ална даа гэсэн нэг бүлэг улсуудтай
2. Санаа нийлсэн,ойр дотны, найз нөхөдтэйгөө ямарч л байсан согтвол гэрт хүргэж өгнө дөө гэж найддаг хүмүүстэйгээ
2 хувааж байгаад уугаарай, би бол 1-дэх улсуудтай уухаар ёрөөсөө согтдоггүй юм. 2 дах улсуудтай бол хямдхөөн явчихаж бналээ

. Шууд холбоос

2013-3-6 -

Бичсэн: amaahai76

хөлбөмбөгийг яг таарсан хачиртай нь үзвэл жинхэнэ кайф шүү дээ ккк...

шөнө хөлбөмбөг үзэхгүй л бол маргааш нь давталт энэ тэрийг нь үзэхэд ямар ч сонирхолгүй байдаг юм аа.

. Шууд холбоос

2013-3-5 -

Бичсэн: dadido

ойрын жилүүдэд хөлбөмбөгийг түр хойш нь тавиад байна даа. Нойрондоо их харам болоод байгаа

. Шууд холбоос

2013-3-5 -

Бичсэн: хундага

туршилт хийх гэж уусымү? эсвэл тэр хөлбөмбөг гээч нь заавал хачиртай биш бол явдаггүй эд үү? кк

гэж өдөөд хэлэхэд,
ер нь бол таашаал авах гэж уувал их сайхан эдийм байгаамшдэ, янзыг нь үзэж биш

. Шууд холбоос


idiomatic-dormant