Сүүлийн хэдэн сар би блогтоо юм хийлгүй их удлаа Миний хэсэг нөхөд ч гэсэн үнэхээр их хүсэн хүлээж, магадгүй миний бусдын хор шарыг малтсан хэдий ч үнэнийг эрэлхийлсэн хэдэн үгийг хүсэн хүлээж, үгүйлэн санаглзсан гэдэгт би итгэнэм.
Бидний амьдарч буй энэ нийгэм үнэхээр хошин ажээ. Чөтгөр авмар хэмээн хараахаас ч илүү гутамшигтай ажээ. Төрийн төлөө , төрийн нэрийн өмнөөс ард иргэддээ үйлчилж буй цагдаа нь хүний халааснаас мөнгийг нь суйлж, бусдын эдэлж, хэрэглэж буй өнгөтэй, өөдтэй гэж хэлж болохуйц эд зүйлсэд хошуу дүрж, нүгэл үйлдсээр байх юм даа. Монголын цагдаа маш олон шударга, итгэл төгс ажилтан, албан хаагчидтай байх болтугай.
Цагдаа нартайгаа нийлж, хүнийг дээрэмддэг Хан Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны дарга Ганхуяг шиг хүн монголын цагдаагаас цэвэрлэгдэх болтугай хэмээн энэхүү бичлэгийг төгсгөе.
Новш минь чи миний энэ бичлэгийг уншиж байгаа бол цагдаагийнхаа надаас дээрэмдсэн 20000 төгрөгийг миний МР3 тоглуулагчтай хамт буцаагаада өгчхөөрэй.
Сэтгэгдлүүд
2011-11-06 -
Бичсэн: dadido
Та чинь бичихгүй яасан их удчихваа хүлээгээд байхын. Блогоо бич бич. Цагдаад ихэнхдээ хаалганы нөхдүүд л байдышд. Ямар ч боловсрол мэдлэггүй, аав ээж нь цагдаад ажилласан тэгээд л хүүхдүүдээ шахдагшд. Ер нь манай хууль сахиулах хүчний байгууллагынхан бүгд л тийм дээ. Цус нь ойртсон байгууллагууд