Тэгэхлээр ийм байна аа гэж... Миний бие хэд хоногийн өмнө өөрийн танил, сүрхий дотно хуурай ах, эгч хоёрынхоо хүсэлтээр тэдний найзын машиныг хэрхэн засч, янзалсан талаараа өгүүлэх ину.
Урдаа зуны 2 ширхэг хатуу дугуй, хойноо нэлээн халзарч яваа өвлийн дугуй тавиад эр зоригийн гайхамшгийг үзүүлэн мөстэй зам дээр хөдөлгөөнд оролцох юм бол та багагүй хэдэн төгрөгөөр тонгойх болно гэдгийг санаад авчхад илүүдэхгүй юм байна лээ.
Эгц урдаас нь харахад нэг иймэрхүү. Улсын лугаарыг нь олон нийтэд харуулахгүй хэмээн хичээж авсан минь энэ ээ.
Хажуугаас нь харахад иймэрхүү байгаа юм. Урд бампер бол дахин засахад тун хэцүүхэн болсон байгаа биз дээ?
Заа тэгээд төмөр энээ тэрээг нь балбаж янзлаад, гэрэл чийдэнг нь сольж тавьчхаад байгаа байдал нь энэ.
Дээр хэлсэнчлэн урд бампер нь сэргээн засах боломжгүй болсон байсан тул өөр нэгэн бамперын тасархайг олоод хуучин бампертай нь тааруулж наасан нь энэ.
Ажиллагаанд орох үндсэн деталиуд нь урд бампер, копут, зүүн гар талын урд крыло юм аа.
Замазка нялаад л тавьчихлаа.
Гэрлийг нь гэмтэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор салгаж авав. Тэгэхгүй бол замазка наалдаад, зүлгүүр хүрээд өнөөх айхтар өндөр үнэтэй их гэрэл нь авахын аргагүй юм болж орхино шүү дээ.
Зүлгүүр хийсний дараа иймэрхүү харагдаж байна.
Будаад өнгөлчихсөн байгаа байдал.
Эгц хажуугаас нь харахад иймэрхүү.
Копут, их гэрэл, крыло, бамперын зайны харьцаа, гэрлийн тусгалыг харуулав.
Гар салгалаад фокусгүй болчхож. Угаасаа гар утасны нягтрал багатай камераар авсан болохоор гол гол нарийн ширийн зүйлсийг нь харуулж чадаагүйд хүлцэл өчье.
Ингээд миний амьдралын 3 хоног энэхүү ажилд зориулагдах шив дээ. Юутай ч гэсэн уг машины эзэд нь маш их сэтгэл хангалуун байсан бөгөөд дахиж ирнэ ээ гэсэн. Тэгэхээр нь би 4 дугуйгаа нэн даруй сольчихвол манай ажил дээр энэ машиныг засуулах гэж дахиж ирэх хэрэгцээ гарахгүй байх аа. Хэрэв дахин ирэхээр бол үүнээс өөр машин л байх болов уу гэж хэлсэн дээ. Харин 3 хоногийн дараа уг машины эзэн над руу залгахад нь би дахиад байшингийн булан мөргөчихсөн юм биш байгаа гэж санаа зовж билээ. Харин тэр хүн "Манай найзууд миний машиныг харчхаад чамаар өөрсдийнхөө машинуудыг засуулмаар байна гэцгээгээд байна. Дагуулаад очлоо шүү" гэж билээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үг байдаг. Гол нь тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ туйлын анхаарал болгоомжтой байхыг та бүхэндээ уриалж байна. Тэгэхгүй бол наанадаж өч төчнөөн төгрөгийн гарз хохирол учирч, цаг заваа барж, цаанадаж эрдэнэт хүмүүний амь нас, эрүүл мэнд сүйднэ шүү дээ.
Сэтгэгдлүүд
2014-04-05 -
Бичсэн: upshot
Сайхан янзалсан бна. Машин ч ээ дээ мөнгө их орно доо
2013-05-12 -
Бичсэн: amaahai76
dadido-d: Minii 10 jiliin angiin naiz maani gadaadad ene chigleleer mash undur unetei surguulid surch tugsuud mongoldoo ireed zasvariin gazar ajilluuldag yum aa. tegeed l bi naizdaa shavi orj 4 jil sursan yum. Harin odoo iim ajil hiigeed barag 8 jil bolchihjee. Mashin gedeg chini hunii amin chuhal heregleluudiin neg bolson baina. mashingui bol aminii bolood albanii ajil hergiig buteehed nen hundreltei bolson b,na. Osol gargahaasaa aigaad mashin joloodohgui baih ni ch haashaa yum. Gehdee tuiliin anhaaral bolgoomjtoi baival eldev osold urtuhguigeer yavaad baij boloh baih aa.
2013-03-09 -
Бичсэн: dadido
Би машингүй. Гэхдээ бас нэг санаа зовох зүйл гарч ирнэ гэдгээс айдаг юм. Хүмүүсийн яриаг сонсохоор машинаа тэгчихлээ, тэр нь муудчихлаа гээд байдаг. Урд нь надад ямбий нөтбүүк байлаа. Муу техник хэрэгсэлтэй байна гэдэг хүсүүштэй зүйл биш юм байна лээ.
Одоо ч тэгээд хүссэн хүсээгүй машинтай болох шаардлага гарч байна. Ноднин хажуугийн толь будаа болгоод зүрх үхсэн. Түүний урд микроавтобусаар машин жоохон мөргөсөн. Гэхдээ юу ч болоогүй. Жолооны давтан дамжаанд л явдаг байх даа.
2013-03-09 -
Бичсэн: dadido
та хаана энэ мэргэжлийг эзэмшсэн бэ. Сайхан янзалжээ
2013-01-15 -
Бичсэн: Зочин