amaahai
Dateline: 2020-10-11
Цөөн мөрүүд

 Эзгүйд чинь

Эзгүйд чинь

Эл  хульхан

Арвайхээрийн гудамж

Аниргүйхэн

Чи минь үгүйд

Чив чимээгүйхэн

Чихэр болоод дарс амтгүй

Өөрийн минь дурладаг

Өөриймсөн харц алга

Өдөр яасан удаан

Өмнө минь чи хэзээ инээх вэ?

2020.

Өдрийн одонд

Зоргоор бус сургаар таарна

Зориуд бус золоор таарна

Зургаар бус зөрүүд тавилан

Зөнгөөр бус зүүдээр учруулна

Хилгүй сэтгэлийн хөлгүй дурлал

Хүслээр бус хүлээлгэж ирнэ

Хуульгүй бодлын хувьгүй хайр

Хөглөж бус хөндүүрлэж үлднэ

2020.

 

Өрх тусгаар амьдралд

Өмөртлөө санах хэцүү

Өрц...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2020-10-11
Би эрэлчин хүн

Эрэлчин

Би эрэлчин

Зөв сэтгэл

 хүнлэг чанар

Сайхан хүний эрэлчин

Насаараа хайсан

Надад олдсон

Нартад ховорхон эр

Намайг тоосон

2008.10 сар

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2020-10-11
Явган мөрт

 

Болдогсон бол мөнгөн саран дээр

Бодлоос ургасан түүнийхээ дүрийг

Ганцхан өөртөө харагдахаар зурчихаад

Гэгээвчээр түүнийгээ ширтэн суухсан

 

Гэгээн цайлган нас он жилд дарагдахад

Гэрэлт зүрхний гүнд чиний дүр бүдгэрсэнгүй

Дурлалцаж явсан хонгор насны дурсамж

Дурайсан замын уртад хуучирч ер элэгдэхгүй нь

 

 

 

 

 

...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2020-10-11
Гуниг үерлэх намар цагийн дуу мэт



Найраг хөглөрсөн хонгор шаргал өдрүүдийг эргэн санахад  
Намайг хөглөсөн дурлал юутай гашуун байсныг мэдэрнэм
Гоо төгөлдөр ялдам бүсгүйн ааль дарс мэт цалгих 
Гоонь эрийн болзоо сар аргамжиж үүр цайлгана. 
 
Элэг эмтрэн гомдол тээж, нулимсаа зуурч явсан ч 
Хайрласаар дуусах ганц гал минь чи байлаа 
Эрлэгт очиж диваажинд заларсан ч 
Эргэж сарвайх ганц хайр минь чи  байлаа 


Хувцас норгож гар дааруулаагүй 
Хувь заяа тэгшитгээч намираа бороо минь 
Намар гэж гуниг даллаагүй ч 
Намайг нэвтэлсэн зөөлөн шиврээ бо...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2019-12-23
Гарчиггүй

Бүсгүй минь...
Гуалиг биеэ гайхуул
Гуя хасаа гялалзуул
Задгайхан хувцастай гунх
Залуусын урдуур ганх
Сүрчигний үнэрээ сэн хийлгэ
Сэтгэлийг нь сэрт хийлгэ
Барьц алдаж тэд талимаараг
Баахан ширтэж алмайраг
Араас чинь чангаавал
Алгадаад унага.
Аманд нь шүлсэвч
Араас нь салаавч....Гүйцээ.2019-12-12 13:24

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2019-07-29
Акбота Хуримын дуу

Гитарын блогтоо нэг мэдсэн 2 жил гаран юм нэмээгүй байж нтр арай шүү. За энэ дууг дуулсан өнгөөр нь л хийх шиг боллоо. (Караокед охидууд их дуулаад байдгийн байналээ кк)
Акбота “Хуримын дуу”

G      D               Em

Хайрын мянган шувууд нь

C                   D                    Bm

Харцаар минь баясан ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2018-12-06
Баяртай хайр минь

 Долоон жилийн өмнө нэг бүсгүйтэй танилцсан юм.  Бидний хооронд жирийн л найз нөхдийн харилцаа байсан.  Бид хэзээ ч бие биендээ татагдаж байгаагүй ба олон л удаа уулзаж хөхрөлдөж байсан.  Найзын харилцаа л байсан даа.  2014 онд бид нар хамт ойд зугаалсан юм. Бид хоёр ч биш бидний найзууд байсан.  Тэр үед тэр надад хандраад л байсан юм.  Би өөрөө тоодоггүй байсан болохоор тэгсгээд л өнгөрсөн.  Түрүү жил 2017 оны хавар би түүнд дурлачихсан.  Түүнээс өмнө намайг хамтдаа бүжгийн клубт явъя гээд гуйгаад шалаад байдаг байсан.  Би бас л тоогоогүй.  Харин түүнд дурласнаас хойш байнга л түүнийг бодох ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2018-10-09
ЭРЧҮҮДЭЭ ХАЙРЛАЯ

 Би оройн сургалтанд явдаг юм.  Ангидаа 10 хүнтэй.  Надаас гадна 5-р ангийн нэг эрэгтэй хүүхэд бий.  Ангидаа хоёрхон эрэгтэй хүнтэй.  Урьд нь оройн сургуульд явдаг байхад эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйгээсээ бага байдаг байсан.  Өнгөрсөн хавар IELTS өгөхөөсөө өмнө жишиг шалгалт өгсөн юм.  Бас л хүүхнүүд давамгай тоотой.   Энэ үзэгдэл хавтгай болсон.  Эрэгтэйчүүдийн боловсролд бага анхаарч байна.  Монгол эрчүүд улам л харанхуй болоод.  Нэг л хар хүч булчин шүтсэн хүмүүс.  Нийгэм булчинг эрхэмлэхээр яалт ч үгүй боловсрол бүдгэрдэг бололтой.  Гэмт хэрэгт эрэгтэйчүүдийн эзэлж байгаа тоо, сургууль соёл...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2018-09-01
Хошигнол

Би ганц бие бөгөөд америкийн сүүлчийн зандан залуу байна.  Намайг эр хүн болгож өгөөч.  За за тоглосын.  Нээрээ тайлах гээд дайрчихав би тийм хүн биш шүү.  Тэртээ 2000 оны үед яг ийм нэртэй жүжиг драмын театрт тавигдаж байлаа. Гэснээс   нэг залуу нөгөө юу хийсний дараа юун цагаан сар, наадам гэдэг онигоог манайхан мэдэх л байх.  Америк хувилбар нь юун christmas, halloween гэсэн гэжуугаа.  Яааг яс юман дээрээ эротик онигоо урт настай, удаан жаргалтай байдагшдээ.  Гэхдээ бас кексийн хувьсгалаа дагаад инээлгэхээ больдог гэжуугаа гэж бүлтэрвэл яах уу.  Камасутраг би лав анхны чөлөөт хэвлэл гэж бод...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2018-05-21
Туршлага

Одоо нас гуч гарчээ.  Амьдралын их далайд хөвж л явна.  Яагаад ч юм амьдрал надаас маш их сорилт авах юм.  Би үүнийг зовлон гэж хэлэхгүй.  Найдаж байсан хүмүүс хулхидах оролдлого хийсэнд нь үнэндээ дотор муухай оргих юм.  Гэхдээ оролдлогыг нь таслан зогсоосон доо маш их баяртай байна.  Энэ үйл явдал намайг илүү хурцалж, илүү ухааруулж, зөвхөн өөртөө итгэхийн үлгэр дууриал боллоо доо.  Зарим үед өөрийн бодол, байр суурь дээрээ хатуу зогсохоос илүү зөв зүйл байхгүй ажээ.  Бусдын бодлыг сонсох ёстой.  Гэхдээ өөрийн эрх ашиг, ирээдүйг хамгийн түрүүнд тавих ёстой.  Өөрийнхөө байр суурийг хамгаалж ч...

. Сэтгэгдэл бичих