Хөөрхөн намайг дагаад л байдаг нэг Бондоок гээд хүү байж билээ. Хайр гэрэлтсэн харцнаас нь хэр их жаргалтай байгааг нь анзаарчихаж болно. Хүүгийн ээж аав нь дандаа л хүүгээ загнана. Ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй ч тэдний хүү байсан нь үнэн юм даг. "Тэнэг..... мангар юм уу чи" гээд л юм бол эргүүгээр нь дуудна. Хөөрхий хүү "Обдоо агаа би тэнэг биш тээ" гээд л аймаар хөөрхөн тэр үедээ бол нөгөө хайр гэрэлтсэн харц алга болчихсон "Томчууд яагаад байнаа " гэсэн өнгөтэй гунигтай нүд.... Хүү үнэхээр л хэрсүү боловч ээж аавынхаа дандаа тэгж хэлдэгт үнэхээр л шанална. Тухайн үед би өөрөө үсрээд л...
Хэзээ хэнтэй ч хамаагүй адал явдалыг туулаад азаа үзмээр байна. Юм бүхнийг л оролдмоор байна. Юу ч байсан хамаагүй. Уйлаад дуулаад , хашгираад гүймээр байна. Энэ дотор аймаар их бөглөрчихсөн байна.
Сэтгэл зүйг энээ тэрээ гэж хэмжиж үзээд эм жор бичээд өгдөг хүн байна уу? Ханиад хүрэхээр эмчилж болдогсон. Аймаар ганцаарджийнаа................ Бүүр аймаар гээч........... Би лав хэзээ ч ингэж азаа туршмаар санагдаж үзээгүй юм байна.
Гэхдээ миний юу хүсч байгаа нь хүмүүст нэг их хамааралгүй юм даа. Нээрээ өнөө өглөө бүүр үүрээр нэг найзыгаа Japan руу гаргаж өгөөд ...... Хавьд үзээгүй юмаа ...
Орчин үеийн хүмүүс тэр дундаа ардчилсан эрх зүй төрийг төлөвшүүлэх гэж ядаж байгаа монгол хүмүүн та өөрийнхөө асуудлыг өөрөө л хариуцах ёстой юм угтаа. Эрх чөлөөний цаана асар их хариуцлага байдаг. Гэхдээ жам ёсны хариуцлага. Тэрнээс биш хэн нэгний субъектив байдлаар хүлээлгэж байгаа хариуцлага бол хариуцлага биш дарангуйлал, боомилолт, хүчирхийлэл юм. Саяхан сургуулийн хэдэн оюутан зөрчил гаргажээ. Тэд нар бол жаахан хүнд оюутнууд л даа. Тэгсэн чинь тэднийг сургуулийн кабель тасалсан хүн дарамталсан хэргээр хэрэг үүсгэжээ сургуулийн захиргаа. Тэгсэн мөртлөө нотлочихоор нотлох баримт...
Аймаар худлаа ярьдаг нэг нөхөр байсан юмчэн. Гэхдээ л би түүний найз . Ингэж ярьж байгаам хараач тэр нөхөр эх үрийн элбэрлийн талаар :
Мануус анд яваалд тэгээд " өдөр 3 шөнө яваад юу олоогүүм. Тэгээл яваал яваал яваал байлаа. Цас хайлаал....... амьд амьтны щбараа олж харсангүй ...... Гэтэл яасан гээч. Цасан дээр аймаар хөөрхөн жижигхээн мөр байлаа. Юуны мөр болохыг мэлдэж чадсангүй дагаал яваад байлаа дагаал яваад байлаа ...... мөр хөөгөөл....... гүйцсэн чэн хөөрхөөн бамбарууш "точиг точиг точиг" гээд гүйжийнаа аймаар хөөрхөн..../өвөл яг баавгай байж харагдаач ичжийдэг амьтан ш дээ/ Өлсөхи...
Би гэж нэг юм газар тэнгэрийн завсарт тэмээ ямааны зааг дээр төрсөн хүн байхиймаа Уг нь хүнд муу санаад байдаггүй юм. Гэхдээ л бодож байгаагаа тайлбарлахдаа хэлэх эв зүйгээ олдоггүй бололтой юм Ямар ордонд төрсөн болохоор би найзаасаа чи хүн хүнд долигоноод, долигонуур зантай гэж сонсдог байнаа би уг нь муу хүндээ ясны муу дугаргахаас ч дургүй хүрээд байдаг Гэхдээ л сэтгэлд юм хийж гол маажаагүй бол ямар ч хүнтэй хүн ёсоор харьцахыг хичээдэг зан маань буруу бололтой бүр долигонуур гэдэг нэрийг зүүхэд хүргэж байна. Уг нь энэ үгийг монгол хэлний үгийн сангаас хасмаар үг байгаа юм ш дээ хүн...
Уулстайгаа орших хөх өвгөчүүлээ санаад байна. Цаст Цамбагарав уулын хормойд нээх гоё 2 хос хун ирдэг жижиг хөх нуурын дэргэд орших Уртаа авгынх, Бүргэдтэй уулын өвөрт өндөр хадан дунд өвөлжих Батаа нагацынх, Сутай уулын бэлд байх Дамчаа хөгшнийх …… бүүр түүрхэн л санадаг юм. Чандмань суманд хөөмийлж байдаг насаараа найрын даамал хийсэн Мийгаа хөгшин….
Араажав сонсоод, гаансаа нэрээд сууж байгаа, сонингийн цаасанд дүнсэн тамхи ороогоод л татах, бугуйлаа, уургаа бариад майжиг майжиг гээд алхах, морин дээрээ хазгайдуу суучихаад л, наадмын үеэр Дамбын морь түрүүлсэн, Парчин хөгшиний х...
Хүн бүр багны цаана нуугдаж байдаг. Ажлаасаа гараад нэг өөр, гэртээ ирээд нэг өөр, найз нартайгаа байхдаа нэг өөр, ер нь дандаа нэг зангаараа нэг төрхөөрөө хэн ч байж чадахгүй. Гэхдээ хэр удаан нуугдаж байгаагаас шалтгаалаад ходоодны шархтай, стресстэй, нервтэй, цуснаас нь TOXIN ялгарч өөрөө хордох эсэх нь хамаарна. Дандаа баг зүүхээр тэр чигтээ тэр багаа байнга эсэхийг мартаад “Ерөөсөө би чинь ийм төрсөн билүү? гэж хүртэл гайхаж эхлэх тохиолдол хүртэл бий шүү дээ.
Дээр үед гэнэ лээ нэг хааны хөөрхөн охиныг хамгийн сайхан цартайтай, хамгийн сайхан залуутай одоогийнхоор бол женьтлемэн за...
“Хуучны эд” гэдэг ямар билээ дээ удах тусам өнгө ороод л ярих юм биш
Өглөө хар үүрээр монголын радио орлоо. Амьхандаа “одод болохын хүслэн”-д орж байгаа нь тэр. Үүднээсээ авахуулаад жаахан ч гэсэн өөрчлөгдсөн боловч яг студи дотроо өнөөх л та бидний танил болсон “орос ах нарын” тоног төхөөрөмж луглайгаад л масс эзлээд, өнөөх л танил болсон “ВЫКЛ.”, “ПАУЗ гэсэн бичиг бүхий кнопууд, эргүүлдэг чангалдаг бартагдуухан тохируулгууд, сэвээр /северь/ гэдэг байсандаа том радио, өдрийн гэрлийн “мангар” том суурь, мэбэль модон хаалга нь хуучраад л яг анх байгуулагдсанаасаа хойш тэр чигээрээ байгаа нь...
ТВ-9 Телевизээр гараад байгаа сонсогчийн тухай орос киног үзээд нэгэн сургууль төгссөн андыгаа дурсан сууна. Дөнгөж төгсөж гараад ид омголон хийж бүтэх насан дээрээ явсан гэнэхэн цагаахан сэтгэлтэй найз минь нэг л өдөр үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад амь насаа харамсалтайгаар алдсан…. . Сонсогч ахуй насны тэсвэр, хатуужил шаардсан, тоглоом шоглоомоор дүүрэн яван он жилүүдэд нэгнийгээ нэрээрээ овог нэрээр нь цээжилчихээд ханахгүй хочыг нь хүртэл 6,7 янзаар бодож олчихоод зүгээр суулгадагүй л байцгаасан. Амрыг эрье гэж мэндэлдэг жонгиносон дуутай багшийгаа доогилж байга...