Dateline: 2011-08-04
shopping
Монголд amazon, ebay шиг худалдааны сайтууд гардаггүй юм байхдаа. Үнэндээ худлаа үнэн улс төр, секс бичсэн сайтаас илүү хүмүүсийн амьдралд хэрэгтэй байна. Илгээмжийн бизнес ч бас хөгжих биз.
Dateline: 2011-08-04
Шөнийн галт тэрэг..
Өчигдөр гэнэт Шөнийн галт тэрэг тоглолт хийх гэж байгаа гэж сонсоод.. ойрд хөгжим энээ тэрээ байхгүй байсныг хэлхүү.. сая бүүр зорьж байж спикэр авлааш.. одоо эднийг сонсоол суужээн..
Зөөлөн..
www
Бүрээтэй дуу
Дараа нь
Зүүдэндээ би
Сүүлчийн гэрэл гэгээ
Хайлсан шоклаад
Цагаан өнгөт асар
Цэнхэр шувуу
Shaigurts
Үлэг гүрвэл
Зөөлөн..
www
Бүрээтэй дуу
Дараа нь
Зүүдэндээ би
Сүүлчийн гэрэл гэгээ
Хайлсан шоклаад
Цагаан өнгөт асар
Цэнхэр шувуу
Shaigurts
Үлэг гүрвэл
Dateline: 2011-08-01
Араар тавьснаас урдуур тавиад сал
Нэг их сайхан найр хурим, идээ будаа болоо л бид хоёр гэр бүл болж байгаан гээд л зарлаж байгаад сүүлд нь хоёр тийшээ болдог гэр бүл ээ гэж. Сүүлийн жилүүдэд ч юм уу урд нь тийм байсан юм уу бүү мэд залуучуудын бөгс бөөрний явдал хойд тулд хүрлээ бараг. Онгон, зандангаараа гэр бүл болох нь саяд бараг нэг биз. Нөхөртэй хүүхэдтэй байж өөр эрийн өвөрт эрхлэх, ар гэр амьдралтай мөртөө айлын эхнэрийн дээр доор аахилж явах нь энэ насны бахархал юм уу даа бараг. Олон хүнтэй унтаагүй бол шараа ичиг мөөмнөөс гараагүй хүүхэд. Эгчтэй нь суусан хүргэн ах нь эхнэрийнхээ дүүд олон хүүхэн цохих талаар б...
Dateline: 2011-07-31
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
ХБИ /хөгжлийн бэрхшээлтэй иргэд/-ийн талаар нэг судалгаа хийсэн юм л даа. Тайлан мониторинг энэ тэр нь олон улсын болон төрийн байгууллагаад очих байх. Зүгээр л энгийн байдлаар энэ тухай бичмээр санагдаад. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн зүйл хэсгүүд хэрэгждэггүй. Шалтгаан нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хууль учраас хамаагүй хэмээн нийт масс, ажил олгогчид хардаг явдал. Хөдөлмөр эрхлэлт, боловсрол олголт энэ тэрийн тухай ярих ч юм биш. Хамгийн хачин нь хүн амьдарлынхаа туршид янз бүрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болдог гэдгээ ухамсарладаггүй. Муу ёрлож байгаа...
Dateline: 2011-07-29
Ном, сэтгүүл, сониноос ишлэл авах арга техник
Шинжлэх ухааныг хэрвээ шимтэн сонирхож л байгаа бол оюуны хулгай хэзээ ч битгий хий. Хамгийн ичгүүртэй зүйл бол оюуны хулгай гэж багш нар минь захиж сургасан. Хүний бичсэн зүйлийг өөрөө бичсэн юм шиг ичгүүр сонжуургүй хуулаад, оюуны бүтээлийг нь авч ашиглачихаад түүнийг нь ишлэл зүйлт хийлгүй бичнэ гэдэг өөрийгөө доромжилж байгаа болон гэмт хэрэг. Тиймээс аливаад шинжлэх ухааны үүднээс хандаж ном, сурах бичиг, өгүүлэл, сонингоос өөрийн судалж байгаа зүйлтэй холбоотой мэдээллийг бүтээлдээ бичихдээ хэрхэн ишлэл хийх талаар өөрийн бага зэрэг судалсан зүйлээ та бүхэнтэй хуваалцахыг зорилоо.
Ишл...
Dateline: 2011-07-25
модон хохимой
Хувь ч бай хувьсгал ч бай ийм өдөр ажил явдаггүй нигууртай. Хаанаас хэн нь ямар гайгаар хар гариг эрхсийн нөлөөтэй өдрүүд гаргаад ирсэн юм бүү мэд. Шашин шүтлэгийг хүндэтгээд үүнийг бичих болсон шалтгаанаа дурдсуу.. Өглөө ч юм уу орой явдаг зурхай, өдрийн өнгө хүний сэтгэл санаагаар нь уяж бүтээгүй ажлын бурууд модон хохимой өдөр буруутсанаар асуудал шийдэгддэг уламжлалтай. Угаасаа буруугийн эзэн тодорхой. Тэр гайт өдөр. Бурууг модон хохимойд тохож хаячихаад унаад өгнө. Өөн тийн бас час өдөр. Бас лайтай ажил явдаггүй өдөр. Цаашаа үргэлжилвэл үс авахуулахад муу өдөр дараалан хэд хоног тохиож хэ...
Dateline: 2011-07-25
"Төрдөө үнсүүлж түмэндээ үнэлэгдэнэ" хэмээн шагнуулж байгаа хүмүүс ярих дуртай болжээ. Хоолой зангируулан, самсаа бохируулан, хүүрнэж байгаа нэгний барин тавин яриаг үзвэл төрийн хошуу нойтон бас халуухан байдаг ажээ. Hot шүү. Шагнал хэмээх зүйлийг төр хэмээгч бодож олсон боловч хоёулаа хий хоосон эд. Хүмүүс ажил хийхгүй болохоор мотивацжуулах гэж гаргасан эд соц нийгмийн үед хэрхэн хүчээ авсан хийгээд манайхан үүний төлөө үхэн хатан зүтгэдэгийг энд дурдах нь илүүц биз. Энэ гэлтгүй цагдаа, цэргийн цол ч учиртай. Дарамт, шахалтан дор ажиллаж байгаа хүн 3 жил болоод залхдаг гэдгийг дээр үед нэг ...
Dateline: 2011-07-25
такси
Хөдөөнөөс орж ирсэн гарууд гэж ирээд муулаад яахав. Зүгээр л "такси үйлчилгээ" гэдэг зүйл манайд хөгжөөгүй болохоор л бичиж байгаа юм. Саяхандаа нэг дуудлагын таксиний жолооч арван жилийн охиныг сургуульд нь хүргэж өгөхдөө хүчиндчихээд мэлзээд байсан. Бүр дуудлагын таксины жолооч шүү. Охин сургууль руугаа хүргүүлчихээд буух гэж байхад нь бузар этгээд хүслээ хангаж л дээ. Ядаж байхад таксины шил хар өнгийн хуулгатай, хөшигтэй гэж байгаа. Охин хар гүйхээрээ уйлаад сургууль руугаа орж л дээ. Шүүх дээр бузарлагч хэргээ хүлээхгүй байсан боловч машины арын суудал дээрээс олдсон үрийн шингэнд хийсэн...
Dateline: 2011-07-25
Гадаад пасорч
Гарчгаас ойлгосон байх. Гадаад паспорт авсанаасаа хойш хамгийн холдоо л Эрээн нэг удаа явж байлаа. Ид шидийг нь тэгэхэд л үзсэн байх. Тэрнээс хойш ийш тийш яваагүй, боломж ч олдоогүй учраас нэг мухарт хийгээд хаячихсан байсан хэрэг. Нэг тийш явах хэрэг гараад гадаад паспортоо сунгуулав. 12500 төгрөг- 5 жил. Гэхдээ сунгуулсан өдрөөс биш хугацаа дууссан өдрөөс хойш болохоор нэг жил хүрэхтэй үгүйтэй сунгана гэнэ. За тэгээд үйлчилгээний хүнд суртал, бохир заваан орчин, арын хаалга энэ тэрийг уншигч авхай та хэлүүлэлтгүй мэдэх хойно дурдахаа больё. Хамгийн гол нь гадааад паспортыг олгосноос хойш х...
Dateline: 2011-07-24
юу ч юм бэ дээ амьдрал
Кола, диско, гоё өгзөгтэй бүсгүйчүүд, порно, шашин, алан хядлага, дох, цэмцгэр хувцасласан эрхэмсэг хүмүүс. Бие биенийгээ үзэн ядсан аймшигт халдлагууд, зах зээлийн ширүүн өрсөлдөөн, хоногын дотор хамаг хөрөнгөө "хууль ёсны" дагуу алдах эдийн засгийн хямрал, санхүүгийн луйвар, тусгал нь нарийссан зэвсэг, ганц бие амьдрал, ижил хүйстэн гэр бүл, сонгууль, цөмийн аюул, зөгнөлт кино, гадуур хооллолт, хот газрын хуурамч төрхтэй хүйтэн амьдрал, өөр залуутай явдаг түүний эхнэр, бэлгэвч, зардал нь ихэссэн офис ажил
...
...