amaahai
Dateline: 2011-02-27
Хэт хүчдэлийг хязгаарлах РВТ, РВРД маягийн цахилуур...

Хаврын улиралд Өндөр хүчдэлийн техник хичээлийг сонгон үзэж байгаа оюутнуудад хандаж хэлэхэд энэ сэдвээр бие даалт хийх гэж байгаа бол надтай холбоо бариад  авж болно шүү .Хэнд ч хэрэггүй хэвтэж байхаар хэрэгтэй нэгэнд нь хэрэг болог...

РВТ загварын цахилуур нь   нь бүх төрлийн хүчдэлд зориулагдсан. Өнөөг хүртэл үйлдвэрлэгдэж ирсэн ижил төрлийн бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад хавь илүү сайжирсан загвар юм. РВТ загварууд нь түрүүчийн бүтээгдэхүүнүүдийн нэгэн адил цацраг хэлбэрт завсартай мөн шугаман бус эсэргүүцэгчтэй....

РВРД – загварын тусгай зориулалтын, соронзон унтраагчтай, вентильн...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-02-26
өдрийн тэмдэглэл

энэхүү миний электрон өдрийн тэмдэглэлийг минь уншиж буй таньд энэ өдрийн мэнд хүргэе. миний өдрйин тэмдэглэл эхлээд 5 дахь бичлэг болж байна миний хайрын түүх гээд аваад үзхэд анхны хайрын хайрын бүтэлгүй түү үргэлжилнэ өнөөдөр өдөр би тэрэнтэй уулзсан охин салсан эхнэр 2 нь хамт байсан би монголд байгаад байвал тэр 3тай дандаа таарна 10 жилийн уулзалт цуглаан гээд хамт бүгд ирнэ гэсэн үг тэхээр би яах ёстой вэ би энэ дүүрэг энэ улсаас хол явах ёстой юу эсвэл тэр маань нэгэнт салсан болхоор над дээр ирэх ёстой юу аль нь ч биш тэр над дээр ирэхгүй нь ойлгомжтой би хичнээн жил ингэж шаналж явах...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-02-26
нохойн гөлгөнд чадуулав

Ээж нь хэлэв "За миний хүү гадаа цас орсон дээр юмаа гөвөөд, тоос сорогчоо цэвэрлээд ав.  Тэгээд балконоо шүүрдчих".  Хүү нь "За ээжээ".  Хүүхэд нь тоос сорогчнийхоо уутыг аваад гадаа гараад гялгар уутанд хогийг нь хийгээд бункер лүү шидээд цасан дээр нөгөө уутыг гөвж цэвэрлээд дороо тавиад хивс гөвөв.  Ээждээ тусалдаг сайн хүүхэд ээ.  Нэг мэдсэн дөрвөн нүдтэй жижигхэн хар гөлөг ирээд урдуур хойгуур "идэх юм байна уу" гээд гүйв.  Хүүхэд "Чамд өгөх юм даан ч алга даа" гээд тоосоо гөвсөөр.  Нүдний буланд нэг хүн явж байгаа харагдсын.  Гөлөг тэгээд алга болов.  За юмаа аваад орох гэтэл сорогчны у...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-02-25
zandalee

Энэ киног хэдэн жилийн өмнө үзэж байсан юм.  Их зэвүүн кино санагдсан.  Бусдын амьдралд новшнууд орж ирээд юунд хүргэдэг, хэн нэг нь мэдрэмжгүй ойлгохгүй тэнэг байна гэдэг,  ямар аймшигтай үр дагаварт хүргэдэг гэдгийг харуулсан миний хувьд бол мундаг кино.  Амьдралаа гэж

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-02-25
Генератор трансформаторын блокийн хамгаалалт...Эхний хэсэг...

Генератор трансформаторын блокийн хамгаалалт 

Блокууд дээр блокийн тоног төхөөрөмжүүдийг бүх гэмтлээс хамгаалах үндсэн хамгаалалт ба бэлтгэл хамгаалалтуудыг тавьдаг. Мөн энэ бэлтгэл хамгаалалт нь гадны богино залгалт ба хэт ачааллын реле хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг. Блокийн реле хамгаалалтын схемийг хийхдээ бэлтгэл хамгаалалтын найдвартай ажиллагааны асуудалдих анхаарал хандуулдаг. Энэ зорилгоор үндсэн ба бэлтгэл хамгаалалтын тэжээлийг тус тусад нь хийх зарчмыг ашигладаг. Үүний тулд үндсэн ба бэлтгэл хамгаалалтуудыг өөр өөр гүйдлийн трансформатораас тэжээдэг ба хамгаалах гол автоматыг ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-02-25
Дүгнэлт, ашигласан ном зохиол...Бие даалтын сүүлийн 3-р хэсэг...

   Дүгнэлт

Монголчууд бид эрт дээр үеэс эхлэн өнөөг хүртэл нүүдэллэн амьдарч ирсэн нүүдэлчин ард түмэн билээ.  Хэдийгээр бид нүүдэлчид ч гэлээ дорно дахины болоод  дэлхийн соёлд, хүн төрөлхтний түүхэнд асар их дэвшилттэй зүйл маш олныг хийж бүтээж үлдээжээ.  Суурин соёлтой улсууд биднийг харанхуй бүдүүлэг, соёлгүй зэрлэгүүд  хэмээн шоолж доромжилж, ном зохиолдоо бидний үнэн түүхийг гуйвуулж бичдэг байжээ. Гэвч түүхийн ном зохиол унших тусам харин ч эсрэгээр Монголчууд бид өөрсдийн гэсэн бичгийн соёлтой, түүгээрээ маш олон төрлийн ном судар бичиж үлдээсэн нь одоо бидний үед соёлын үнэт өв боло...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-02-25
Манжийн эрхшээл дэх Монголын соёл...Бие даалтын 2-р хэсэг

Манжийн эрхшээл дэх Монголын соёл

 

Манжийн эрхшээлийн үед Монголд шарын шашны онцгой ноёрхол тогтоосноос үүдэн соёл боловсрол түүний нөлөөнд бүрэн хамрагдсан үе байсан гэж үзэж байна.

Сургууль боловсрол нь дотроо :

1)    Иргэний

2)    Шашны

3)    Манжийн

Гэсэн үндсэн гурван чиглэлээр явагдаж байв. Иргэний сургалт нь хамгийн сайн хүнийг сонгон гэрийн багшид шавь орж үндэсний бичиг үсэг, тоо бодлогод суралцах байдлаар нилээд явцуу хүрээнд явагдаж байжээ. Монголчуудын дунд бичиг үсэг зааж байсан арга ажиллагааны тухай сурвалж бичигт өгүүлсэн нь : Монголчууд бичиг үсэглэж чадах бүхнийгээ “Багш...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-02-25
Феодалын бутралын үеийн Монголын соёл...Бие даалтын 1-р хэсэг...

                                2-р курсдээ өөрийнхөө хийж байсан бие даалтаа хэсэглэн орууллаа...Ангиасаа ганцаараа түүх дээр цойлж байлаа гэж...

             ОРШИЛ

17-р зууны эхний хагас бол Монгол улсын түүхийн харьцангуй бага судлагдсан бүдэг үе юм. Энэ нь Монгол их гүрний төв хэсэг болж байсан Их Юан улс хятадад ноёрхлоо алдаж, хаант төр нь Монгол нутагтаа ухран ирж, Их гүрний хязгаар нутаг болж орхигдсон эх нутгаа эзэгнэн төрөө төвхнүүлэн, Монголын тусгаар тогтнолыг хадгалж байснаар тодорхойлогддог.

Судлаачид үүнийг : “Феодалын буюу улс төрийн бутралын үе” гэж ерөнхийд нь томъёолдог.

Хя...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-02-25
Тогтмол гүйдлийн цахилгаан машин...


. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-02-25
Реле хамгаалалтын байгууламжийн логик элементүүд...

Хуулахдаа биш харж санаа авахдаа шүү жаалуудаа...

. Сэтгэгдэл бичих