amaahai
Dateline: 2011-01-26
Танихгүй эмэгтэйн захидал-4

Арван жилийн дараа чи намайг анх удаагаа дахиад л өнөөх өөртөө татсан тачаангуй харцаараа харав. Би дагжин чичирч барьж байсан хундагатай дарсаа золтой л унагачихсангүй. Аз болоход миний мэгдэн сандарсныг хөгжим инээд хоёрын чимээ шуугианаас болоод манай ширээнээс хэн нь анзааралгүй өнгөрөв. Чи намайг дүрэлзсэн харцаар тасралтгүй ширтэж би галд орсон юм шиг улайж орхив. Би дотроо чамайг намайг танив уу эсвэл чамд дахиад л танихгүй эмэгтэй харагдав уу гэдгээ ялган ойлгохыг оролдсон. Нүүр маань чинэрэн би нөхдийнхөө асуултанд хайнга дуугаар хариулж суулаа. Чиний харц намайг яаж догдлуулс...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-01-26
Танихгүй эмэгтэйн захидал-3

Өчигдөр миний хүү нас барлаа. Энэ хүү чиний хүүхэд байсан юм шүү. Үхэх гэж байгаа хүн худлаа хэлдэггүйг чи мэднэ шүү дээ. Хайрт минь энэ хүүхэд аз жаргалтай гурван шөнийн аль нэгэнд олдсон чиний хүүхэд гэдгийг тангараглая. Гэвч чи надаас айсандаа магадгүй гайхсандаа яагаад ийм олон жил юу ч хэлэлгүй байчихаад одоо түүнийг мөнхийн нойроороо нойрсож хэзээ ч эргэж ирэхгүй болчихсон хойно хүүгийн тухай ярьж байгаа билээ гэж асуух байх. Би чамд яаж хэлэх юм бэ? Дөнгөж гуравхан удаа уулзаж ямар ч эсэргүүцэлгүйгээр чамтай учирч нэрээ ч хэлээгүй танихгүй бүсгүй чамд үнэнч байж хүүхдийг чинь га...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-01-26
Танихгүй эмэгтэйн захидал-2

..Балчир үр минь өчигдөр шөнө үхлээ. Хэрэв би амьд явах учиртай бол дахиад л гав ганцаараа үлджээ. Маргааш бараан хувцастай хар элгийн хүмүүс австай ирж хөөрхий муу ганц үрийг минь авсална. Найз нөхөд цэцэг аваад ирэх ч магадгүй дээ. Гэтэл авсны дэргэд цэцэг байх нь ямар хэрэгтэй юм бэ. Миний сэтгэлийг тайтгаруулах гэж элдэв үг ярина биз. Тэгээд надад ямар тус хүргэх юм бэ? Тэгсэн тэгээгүй би дахиад л ганцаараа боллоо гэдгээ мэдэж байна. Хүн амьтны дотор байгаа мөртлөө ганцаардахаас илүү аймшигтай юм байдаггүй гэдгийг би сайн мэднээ. Би үүнийг арван зургаатайгаасаа арван найм хүртлээ И...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-01-26
Танихгүй эмэгтэйн захидал -1


Та бүхэндээ Стефан Цваиг -н "Танихгүй эмэгтэйн захидал" зохиолыг З. Тунгалагын товчлон орчуулснаар хүргэж байна.


“Танихгүй эмэгтэйн захидал”



Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав.

Нэг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон ч үгүй, гуньж гутарсан ч үгүй сониноо шажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн тухай ярингаа тавиурта...

Dateline: 2011-01-25
америк кино

     Хүн болж төрснөөр америкийн киног мөн ч их үзсэн дээ.  Жаргалтай сайхан амьдрал, тавлаг орон сууцны тухай мэдэгдэхүүн, юманд итгэлтэй шургуу зан гээд америк киноноос мэдсэн юм их бий. Порн кино бас л америкийх байсан.  Эмэгтэй хүний биеийн хэсгийн тухай анх ийм киноноос л харж байсан.  Энэ ертөнцийн киноноос олон юм харсаан.  Хэзээ ч байдаггүй хүний зан чанар  байлаа ч хол явахгүй, социалист реализмаар хийгдсэн кинонуудыг  олон жил үзсэн өмнөх үеийнхэнд нэг хэсэгтээ америк кино таалагдаагүй.  УИХ-ын гишүүн  агсан нэгэн сонины хуудас дүүрэн алаан хядаантай америк киног муулсан ярилцлага өг...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-01-25

амьдрал аягүй сонион.

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-01-24
шалдан

     Шалдалтаа гэж.  Хүн болгон л шалдлахын дон болж дээ.  Өчигдөр зурагтаар гарсан бүсгүй сонины цэг дээр шалдан гарчаад над руу хараад байхымаа.  Би ч яадгын хараад л байсан.  Ажил дээр нэг ах хүү авчиж гуйж байгаад үзсэн чинь янз бүрийн байдлаар шалдалж нүцгэлжээ.  Сайхан л биетэй төржээ.  Лав л шалдан зурагны ачаар тэр сэтгүүл нилээд борлогдсон байх.  Эмоушны тоглолтын зургыг харахад шалдан шахуу хүүхнүүд харагдана лээ.  Одоо ч ер нь тэгээд шалдангүй сэтгүүл сонин хэвлэл биш, сексгүй кино давсгүй хоолтой адил болж дээ. Удахгүй шалдангүй тоглолт тоглолт биш болох байх.  Мань мэт шиг дөжирсө...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-01-21
Гэнэн материалист ба үнэт зүйл

Хорвоо ерөнцийн гарвал үүслийг хоёр байдлаар авч үздэг нөхдийн тухай нийгмийн ухааны хичээлд бүүр арван жилд үзэж байсан минь бүдэг бадаг... Ямар ч гэсэн нэг хэсэг философичид нь материалистууд нөгөө хэсэг нь реалистууд хэмээн хоёр хуваагдан оршмой гээд л эхэлдэг. Реалистууд нь нөгөөдүүлээ "гэнэн материалистууд" гээд нэрлэчихсэн гэж байгаа бас.
Би реалист:Би реалист байх. Бодит зүйлтэй харьцаж, мэдэрч, аз жаргалыг амталж бас уурлаж инээж бухимдаж, бодит харсан зүйлээ л зүүдэлж, өнөөдөртөө амьдардаг. Хөгшрөөд ирэхийн цагт хүчин буурай болж тахил тэргүүтэн шүтэж, арц ногоо уугиулж, шавар баримал ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-01-21
Баатарлаг туульс

Хараал идсэн улстөр. Дургүйг хэлэхүү сонирхох ч үгүй явлаа. Гэтэл твитерт хүртэл ороод ирж. Яахав тэдний хамраа цухуйлгаагүй үлдсэн өчүүхэн талбар байсан байж болно. тэдэнд ирэх сонгуулиар өнөөх суудалдаа суух нь өчнөөн хэрэгтэй байж болно. тэр нь надад хамаагүй. тиймдээ ч би тэднийг твиттерт ад үзэхгүй. үнэхээр залхмаар бол дагахаа больчиход асуудал тэндээ л үлдэх биз. Ардчилсан үндсэн хуулийг хамгаалахад айлгахаас өөр аргагүй болжээ. айхтар сонголт. иргэд нь ингэтлээ хоосорсон тархитай өлөн ходоодтой байхад элдэв дээдийн мундаг үгс нийгмийг эргүүлж ардчилалыг үгүй хийх боломжтой. тиймээ би ү...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-01-20
бодлого шүү бодоод байгаарай блогчдоо

https://legion.blogmn.net/
Хар зам
Латерали улсад 4 том хот байдаг гэж бод. Тэдгээрийг A B C D хэмээн нэрлэе. Тэдгээр хотууд хоорондоо квадрат үүсгэн байрлах бөгөөд талуудын урт 10 км. Улсынхаа дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд 4 том хотынхоо дунд зам тавихаар болж архитекторчууд хамгийн шилдэг гэх 3 хувилбар зохиож шалгаруулжээ. (жич: тавигдах шаардлага- дөрвөн хотыг дөрвүүлэнг холбохын сацуу хамгийн боломжит богино байх ёстой.) Нэгдүгээр хувилбарын замын нийт урт 40км, хоёрдугаар хувилбарын урт 30 км, харин гуравдугаар хувилбарын урт 28.3 км. Гурав дахь хувилбар хамгийн бага зардал гаргана...

. Сэтгэгдэл бичих