Dateline: 2010-11-28
гэр лүүгээ харих
тэд гарсан тавьсан өрөө дарсан, дүүгийнхээ сургалтын төлбөрийг өгсөн, "цэцгийн" барааг зөөж эхэлсэн, бид зөндөө өмссөн, удалгүй амьдрал дээшлээд ирсэн, дараа нь дүүгээ татсан...Харин нэг өдөр буудалцаан болсон бүгд сандарсан тэд гэртээ ирэх сурагтай.
Харин энд...хүлээж авах бэлтгэл байгаа болов уу. Шингээх зах зээл ажлын байр байгаа болов уу. Монголын засаг төр нь ийм үйл явдал болохыг мэдэж байсан болов уу. Хүнээр тэжээлгүүлээд болчино гэж бодсон юм болов уу. Тэр өдөр тэдний тухай ярилцаж байсан чинь нэгэн төрийн "жинхэнэ албан хаагч" баагий "дурандаа л гарсан" гэж хуцдаг юм даа. Би...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-11-28
Блогчдод дуулгах мэдээ
Монголын блогчдын холбоо нь "Боловсрол" сувагтай хамтран "Миний блог" нэвтрүүлэг хийж эхлээд байна. Энэхүү нэвтрүүлэгийн гол зорилго нь блогийн ач тусын талаар нийтэд тэнцвэртэй мэдээлэл өгч, блогчдыг сурталчилах, блогийг нь бусдад таниулах, нийгэмд тулгараад байгаа проблемуудын талаар бичсэн бичлэгүүдийг хүргэх явдал болно.
Нэвтрүүлэг нь орчин үеийн ололт амжилтийг ашиглан тухайлан сонгосон сэдвээр бичлэг бичсэн хоёр блоггеруудын интернэт харилцан яриа, онлайнаар бие ибетээгээ шууд харилцах, мэтгэх, маргах, санал нийлэх хэлбэрээр явагдах бөгөөд ямар ч блоггер хамрагдах боломжтой юм.
Эхний д...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-11-26
Хямдхан утас зарна. Англиас ирсэн шинэ.
3.2 Megapixel camera, and FM radio and a MP3 player
Энэ samsung утасыг 180000 төгрөгөөр touch screen-тэй олон өнгийн сонголттой. Дэлгэрэнгүй мэдээллийг http://tedy.mn/product.php?p=3377 сайтаас авна уу.
Энэ LG-ийг 260000 төгрөгөөр зарна. дэлгэрэнгүй мэдээллийг http://www.gsmarena.com/lg_km555e-3014.php сайтас авна уу
энийг 150000 төгрөгөөр дэлгэрэнгүй мэдээллийг http://www.gsmarena.com/samsung_b3210_corbytxt-2943.php сайтаас авна уу
англиас өөр утаснууд авчирч болно. хэрвээ энэ утаснууд монголд энэнээс хямд байна гэвэл хэлээрэй болж л өгвөл хямдхан өгөх санаа байна :р
update: эдгээр утаснуудын...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-11-26
Тусгаар тогтнол Д.Пүрэвдорж
Ардын уран зохиолч Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж агсны энэ шүлгийг сая уншиж суулаа. Амьдралд бүтэхгүй бүтэлтэй олон зүйл болж юун баяр маяр мантай амьдрал зөндөө байдаг. Гэвч энэ өдөр энэ гайхамшигт шүлгийг уншихгүй өнгөрч яаж болох билээ biirbeh.mn
Д.Пvрэвдорж : Тусгаар тогтнол
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-11-25
МОНГОЛ ХҮН ХАЛУУН ЦУСТАЙ...
Төрийн далбаанаасаа адис аваад омогшдог Монголчууд
Түмэн эрсийн цус асгаруулж, ялсан Монголчууд
Тусгаар голомтоо бусдад алдахгүй гэж амь хайргүй тэмцсэн Монголчууд
Түүхийн алтан шастирт тод үсгээр бичигдсэн Монголчууд
Түүх соёл, бахархал, бахдалын өлгий нь Монголчууд
Түмэн зууныг элээсэн хүн төрөлхтний түүчээ нь явсан Монголчууд
Туурга тусгаар гал голомтондоо эзэн суусан Монголчууд
Тусгаар тогтнож, мандан бадрах хувьтай Монголчууд
Хэзээ ч унтрашгүй гал зүрх Монгол хүнд бий
Хэнээс ч дутахгүй хатан зориг Монгол хүнд бий
Хэний ч өмнө бардам загнах омог Монгол хүнд бий
Хэзээ ч бөхөхг...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-11-25
Тусгаар тогтнол чамайг би тунхаглан зарлана би
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би. Нэг том яруу найрагчийн нэг ийм мөртүүд сэтгэлд огшиж орж ирээд. Хэрэв би тусгаар тогтносон энэ улсын иргэн байгаагүй бол эрх чөлөөг ингэж эдлэхгүй л байхсан. Нутгийнхаа салхинаас цээжээ дүүртэл амьсгалаад л хашгираад, уйлаад , дуулаад л .... хүссэн газраа аялаад л ... Энэ нутагтаа бид, би, миний хүүхэд тэрний хүүхдийн хүүхэд ч эзэн нь байх болно. Яахавдээ одоогоор удирдагч, хууль тогтоогчидод нь тааруухан дүн тавимаар, манай хадмын хашааны банхар ч ойлгхоор тэнэг зүйлийг удаа дараа улиг болтол тайлбарлаж, нийгмийн халамжийг хавтгайруулж, татвараа...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-11-23
Нам зам биш
Төрсөн өдөр дөхөж байхад хамааралгүй юм бичмээр санагдаад. 30 нас хүртлээ юу туулснаа бичээд яахвээ. Угаасаа бидний үеийнхэн өнгөрсөн нийгмийн заримыг амтлаад л авсан улс. 10 хүрэхээс л эхлээд ардчилсан нам, хувьсгалт нам ..... нам нам хэмээх толхилцол, түлхэлцэлийн хов живийг сонсож, зурагт шагайн, амлалтийн бай, сонгуулийн луйврыг амссаар нэг мэдэхэд 30 насны хаяанд ирчихжээ.
Зах зухаасаа миний үеийн залуус нам бараадан зарим нь овоо дэвшээд авч, зарим нь карер хөөн одсоор. Би ч тэгээд нам мам гэж туйлширч явсангүй. Өөрийнхөө үзэл бодол, хийсэн ажилдаа үнэнч байхыг эрхэмлэдэг болохоор нам ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-11-22
Элдэв "ИЗМ"-ын дунд толгой эргэжихүй
Аль дээр арван жилээ төгссөн хүн л дээ би. Миний үед гэхүү намайг сургуульд байхад гэхүү насан бага үед маань “Ардчилал” гэгч нь ялаад арваад жил болсон байсан ч дунд сургуулийн сурах бичгийн номноос маркс энгельс нь салаагүй л байж. Гэнэн материалист Энгельсын үзэл бодол нь хэрхэн төлөвшсөн тухай л заадаг байж. “Ардчилал” хэмээх зүйл муу муухайг авчирч гэмт хэрэг ядуурал өссөн тухай ярилцгаадаг байж. Өмнөх түүхээ муулах гэсэнгүй үнэндээ тэгэхэд тийм л байсан. Мань мэт нь яагаад ийм зүйлийн төлөө тийм ихийг хаясан юм болдоо хэмээн эргэлзэх ухаан үнэндээ байгаагүйг нуух юун. Ингэж эртни...
Dateline: 2010-11-21
гэр лүүгээ
Шөнө пиво уугаад гэр лүүгээ алхаж харихад агаар сайхан тунгалаг, гадаа сартай, гудамжинд гэрэлтэй, сэтгэл нэг л гэгэлзээтэй. Сая хүнтэй багтаж шингэдэггүй хотын зам сэлүүхэн, хүмүүс бүгд унтчиж. Энд тэнд ганц хоёр цонхны гэрэл ёолтойн харагдана. Метро хавьцаа гарууд орилолдох нь сонсогдоо л. Бацкаан байхад тунель гүйдэлтэй энэ тэр гэдэг байсан. Энэ зам энэ гудамж нэг л гоё. Олон жил ч юу байхав найз охин эсхүл бүсгүйгээ дагуулаад энэ гудамжаар алхахсан гэдэг романтик мөрөөдлийг мөн ч их мөрөөддөг байж дээ. Одоо бол ингэж яваа минь жаргал гэж бодоо л. Тэр нэг бүсгүйг маш их хүслээ. Орой...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-11-20
жин хасах
Бараг хоёр сар тууштай тэмцсэний үр дүнд жингээ хасаж чадлаа. Оройн хоолыг бүрмөсөн хасаж өдөр аль болох илчлэг багатай шарсан хуурсан биш жигнэсэн чанасан ногоо голцуу хоол хар талх бор гурилыг л идлээ. 18 цагаас хойш хоол юу ч идсэнгүй. Тараг миний найз байлаа. Мөнгө төгрөгний бололцооноос шалтгаалаад өдөр цадталаа хооллож чадаагүй учраас орой хэхэртлээ идэх гэж дайрдаг нь бидний ёс. Би ч гэсэн ялгаагүй өдрийн хоолондоо цаддаггүй. Тэглээ гээд тураад үхчихдэггүй л юм байна. Орой автобусанд суухгүй алхаад харьчих жишээтэй. Түгжээнд мөнгө төлснөөс алхсан нь хурдан юм. Тиймээ би ...
. Сэтгэгдэл бичих