Dateline: 2010-05-05
Би чамд “хайртай” гэж хэлэхгүй
Би чамд “хайртай” гэж хэлэхгүй
Чиний төлөө үхэхгүй
Чин хайрын төлөө үг ч багадана
Чиний төлөө үхэх ч багадана
Гагцхүү чамдаа би
Гарцаагүй надад олдсон
Ганцхан хувь заяагаа өгнө
Тэгээд
Тэнхлэг бүхнээрээ хайраа тулж
Тэнгэрийн өргөн нарыг аргамжиж
Чиний төлөө амьд явна
Б. Цэнддоо
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-05-01
хувцас, үс
Эмэгтэй хүний гоо сайхныг үсгүйгээр төсөөлөх гээд үз дээ. Ер нь л хэцүү дээ. Зүгээр л мона лизаг халзан зуржээ гэж бодохгүй юу. Ямар байх вэ. Тийм ч учраас "явдалтай" хүүхнүүдийн үсийг нь хусч шийтгэдэг байх вэ дээ. Үсний засалт тухайн хүний үндэс гарал, үзэл бодол, ажлын шаардлагаас шалтгаалж харилцан адилгүй байдаг. Нөгөө талаар үс бол хүсэл тачаал сексийн нэг бүрдэл. Нуугаад яахав порно сайтаар орж үзээгүй хүн ховор л байх. Ялангуяа залуус. Тэрэн дээр чинь бүүр блонде буюу шаргал үст бүсгүйчүүд гээд ангилцан байлээшд. Хүсэл тачаал ч юм уу завхай явдлаас сэргийлэхийн тулд исламууд...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-05-01
Заримдаа утсаар ярьмааргүй, ярихыг ч хүсэхгүй, эсхүл ярих боломжгүй үе бол байдаг. Унтаж байхад зайлшгүй шаардлага биш бол би учраа хэлээд унтчихдаг. Болохгүй бол тасалдаг. Өдөр ч гэсэн заримдаа дуудлага тасалдаг. Гэтэл энэ маань зарим хүмүүст таалагддаггүй бололтой. Учраа хэлээд тасалж байхад хүртэл шүү. Дараа нь би мэдээж залгадаг. Яасан юу болов гээд эргээд залгадаг. Уулзая гэсэн болгонтой нь ч бас уулзаад байж чаддаггүй. Ядарсан, нервтсэн үедээ очоод орондоо л орохыг бодно. Сүүлдээ бүр зарим нь согтуу залгах юм. Түүнээс гадна миний авч байгаа хэдэд илүү хараад ч байгаа юм ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-05-01
Serial killer - 13
“Ногоон голын алуурчин”
“Ногоон голын алуурчин” нэрээр алдаршсан энэ эрхэм цуврал алуурчид дотроо толгой цохидог цөөн хэдэн шилдгүүдийн нэг. Цуст цуврал алуурчныг Гари Леон Риджвей гэдэг. “Би алсан цогцсоныхоо өнгийг хэрхэн өөрчлөгдөж байгааг харах дуртай.” гэсэн нь түүний үг.
Бага нас: Өсвөр насандаа Риджвэй /Gary Ridgway/ үе тэнгийнхээ нэгэн хүүг алсанаар түүний сэтгэцэд гэм суусан байж болох талаар судлаачид дурджээ. Хамтдаа усанд наадаж байсан хүүг хөлнөөс татаж живэн живтэл нь дарсан боловч насанд хүрээгүй байсан учраас эрүүгийн хариуцлага хүлээлгүй өнгөрч. Энэ л үед өсвөр насны хүү...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-04-30
цалингаа нэмүүлмээргүй байна
Эртээд талбай дээр ҮЭ жагсаал цуглаан хийж нэм гэдэг шаардлага тавина билээ. Тэгээд тэр нь хэр оновчтой юм бол бүү мэд. . Нөгөө л инфляци нь дарлах байх. Заримд нь гар дээрээ олон тоотой ширхэгтэй төгрөг ирж л байвал үнэ өсөх нь хамаагүй бололтой. Зуданд хиар цохиулсан малчид, ажилгүй байгаа иргэд, тогтвортой бус орлоготой хүмүүст энэ нь улам л их дарамт болно уу гэхээс өөр юм авчрах болов уу. Мөн хөл дээрээ зогсон дэнжигнэж байгаа олон жижиг хувийн компаниудыг нүд аниулна биз. Уг нь хөх цэрэг хөөрхөн л подхийсэн ном. Даанч одоо хөхөө генерал болоод байлдагчийн сэтгэлгээнээс анг...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-04-30
илтгэх урлаг...
Саяхан саак.мн дээр гарсан "дэлхийд оюунаар өрсөлдөнө" нэртэй гарчиг байхаар нь дэлхийд тоогдох айхтар оюуны үнэт бүтээл бий болжээ гэж бодоод орлоо л доо. Зургыг нь эхнээс нь үзсэн чинь монголд болж байгаа үйл явдал юм байх. За тэгээд баахан гонжоомтой залуус л гарах юм. Хадаг мадаг барьсан ч байв уу. Нэг залуу нь л айхтар юм хийж дээ гээд үзээд байлаа. За тэгсэн чинь миний бодож төсөөлж байснаас өөр юм харагддаг юм. Би зургаа дутуу үзчихжээ. Илтгэх урлагын л аварга шалгаруулах тэмцээн юмсанж. Ямар ч аймаар том нэртэй гарчиг вэ дээ. Үнэндээ гарчиг нь зургандаа томдчихож. Хэдэн ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-04-29
Шүүхийн шийдвэр
за юу ч болсон бодож байгаа юмаа жоохон тоймлоод орхчий. дараа залхуу хүрэхээ байсан үедээ үргэлжлүүлнээ. хүрсэн хэвээрээ л байвал одоо яадын байгаан.
1. Монгол эрх зүйн тогтолцооны хувьд Эх газрын буюу Ром германы эрх зүйн тогтолцоотой гэж явдаг. Энэ нь батлагдсан хуулиас өөр шүүхийн шийдвэрийн эх үндэс болох зүйл байхгүй гэж энгийн үгээр хэлэх юмуудаа.
2. Нэгэнт баттлагдсан хууль л Шүүхийн шийдвэрийн үндэс байдаг болохоор Шүүх зөвхөн хуулинд л захирагдна. Харин хууль нь зөрчилтэй нэг асуудлыг хоёр янзаар шийдсэн үед яах вэ гэдэг асуудал энэ тогтолцоонд тулгардаг. Мэдээж хуулиа засаад ижил бол...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-04-26
SECRET
Хавар цаг шуургатай ч гэсэн сайхан байдаг. Хайр авчирдаг учраас л сайхан байдаг. Хавартай, хайртай учраагүй байсаар хичнээн ч удчихсан юм бүү мэд. Гэхдээ би хайж байгаа хүнээ олчихсон болохоор санаа амар байна.... Эрэн сурвалжилж байсан хүнээ олчихсон. Атгахан цээжний гүнд, аягахан нүдээр хэн нэгнийг хүлээсээр хайсаар ... дэргэдхэн байсныг би яаж мэдэхэв дээ. . Хүн сохор гэдэг үнэн юм даа. Заавал тэрийг биеэрээ үзэж байж мэдрэх... Сэтгэлдээ сайн зүйл тээгээд, гэрэл гэгээ цацруулаад, дотроо сайхан зүйл бодвол тэрийгээ олдог гэдэг "нууц"-ыг заавал нотлох албагүй. Харин одоо би түүн рүүгээ явлаа...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-04-22
Орхи
Бүгдийг орхи. Эхний байрандаа эргэж очих хэрэггүй. шааригдах хэрэггүй зүгээр л урагшаа яваад бай. Зэрлэгээр сэтгэж, чалчиж найзуудынхаа дургүй хүргэж, ад үзэгдэж, хөөгдөж, эрүүгээ цууртал цохиулж, элэгдэж хорогдож, сурч, гэгээрч, нүүж, сууж гүйсээр энэ сарыг үдэж байна даа.
Хэл сураагүйн зовлон гэдэг нэг юманд чадуулаад сууж байна. Урд боломж байгаа болохоор энэ долоо хоногоос хуулийн англи хэлний сургалтанд сууж эхлэв. Чан чан чан гээд товчхондоо гэгээрлийн хажуугаар салалтын сар байлаа... найз нөхдөөсөө хөндийрсөн, үзэн ядагдсан...
Хов жив гэдэг хүнийг алдаг гэдэг юутай үнэн ажгуу. Мөрөөрөө...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-04-20
Эссэ бичлэгийн уралдааны дүн
Бид хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна эссэ бичлэгийн уралдааны эцсийн дүн гарлаа. Нийт 68 эссэ уралдаанд ирүүлснээс шүүгчид удирдамжид заасны дагуу эхний шатанд 20 эссэг шалгаруулж, 2 дугаар шатанд хэлэлцэн дүгнэсний эцэст 7 эссэг шалгаруулж шагнал гардуулав.
Д.Идэржаргал., МУИС, НШУС Тусгай байр
Б.Энхцэцэг ., Цагдаагийн Академи 2 дугаар байр
П.Нарангэрэл., БХИС 2 дугаар байр
Б.Батмандах., МУИС. ХЗС Тусгай ...
. Сэтгэгдэл бичих