amaahai
Dateline: 2009-12-31
баяртай 2009 он

  Яг одоо урсан өнгөрч буй оныхоо тухай бодож сууна.  Миний хувьд энэ он "сорилын" он байлаа.  Сэтгэлзүй, бие бялдар, эрүүл мэнд гээд бүх юмны сорил болсон он байлаа.  Гомдох, уурлах, уйлах, баярлах, горьдох, инээд зэрэгцээд л.  Ерөнхийдөө тэр чигээрээ л шалгалт өгсөн байх юм бодоод байсан чинь.  Ирэх онд юу тохиолдохыг үл мэдэх ч зөвхөн сайхан бүхнийг л хүсч байна.  Сайныг бодвол ирдэг гэдэг биз дээ .  Яг энэ  мөчид хамаатны  маань ах "Эгэл баатар" болоод зурагтаар гарч байгаад дотроо маш их баяртай байна аа.  Манайхан бөөн баяр.  Дэргэд маань ийм хүн байгааг харахгүй л явж дээ.  Манай блогмн...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-12-30

Уул нь мань нь эх орондоо майр хайртайшд. гаднаа л нээх хайргүйм шиг царай гаргаад байдаг болохоос. гол нь хайртай энтр гээд бусдад мэдэгдлээ гээд надаа ямар нөлөөтэйн биш байгаагаараа байж байгаа улсдаа гай болохгүй өнхөрөөд өгвөл болох нь тэр л гэж боддын. адаглаад гарцгүй газраар гарч яваад машаанд дайруулчий гэж бодоход нэг хүнийг шоронд хатаагаад үр хүүхдийн өлсгөчих ч юм билүү гэж айхын. өө тэгээд өндөр байшин дээрээс үсэрсэн ч гай болоод хүний дээрээс уначуул тэрнээсээ эсэн юм болчих ч юм билүү гээл хааяа элдвийн юм л бодохын он гарах гэж байхад гэнэт юу болоод улс мулс яриад унав гээд ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-12-29

нээрээ нэг мэдсэн шинэ он гарах дөхөж байгаа юм байна шүү дээ.  Янз бүрийн юм бодоо л ханиад маниадандаа дарлуулаад явж байсан чинь.  Одоо хүртэл юм аа цуглуулаагүй байдаг.  Өнөөдөр гадуур явсан чинь хүмүүс чинь бэлдээд байнашд.  Би ч өглөө ороо хураавал их юм болж гарчаа л явж байсан чинь аайн.  Арай л дэндүү юм болж байгаа юм байнашд.  Өнөөдөр шампанск бэлгэнд аваад л нээрээ юу билээ гээд боддог юм байна даа.  Сонин юм аа нээрээ.  Робот амьдралтай болцын байнашд би чинь.
...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-12-29

Яг хоёр жил өнгөрч энэ өдрийг тэгж их хүлээснүү эсвэл зүгээр л ингэж таарав уу. өнөөдөр л блогоо сэргээж бичлэг нэммээр санагдаад. он солигдох дөхөх тусам хүмүүс өнгөрсөн жил юу хийснээ ярилцаж ирэх жил юу хийхээн төлөвлөж тааралдсан таалагдсан хүн бүртээ аз жаргалыг хүсээл. эсвэл оны ...-үүдээ хошин хоржоонтой маягаар тодруулаал сайхан л байна. би ч юугаар дутахав гээд оны ...-үүдээ тодруулах гэсэн гарууд надад үлдээггүй бололтой. бүгдийн л тодруулчиж цөөхөн монголд оны ... аваагүй хүн хайвал авсныг хайснаас амар болсон бололтойн учир би дутийдаа. зүгээр л өнгөрснөө дурсаж ирээдүйг зөгнөе.
өч...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-12-26
Зүрх сэтгэлд нар манддаг

Сайхан өдөр байна аа. Сайхан андууддаа баярлалаа гэдгээ хэлмээр байна. Би чадна хүүхдийн бие даан төвийн шинэ жил тун сайхан болж өнгөрлөө. Зүрх сэтгэлд нар манддаг. Хүний сэтгэл гэж агуу юм даа. Өөрт байгаа хэдэн төгрөгнөөсөө аваад өгдөг нь хэд билээ дээ. Товчоор хэлэхэд 220 000 төгрөгөөр ёолк хийж дөнгөв. 120 000 төгрөг хүүхдүүдийн бэлгэнд, 120 000 төвийн багийш цалинд зарцуулагдав. Мөнгөний задаргаа: Амраа 100 000, Обод 50 00, Болороо 5+ зүрх сэтгэл, гар бие ,Чимгээ цасан охин, машин тэрэг + дулаан зүрх, Дөлгөөн 50 000 +  өвлийн өвгөн болов.  Ариунцэцэг бэлгэнд явалцсан + зүрх сэтгэ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-12-25
Сайхан өдөр

Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм даа. Дөнгөж сая гэнэтийн гэмээр үйл явдал болоод... Хууль зүйн яамнаас оны шилдэг ажилтан гэсэн шагналыг авав. 22-нд би гундаж гандсан бичлэг хийж байсан бол одоо сайхан ааштай, дотор гэрэлтэж байна даа.  Сайд өөрөө гардуулж байна. Над шиг бүдүүн тоймын нөхөр энэ удаад огт мэдээгүй байсан болохоор жинсэн өмд алаг цамцтай очиж шагналаа гардлаа. Сайд нүд нь орой дээрэ гарсан боловч дуугай л гардуулж байна. Би ч дуугай л гэмгүй царайлаад авлаа. Өнөөдөр оны шилдэг болсны найранд ирэх хүн байвал ирээрэй. Бүр хуулийн салбарын шилдэг болсон болохоор тэмдэглэлгүй өнгөрөөм...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-12-23
Би хэн бэ ?

Урьд оруулж байсан бичлэгээ ахин нэг оруулж байна.  Би үүнийг ахин өөртөө сануулах хэрэгтэй болжээ. Бас нэмж хэдэн зүйл оруулав.


Хүн өөртөө үргэлж энэ асуултыг тавьж байх хэрэгтэй юм шиг ээ. Урьд нь хэн байсан одоо хэн болсон, дараа нь хэн болох гээд л …..

 

Энэ зун, намар цалингийнхаа нилээдгүй зоосыг хэрэгцээгүй зүйлд үрж, дураараа дургижээ. Би огт мөнгөгүй болоод саяхан бүүр хоол ч авч идэх, автобус унааны мөнгөгүй хэдэн өдөр болсон чинь нэг л сонин санагдаад. Хэн ч биш болчихсон юм шиг уур хүрээд ч гэх шиг…Үнэхээр сүүлийн хэдэн жил сүрхий л болчихсон юм байна би чинь. Ийм их биеэ тоолоо гэж...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-12-19
арван жилийнхан

     Өчигдөр орой арван жилийн нийлдэг хэдэн найзууд заал авав.  Ихэнх нь арван жилдээ сагс нэг их тоглож байгаагүй боловч сагсандаа биш уулзахдаа гол нь байв.  Бие биенийгээ санажээ.  Бүгд л хоорондоо жил гаруй уулзаагүй юм байх.  Тэгээд яахав тэрүүхэн тэндээ л сагсан бөмбөг тоглов.  Үхтлээ хөхөрлөө.  Гүйж ядрахаасаа илүү бие биенээ шоолж баахан хөхрөөд ядрав.  Дараа нь ноцолдов.  Ихэнхийг нь хаядаг байсан чинь оройжингоо л заал арчлаа.  Тэгээд дараа нь уушийн газарт сууж баахан арван жилийн дурсамж, дүрсгүйтэл, архидалт, анх удаа бүгдээрээ "том хүний кино" үзсэнийгээ, зодоон, дурлал, багш на...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-12-18
Бэлэг

    Залуухан эр үерхээд удаагүй байгаа хайртай бүсгүйдээ төрсөн өдрөөр нь бэлэг авч өгөхөөр шийджээ. Юу авч өгөхөө удаан бодож эрэгцүүлсний эцэст БЭЭЛИЙ авч өгөх нь хамгийн тохиромжтой гэж боджээ. Учир нь энэ бас ч үгүй романтик боловч хэтэрхий дотноссон хүний бэлэг биш юм. Тэгээд хайртай бүсгүйнхээ дүүтэй хамт их дэлгүүрт хос цагаан бээлий худалдан авчээ. Харин найз бүсгүйнх нь дүү өөртөө ТУРСИК авчээ. Авсан зүйлсийг нь боож байхдаа худалдагч будилж турсикийг нь залууд, бээлийг нь бүсгүйн дүүд өгчээ. Мань залуу тэрхүү бэлгээ доорхи үгсийг бичсэн цэцэгтэй ил захидлын хамт болзоот...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-12-17
Алдаа ямар үнэтэй вэ?

Амьдарлын ханиа зөв сонгоорой бүсгүйчүүд минь

Судлаачын хувьд гэмт хэргийн талаар янз бүрийн факт цуглуулж яваад анхаарал татсан нэгэн эмгэнэлт явдалтай холбоотой мэдээлллийг олж авсан юм. Энэхүү үйл явдал саяхан болсон бодит явдал бөгөөд энэнээс амьдарлын ханиа яаран сонгож байгаа эмэгтэйчүүдийг анхаараасай, бага сага ч гэсэн ухаарал аваасай гэсэн үүднээс бичсэн юм. Ингээд энэ эмэгтэйн захиаг толиулъя

          Юуны өмнө надад тохиолдсон энэ зовлон өөр бусад хүмүүст битгүй тохиолдоосой гэж найднам. Болдогсон бол жилийн өмнө болсон энэ явдлыг ухраагаад өөрийгөө ийм тэнэг алхам битгий хийгээрэй ...

. Сэтгэгдэл бичих