amaahai
Dateline: 2009-05-25
Би

Зүгээр л

Зүүд шиг барих барьцгүй

Чулуу шиг цохилох хэмгүй

Зураг шиг хөдөлгөөнгүй

Сэтгэл хөдлөлгүй

Сэрэл мэдрэмжгүй

Ойлгож ухаарах зүйлгүй

Ямар ч шанлалгүй

Бас баясалгүй

Бүх зүйлээс ангид

Оргүй хоосон

Осолдохгүй амьд

Би хаана явнаа

Бичсэн: dao

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-05-25
ШИНЭ ТӨРЛИЙН ЗАРИМ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛ

ШИНЭ ТӨРЛИЙН ЗАРИМ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛ

 

ХЗҮТ-ийн КСС-ийн эрдэм шинжилгээний ажилтан,

хууль зүйн ухааны магистр Г.Оюунболд

 

Шинэ төрлийн хэрэг томоохон улс орон төдийгvй  хvн ам цөөтэй манай улсад ч хvчээ авч өргөжих хандлагатай байгаа нь сэтгэл тvгшээсэн асуудал болоод байна.

Шинэ төрлийн гэмт хэрэг нь үйлдэгдэж байгаа арга хэрэгсэл, шинж байдлын хувьд урьд үйлдэгдэж байсан гэмт хэргүүдээс цоо шинэ  арга, хэлбэрээр илэрч, байдгаараа ялгагдаж дэлхий нийтэд нэн аюултай гэмт хэрэгт тооцогдон, зохион байгуулалттай гэмт хэрэг ихээр гарах болсон өнөө үед нийгмийн хор аюул нь улам ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-05-23
сайн уу блогчидоо

баярлалаа та нартаа. би үнэндээ хандив өгөөгүйдээ ичиж байна. гэхдээ заавал өгнөө. блог миний амьдралын нэг хэсэг болжээ. удаан хүлээж блогоо нүүлгэлгүй хүлээгээд л байсан юм. юу ч гэсэн блогчиддоо мэнд дамжуулья

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-05-23
Хэн нэгэнд

Ихэмсэг хөршийн хор шарыг малтаж
Энд би хот босгоно
I Петр
  гээд шинэ бичлэг бичих цонхонд бичээд хадгалчиж. яахжээсий бүү мэд. их л хор шартай байсым шиг байна. хэ хэ за энч яахуу. блогмн ажилд орсны тэмдэглэж ганц бичлэг оруулнаа.
  хэдэн зураг оруулдийм билүү.


Орь ганцаар




Бас л...



Эцэст нь юунаас ч юм  залхаж...



хамтаа зураг зурахыг хүсэж байна.



Хаа сайгүй модод нахиалж
цэцэгс ургаал
хавар болсныг одоо л анзаарч
Битүүхэн гуниг өвөртлөн алхахаас
залхаж
Хүйтэн борооноор
хэн нэгнийг хүлээн зогсох
Ганцаардлын гашуун гунигтаа хайртай
 байсан юмсан
Гэнэт
бүх ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-05-20
Хонзогнуур зан


Нэг ийм зан манайханд байдаг юм. Манайханд ч гэж дээ. Бидэнд шүү дээ. Хорхойтой араандаа зууна, өшинө, хорсоно, хариугаа чангахан авна.  Насан туршид хэн нэгэнд гомдож өширхөсөн сэтгэхүйгээр амьдарна. Бугшина, хөгширнө, токсин ялгаруулна...

-         Аан муу Балдан чи тэгэхэд надад хэдэн төгрөг зээлүүлээгүй . Би чиний хүүг яг сургуульд оруулж харагдаач. Унагасаар байгаад хөөнө дөө. Олигтой дүнтэй төгсөнө гэж гонж мэдэв үү?

-         Чи ааль дээр . 2 жилийн өмнө намайг яаснаа санаж байна уу тэгэхэд чи нэг гааль дээр зөвшөөрөл өгчихгүй их новширсондоо. Май шангаа хүрт. Хаха ха. Би чиний газ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-04-16
Криминологи

Хүн төрөлхтөн аливаа зүйл, түүний мөн чанарыг танин мэдэхийн тулд маш олон аргуудыг бодож олон, түүнийгээ хэрэглэж, амьдралд алдаж оносоор өнөөг хүрсэн билээ. Тэгвэл “өмнөө тавьсан тодорхой асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж байгаа танин мэдэхүйн зарчмын хэм хэмжээнүүдийг арга,судалгаанд хэрэглэдэг хамгийн ерөнхий аргуудын цогцолбор буюу аргуудын тухай сургаалиудыг арга зүй гэнэ” гэж тодорхойлсон байдаг.

     Эрт дээр үеэс яагаад хүмүүс гэмт хэрэг үйлдээд байдаг, түүний шалтгаан нь юу болох, яавал гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх вэ? гэсэн асуултыг байнга тавьж, түүндээ хариулт олох гэж...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-04-15
Блогийн зорилго

Би энэ сэдвээр сонирхож, судалдаг... Эрдэм шинжилгээний арга, аргазүйд суралцахыг хичээж яваа жирийн судлаач залуу ... Энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач, оюутан залуус хэн бүхэнтэй блогоороо дамжуулан санал бодлоо хуваалцаж, харилцан мэдээлэл солилцож байх болно. Туслаж дэмжээрэй. Обдоо

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-04-15
хөөрхий дөө

Өчигдөр О-р ирээд явлаа.  Орой уулзъя гээд байхаар нь юу юм бол гээд гэрт хүрээд ир гэлээ.  Ирлээ.  Яриаг нь сонссон чинь "Орон гэргүй паспортгүй хүмүүсийг паспорттой болгоод тэгээд газар өмчлүүлээд эргээд тэр газрыг хямдаар худалдан авч цаашаа үнэ ахиулан зарна.  Эхлээд надад зарна гэсэн гэрээ хийчихье.  Тэгээд л 2 саяын газрыг 500мянгаар авъя гэсэн гэрээ хийгээд нотариатаар батлуулчихна" гэж ярив.  Иш чааваас даа. Залуу хүн, тэгээд бас сургууль төгссөн гээд хуцаад байдаг.  Өөр юм толгойд орж ирдэггүй л юм байх даа...сургууль төгсөх жил дүнгээ засуулна гэж хахууль өгөх гэж оролдоод муухай л д...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-04-14
Хэлэх нь хэгжүүн

Сайхан дуу. дууг оруулий гэсэн залхуу хүрлээ. өнөөдөр энэ дууг санамсаргүй сонсоод Хэдэн жилийн өмнө нэг гар нэг нөхрийг унагааж суудалд нь суух гээд өрөөнд нь дайрч орчоод би хэлэхгүй хийнэ гээд духаараа хараад байсан санагдчлаа. тэрнээс цааш юу болсныг санахыг ч хүсэхгүй байгаа тул улс төртэй холбоотой хэсгээ энэ хүргээд өндөрлийдөө. ойрдоо блог ертөнцөөр улстөрийн утга агуулгатай бичлэгүүд бөөн бөөн бухимдлуудтай хамт хангалттай их байхад би ч илүү биз.

зүгээр л манарч будилж нээтээр тэнэж байхад төөрсөн сэтгэгдэлээ блогтоо үлдээхээр шийдээд байна. анхлан блог гээч юмыг мэдчээд өөрийнхөө ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-04-14
“Зар сурталчилгаа ба гэм хор”

 

 

 

Хамтарч ажиллах тухай

 

 

  

 

 Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн Иргэн, эдийн засгийн эрх зүйн сектор нь “Зар сурталчилгаа ба гэм хор” сэдвээр судалгаа хийж эхлээд байна. Энэхүү судалгааны нэг чухал зорилт нь зар сурталчилгааны эрх зүйн орчинг сайжруулах, ялангуяа зар түгээгчдийн үйл ажиллагаанд тавих хуулийн хяналтын үр дүнг сайжруулах талаар тодорхой санал боловсруулах явдал юм. Зар сурталчилгааны хяналтын тодорхойгүй байдал нь нийгэмд гарч буй сөрөг явдлын шалтгаан, нөхцөл болж байгааг зарим судалгаа харуулж эхлээд байна.

Мөн түүнчлэн зар сурталчилг...

. Сэтгэгдэл бичих