Ялааны ч бил үү шумуулны ч бил үү дэвүүр байдаг байсан даа. Хар өнгийн хаймраар наагаад мөн ч их ялаа алдаг байсан паа. Тэгэхэд хятдаас аваад ирсэн цагаан дэвүүр бас их худалдаанд гардаг ч байж…..
За тэр ч яахав дэнгийн эрвээхэй шиг дэрвэлзээд дэргэдэх нөхрөө ч гомдоочих шиг боллоо. Арай л олон юмаар хүмүүсийг залхаагаад байгаа юм болов уу гэж санагдаад. Дэвүүр болчих вий дээ найз нөхөддөө …. Дэмий юм санаачлаад, өөрсөдөөс нь зөвшөөрөл ч авалгүй найзаа гэж зарлан тунхаглаад, далжиганаад ч байгаа юм шиг.
Зүв зүгээр мөрөө хөөгөөд явж байгаа хүнийг хараад сууж чаддагүй юм. Эрч хүчтэй амьдрах...
Миний ээж ачтан та
2008-03/07
Хоёр зууныг өртөөлөн амьдаоч
Хоёргүй сэтгэлээр ханиа халамжилж
Хорвоогийн жаргалыг эдлэж амьдрсан
Хосгүй их азтан
Миний ээж та ачтан
Ховорхон заяат үрс биднийгээ
Хүний дээд хүн болгох гэж
Зовлонг сөрж , жаргалыг дагаж
Зуны наранд сүүдэртээ авч
Өвлийн хүйтэнд өвөртөө багтааж
Ангаж цангахад
Ариун сүүгээрээ ундаасан
Аяа миний ээж та ачтан
Өр зүрхээ сэмрүүлэн байж
Өрөөлийн үрийг ч хүн болгодог
Өнчин ишгийг ч мал болгодог
Өөдөсхөн зүйлийг ч далайн чинээ өсгөдөг
Өр нэхдэггүй өглөгч
Алтан гартан
Ариун сэтгэлтэн
Миний ээж та ачтан
Ү...
Хүний амьдрал аа гэж. Заримдаа шал утгагүй юм шиг. Яах гэж ч амьдраад байгаа юм. Гуч гарчихаад сурахын төлөө тэмцэж, ирээдүйгээ их л итгэлтэйгээр харж байсан нэг ангийн ах найз анд маань энэ ертөнцийг орхиод одлоо гэдгийг сонсоод дотор нэг их сонин болчихлоо...урьд нь хальт дуулчихаад итгэж өгөхгүй аль хүний нэр давхарддагын гэж бодоод дотроо битүүхэн итгэл өвөртлөөд л...гэтэл...зургын цомгоо харахаар л өнгөрсөнд эргэж очмоор... та амар тайван нойрсдоо...дүү нар чинь сайн явнаа.баяртай
...
монголчууд дэндүү их архинд орж дээ. бүр живчихэж. Архичин хүнээс ямар бүтээмж гардаг юм бүү мэд. харахад гардаг юм шиг л байна. Хаа нэг газар ороход энд тэндгүй л архи. Уухгүй гэвэл эдийг эзнийг нь голоод байна уу гэх шиг. нэг иймэрхүү төрхтэй л бид амьдарч байна даа. хүн уух уухгүйгээ өөрөө л мэднэ биз дээ. шахаад л. хор гэдгийг хоёр гардан бариад л...одоо ч аав шигээ хүнтэй архидах ч хэвийн болж дээ. Нөгөө ахмад дуракууд нь ч юу боддог юм бол бүү мэд. ер нь энэ архидалт аймаар байна аа. уушгиндаа утаатай, ходоодондоо архитай залуусаас ямар л олигтой хүн төрөх аж...яамаар ч юм бэ...
юу мэддэгээ бичээрэй. сониноос блог бичилгүй их удаж дээ. одоо л нэг бичиж байна. ойрын үед завгүй л гүйгээд байлаа. гадуур шинэ жилийн амьсгал орчихож дээ бараг. ЮУ ч гэсэн хордчихгүйхэн шиг л баярлаарай даа хүмүүс минь
Тэгээд л яг гарцаар гараад л явж байсан чинь нүдний үзүүрт нэг юм сүүдийгээд л ороод ирлээ шүү... Золиг гэж ..самбаачлах хором тун бага байлаа. за ямар ч гэсэн машин дайрах нь гэсэн бодол тархинд эгшин зуур харван орж ирэхийн зууртгүй үсрэв. Амьхандаа хамар дээр нь гар...
Хэрэв зээ тэр эмгэний харц зураг руу биш өөр тийшээ жишүү хараагүй байсансан бол та бидний хэн нь ч эмгэн сэм...
Гэр орондоо хичээл номоо давтах боломжоор тааруу, номын сангаар үйлчлүүлж чаддаггүй, мэдээлэл олж авах бололцоо хязгаарлагдмал хүүхдүүдэд зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие даан сурч, боловсрох орчинг бүрдүүлэх замаар тэдний хөгжлийг дэмжих, оюунлаг, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой.
Тус төвөөс хүүхдэд хандан хүргэж, зохион байгуулж буй бүхэн үнэ төлбөргүй байх болно.
ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Номын сангийн үйлчилгээ Шинжлэх ухаан, танин мэдэхүйн сонирхсон сэдвээ судлах Сонирхолтой ном унших Гэрийн даалгавар хийх, хи...