amaahai
Dateline: 2010-10-16
ХӨӨРХИЙ ДӨӨ ХӨЛБӨМБӨГ МИНУ

Ай хөөрхий хөлбөмбөг өө гэж

Хүн ер нь их сонин амьтан юм аа. Ямар нэгэн зугаацах зүйл зохиочхоод тэрэндээ учиргүй ихээр дурлаж, хамаг сэтгэл зүрхээ зориулах юм аа. Би л гэхэд хөлбөмбөг гээчид их дуртай. Ямар ч цагт тэр бүү хэл шөнийн 3 цагт ч хөлбөмбөг үзээд л суучихна.
Тэгсэн мөртлөө дандаа муу багийг нь дэмжихийг яана гээч. Хожигдоно гэдгийг нь мэдсээр байж л албатай юм шиг сул багийг нь дэмжинэ. Тэгээд хожигдчихоор нь сэтгэл хямраад бөөн юм болно.
Дараа нь дахиад л хашрахгүй. Өнөөхөө л дэмжинэ. Тэгээд л хожигдоно. Гэтэл харин бусад хүмүүс бол хүчтэй багийг нь дэмжээд, хожихоор нь бөөн кайф авч байгааг харахаар атаархах ч шиг. Гэхдээ хүн болгон хүчтэйг нь дэмжээд байвал тэдэнтэй өрсөлдөж, хүчирхэг болгох эсрэг тал гэж оршин тогтнохоо болиод мөнөөх л сул дорой багтайгаа эгээ ижил болно шүү дээ хөө.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-10-17 -

Бичсэн: upshot_gp

тийм шүү, та  хүчгүйг нь сайн дэмж тэр баг чинь ганц хожвол нэгээр ч тогтохгүй кайф авах бусуу?

. Шууд холбоос





:-)
 
xaax