amaahai
Dateline: 2011-02-24

Энэхүү түүх нь ёс суртахууны хувьд их сонирхолтой. Зөвлөлт засгийнхан Сташинский хэмээх энэ тагнуулчийн хүн чанарыг үгүй хийж, алуурчин робот болгохыг оролдож байсан ба түүнийг ямар нэгэн ул мөр үлдээлгүйгээр аллага үйлдэх арга барилд нарийн сургаж байсан нь аймшигтай.

Энэхүү үйл явдал 1961 оны зуны нэгэн орой Баруун герман дахь АНУ-ын тагнуулын албаны жижүүрийн утас дуугарснаар нийтэд ил болжээ. Өөрийгөө Зөвлөлт холбоот улсын тагнуулч хэмээн нэрлэсэн этгээд Баруун германы цагдаагийн нэгэн жижигхэн хэсэгт ирэн АНУ-ын тусгай албаныхантай холбоо бариулж өгөхийг хүссэн байна. Түүний энэ үйлдлийн маргааш нь буюу 1961 оны 8-р сарын 13-ны өдөр Баруун, Зүүн берлинийг заагласан бетонон хана баригдсан билээ.

Сташинский өөрийгөө илчилснээр Барууны орнууд Зөвлөлтийн тагнуулын албаны үйл ажиллагааны тогтолцоо, арга барилын талаарх мэдээллийг хангалттай цуглуулж чадсаны зэрэгцээ тухайн цаг үедээ учир битүүлэгт тооцогдож байсан улс төрийн 2 аллагын учиг олдож, нийтэд ил болсон юм.

Анх өөрийнхөө гэр бүлийнхнийг Зөвлөлтийн нууц албанд илчилснээр түүний "дайчин замнал" эхэлсэн гэдэг. Тухайн үед Сташинскийн гэр бүл баруун украины Борщевица хэмээх сууринд амьдардаг байсан бөгөөд украины үндсэрхэг үзэлтнүүдтэй олон жилийн турш харилцаа холбоотой байжээ. Нэгэн өдөр Богдан Сташинский сургуулиасаа гэртээ харих замын унаанд билетгүй зорчсоныхоо улмаас Цагдаад баригдан байцаагдаж байхдаа үнхэлцгээ хагартал айгаад гэр бүлийнхнийхээ нууц үйл ажиллагааны талаар ёстой л долоон булчирхайг нь тоочих шиг болсноор 1951 он гэхэд КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах хорооны анхааралд өртөж, улмаар хэдхэн сарын дараа гэхэд албан ёсны нууц нэртэйгээр КГБ-д элсчихсэн, украины үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийхнийг илрүүлэн устгах ажилд идэвхийлэн зүтгэж эхэлжээ.

Түүний элссэн тусгай бүлэг доорхи арга барил, тактикаар эсрэг этгээдийг төөрөлдүүлэн илрүүлдэг байлаа. Үүнд: Сэжигтэн этгээдийг баривчлан байцаахаар хуяглан хүргэх замд украины үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийхний дүрд хувирсан Сташинскийн тусгай бүлгийнхэн дайралт хийн суллах ба партизаны дүрд зүсээ хувиргасан өөр нэгэн бүлгийнхэн дээр аваачиж өгнө. Тэнд суллагдсан этгээдийг партизаны бүлэгтээ элсүүлэн авах үндэслэлийг буй болгохын өөрийн харилцаа холбооныхоо талаар дэлгэрэнгүй бичихийг санал болгоно. Хэрэв дээрх этгээд мэдэх зүйлээ бүгдийг бичиж өгсөн тохиолдолд партизаны отряд руу хүргэж өгөх нэрийдлээр авч явах бөгөөд замд нь улаан армийн цэргүүдтэй тааралдсанаар бүхий л нотлох баримтын хамт баривчлагддаг байна. Энэхүү аргаар Сташинскийн бүлэг ажилласны үр дүнд маш олон хүн уг тактикийн мөн чанарыг ойлголгүйгээр амь үрэгдсэн юм.

1952 онд 21 настай Сташинский удирдлагынхаа итгэл найдварыг хүлээсэн тул 2 жилийн хугацаанд Киев хотноо герман, польш хэл судалж, тагнуулын ажлын анхан шатны зүйлсэд суралцаж, улмаар Польш улс руу туршилтын даалгавар гүйцэтгүүлэхээр илгээгджээ.

Ийнхүү үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Герман гаралтай Инге Поль хэмээх бүсгүйтэй танилцаж, улмаар түүнд дурласан бөгөөд энэхүү нөхцөл байдлын талаар удирдлагадаа мэдэгдсэн байна. Дээрх бүсгүйн хувийн байдлыг судалсны дараачаар сэжигтэй зүйл илрээгүй тул удирдлагын зүгээс Сташинскийд дээрх бүсгүйгээс харилцаа холбоогоо таслахгүй байж болох тухай зөвшөөрөл ирсэн байна.

Тун удалгүй Берлиний Карлхорстод байрлах зөвлөлтийн тагнуулын албаны штабт Сташинскийг дуудан Зөвлөлт засгийн дайсан болох украины чөлөөлөх хөдөлгөөний тэргүүн, тухайн үед Германд орогнож байсан Лев Ребет болон Степан Бандера нарын байршлыг тогтоож, устгах даалгаврыг өгсөн байна.

үргэлжлэл бий...

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax