amaahai
Dateline: 2011-02-24
Та нарт ийм явдал тохиолдож байсан уу?

     Өнөөдөр миний бие хэдэн найзуудынхаа зургийг харж баясах санаатай Фэйсбүүк рүүгээ орох гэтэл болдоггүй ээ. Тэгснээ л гэнэт "Таны Фэйсбүүк рүү хөндлөнгийн хүн нэвтрэхийг завдсан тул Пассвордоо солино уу" гэсэн бичиг гарч ирж байна. Тэгэхээр нь хаанаас, ямар юм нь ийм зүйл хийдэг билээ гээд л цааш нь уншсан чинь хаа байсан Люксембургээс нэвтрэх гэж оролдсон юм байх аа.
     Тэгээд би баахан гайхав. Огт үл мэдэх Люксембургийн вант улсын иргэн нэгэн болох танхай этгээд Монголд суугаа миний Амаахай хэмээх нэрийг учир зүггүй хайж олоод л Фэйсбүүкийнх нь аккаунтыг ухаж үзэх сонирхол хэрхэн төрдөг юм бол? Ядаж дотор нь юу байгааг нь уншаад ойлгохгүй, кирилл үсгийн анхан шатны мэдэгдэхүүн ч байхгүй хүн яг ямар зорилгоор миний хувийн нууц руу халдахыг сонирхсон юм бол?
     Хэрэв та бүхэнд урьд нь ийм явдал тохиолдож байсан бол, өөрөөр хэлбэл таны ямар нэгэн хувийн нууц руу чинь гаднаас хүн нэвтрэхийг оролдож байсан бол чухам ямар зорилгоор иймэрхүү үйлдэл хийдэг болохыг нь надад хэлж өгч туслаарай.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-03-05 -

Бичсэн: amaahai76

За тэгээрэй хөө.

. Шууд холбоос

2011-03-05 -

Бичсэн: up

Би иймэрхүү сэдвээр хичээл дээрээ илтгэл тавих гэж байгаа...Болуул иргээд хэлье. Одоо хайж л байна. ярзайтал инээх

. Шууд холбоос





:-)
 
xaax