amaahai
Dateline: 2011-02-14
ХЭРВЭЭ БИ ХӨЛБӨМБӨГЧИН БАЙСАН БОЛ...

     Хэрвээ би хөлбөмбөгчин байсан бол талбайн яг аль хэсэгт, юу гээч холион бантан, хор найруулаад гүйж явах бол? Ер нь тэгээд бөмбөгөндөө хүрч чадах уу үгүй юу? Манай багийнхан надад бөмбөг дамжуулах байсан болов уу? энэ тэр гээд л баахан бодов. Хамгийн гол нь урьд шөнө миний дэмждэг Эвертон хожигдсон учраас л нэг иймэрхүү юм бодож суув. Ер нь тэгээд миний дэмжсэн баг голдуу л хожигдоод байдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй мэт ээ.

     Юутай ч гэсэн би төвийн довтлогчийн үүргийг гүйцэтгэж чадахгүй юм шиг байгаа юм. Учир нь төвийн довтлогч нар бусдын бэлдэж өгсөн бөмбөгийг хаалганд чихээд л зогсож байх үндсэн үүрэгтэй байдаг. Харин би бол бусдаар хоолоо бэлдүүлэх тун дургүй нэгэн.

     Хамгаалагч, хаалгач байж бас чадахгүй. Хязгаарлагдмал орон зайд бусдын хийх үйлдлийг урьдчилан таах гэж үйлээ үзээд гүйж явах чинь бас л онцгүй. Тэгээд ч маш өндөр сахилга бат бүхий, хашир, туршлагатай, хариуцлагатай, нөхцөл байдлыг зөв дүгнэж чаддаг хүн л хөлбөмбөгт жинхэнэ сайн хамгаалагч, хаалгач байж чадна.

     Харин одоогийн хийж байгаа ажил үүргээ хөлбөмбөгөөр төсөөлөөд үзвэл зүүн жигүүрийн хагас хамгаалалтын байрлалд тоглочихсон нэлээн бужигнуулж байж мэдэх юм. Довтолбол ч довтолчихно, хамгаалбал ч хамгаалчхана, цэвэрлэвэл ч цэвэрлэчихнэ, дамжуулбал ч дамжуулчихна, цохивол ч цохичхоно. Өөрөөр хэлбэл жинхэнэ универсал үүргийг талбайд гүйцэтгээд гүйж байж мэдэх юм. Чөлөөтэй, өөрийнхөө боломжинд тааруулаад орон зайд баригдахгүйгээр ийш тийш гүйгээд л, сэтгэж чадах хэмжээгээрээ хэнээс ч үл эмээн зоримог дамжуулалтыг багийнхандаа өгөөд л, бүүр аз нь гийвэл хаалганд хааяа нэгхэн бөмбөг зоочхоод гүйж байдаг тийм л хөлбөмбөгчин байх байсан биз ээ хөө...

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-02-14 -

Бичсэн: Garin

1007 star

. Шууд холбоос





:-)
 
xaax