amaahai
Dateline: 2011-04-26
"Белая стрела" буюу "Цагаан сум" хэмээх нууц байгууллагын тухай

«Бе́лая стрела́» буюу "Цагаан сум" хэмээх байгууллагын талаар үнэн худал нь мэдэгдэхгүй домог мэт яриа оросуудын дунд 1990-ээд оны үед хүчтэй дэлгэрч байлаа. Уг байгууллагыг бодитоор оршин тогтнодог эсэхийг өнөөг хүртэл хэн ч тогтоож, нотолж чадаагүй боловч ард түмний дунд ам дамжсан яриа хэзээд үнэн байдаг билээ. Энэ байгууллага нь хууль ёсны арга замаар эрүүгийн хариуцлагад татах боломжгүй гэмт бүлгийн толгойлогчид, эрүүгийн элементүүд, гэмт үйл ажиллагаанд татагдан оролцдог өндөр албан тушаалтан, нэр хүнд бүхий хүмүүсийг илрүүлэн устгаж, аюулгүй болгох зорилго бүхий төрийн маш нууц тусгай алба бөгөөд аллага үйлдэхэд тусгайлан бэлтгэгдсэн хууль хамгаалах байгууллагын албан ёсны орон тооны ажилтнуудаас бие бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн гэмт хэрэгтнүүдийн сүүлчийн зогсоол нь гэж судлаачид үздэг хэдий ч ОХУ-ын Дотоод явдлын яам болон Холбооны аюулгүй байдлын албаны өндөр албан тушаалтнууд "зарчмын хувьд" үгүйсгэсээр байгаа юм.

1990-ээд оны эхэн үед ОХУ-ын гэмт хэргийн ертөнцөд нэр нөлөө бүхий үл бүтэх этгээдүүд, тэдэнтэй холбоотой ажилладаг гэмт хэрэгтнүүд олноороо сураггүй алга болж, алагдаж байсан нь "Цагаан сум" хэмээх байгууллагыг оршин тогтнодог хэмээх ойлголтонд нөлөөлсөн гэж үздэг. Түүнчлэн энэхүү байгууллагын талаарх цуу яриаг гэмт хэргийн ертөнцийнхөн өөрсдийнхөө үйлдсэн аллагыг өнгөлөн далдлах зорилгоор зориуд бий болгосон гэдэг таамаглал ч байдаг. Хамгийн анх "Белая стрела" хэмээх байгууллагын тухай Смоленск хотын гэмт бүлгийн толгойлогч Тигран Петросян олон нийтэд тараажээ. Түүнийхээр бол  өөрийнх нь хоёр туслахыг устгасан хэрэгт сэжиглэгдэн 1998 онд баривчлагдсан Смоленск хотын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Александр Ломтиковыг "Цагаан сум" хэмээх нууц байгууллагад ажилладаг гэж үзэж байсан хэдий ч энэ хэрэгт гол гэрчээр оролцож байсан Халипов гэх этгээд мэдүүлгээсээ татгалзаж, харин Тигран Петросяныг Смоленскаас зугтан Москвад ирэх үед нь 2000 оны 11-р сард гудамжинд буудан хороосноор Ломтиковын хэргийг нотлох ямар ч боломжгүй болж, улмаар 2001 онд түүнийг 6 ажилтных нь хамтаар ОХУ-ын дээд шүүхийн шийдвэрээр цагаатган, 2002 онд Смоленск хотын цагдан сэргийлэх хэлтсийн даргаар томилогдон одоог хүртэл ажилласаар байна.  Дээрх баримтаас үзвэл үнэхээр ийм чиг үүрэг бүхий байгууллага ОХУ-д оршин тогтнож, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, нууцлал задрах магадлалтай болсон үед ямар ч хамаагүй арга хэрэгслээр гэрчүүдийг болон нотлох баримтуудыг устгаж, өөрийн ажилтнуудын нууцлал болон аюулгүй байдлыг чанд хамгаалан ажилладаг болох нь тодорхой байгаа юм.

Түүнчлэн Орос улсын өнцөг булан бүрт ОХУ-ын тусгай албанд ажиллаж байсан болон ажилладаг хүмүүсээс бүрдсэн бүлэглэлүүд илэрч байсны зэрэгцээ 1998 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр генерал Евгений Хохольковоор удирдуулсан 150 хүний бүрэлдэхүүнтэй, гэмт бүлэглэлийг илрүүлэн устгах байгууллага гэгч байгуулагдсан нь тодорхой болсон бөгөөд нууц ажилтнуудыг гэмт бүлэглэлд шургуулж, хагалан бутаргах ажиллагаа явуулж байгааг албан ёсоор мэдэгдсэн боловч тодорхой гэмт этгээдүүд, толгойлогчдыг устгах чиглэлээр үйл ажиллагаа явуулсныг эрс үгүйсгэсэн байна. Тухайн хэвлэлийн бага хурлын дараа Холбооны аюулгүй байдлын алба дээрх мэдэгдлүүдийг албан ёсоор няцааж, даргыг нь үүрэгт ажлаас нь нэн даруй чөлөөлжээ.

Ямар ч байлаа гэсэн "Цагаан сум" хэмээх байгууллагын үйл ажиллагааных нь чиглэл тодорхойгүй нууц хэвээр үлдсэн бөгөөд төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэдэг, эсвэл өөрсдийн сайн дурын хүсэл зоригоор хэсгээр болон ганцаарчилсан хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг тодорхой бүлэг байж болох юм. Гэхдээ цорын ганц тодорхой зүйл бол уг байгууллагын эгнээнд маш өндөр зэрэглэлийн, тусгайлан бэлтгэгдсэн тагнуулын болон цагдан сэргийлэх байгууллагын тусгай албанд ажиллаж байсан болон ажиллаж байгаа алба хаагчид багтдаг гэдэг нь цор ганц үнэн юм.

Түүнчлэн уг байгууллагын тухай "Алтан сум" агентлаг, "Дээрмийн Петербург", "Цагаан сум", "Бригада", "Харанхуй гудамж", "Аврах анги" зэрэг телевизийн олон ангит болон бүрэн хэмжээний уран сайхны кинонуудад тодорхой тусгасан байдаг.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-05-13 -

Бичсэн: dadido

шинэ бичлэг бичээч ээ.

. Шууд холбоос

2011-05-07 -

Бичсэн: amaahai76

тэр үнэн шүү. хамгийн наад захын жишээ гэвэл КГБ байх шив дээ. тийм том нүсэр, бас дэлхийд дээгүүрт орох чадварлаг байгууллагыг ердөө л нэг хүн нааш цааш хөдөлгөөд, хүссэнээ хийлгэдэг байсан шүү дээ. Би тэр номыг заавал уншина аа.

. Шууд холбоос

2011-05-05 -

Бичсэн: dadido

сая Солженицыны номыг уншсан чинь хүчний байгууллага тэр дундаа тагнуул нь нэг гарт төвлөрвөл аюултай юм байна гэдэг дүгнэлтэнд хүрлээ л дээ. Ядаж энэ хэд бие биенээ эсрэгцэн хянаж чадах болов уу. ГУЛАГ бол аймаар ном байна лээ

. Шууд холбоос

2011-04-29 -

Бичсэн: amaahai76

urjuulehiin hurd gedeg dee. yahavdee nuguu darga nariig olnoor ni bii bolgoh bodlogo. manai togtolcoonii aldaa.

. Шууд холбоос

2011-04-28 -

Бичсэн: dadido

ийм олон тусгай алба хэрэгтэй л байдаг юм байх даа манайх шиг жижиг оронд. Мөрдэстэнгүүд л олон болох шив дээ

. Шууд холбоос

2011-04-28 -

Бичсэн: amaahai76

манай тусгай албад гэмт хэрэгтнүүдийн эрх ашгийн төлөө үйлчилж байна уу? эсвэл тэдэнтэй тэмцэж байна уу гэдгийг шуудхан хэлэхэд би одоо ялгаж салгаж чадахгүй болчхоод л сууж байна.

. Шууд холбоос

2011-04-28 -

Бичсэн: dadido

орос шиг том оронд тийм бүлэглэл байхаас өөр аргагүй. Оросд тагнуул явуулдаг байгууллагууд гэхэд л ФСБ,СВР,МВД,ГРУ,ФСО гээд явж өгнө. Дээрээс нь гааль, татвар, гээд аймаар. Хот болгон тусгай хүчинтэй шахуу. Альфа, Вымпелын дүү байгууллагууд гэж тоогоо алдсан байхөө. Олон ууртай догшин үндэстэн ястантай оронд төр улсыг ингэж л тогтоодог байх. Тэр Дзержинский чинь хулгайч байсан гээ биз дээ. Тэгэхээр сайн муу юм хийх праагчиг их байсан байх дөө. Манайх одоо яадын бүү мэд. Юу ч гэсэн гэмт хэргийн нууц бүлэглэл, сүлбээ их биз. Манайд чинь ТЕГ, Цэргийн, Хилийн, АТГ, ЦЕГ, ШШГЕГ байгууллагууд тагнуул явуулдаг. Аймаараа нэг талаар. тэгсэн мөртөө хужаа нар баяжаад гол мөрөн минь ширгэжийнэ гэхээр хэрэг нь гардаг ч юм уу бүү мэд

. Шууд холбоос

2011-04-28 -

Бичсэн: amaahai76

санал нэг байна. баярлах

. Шууд холбоос

2011-04-28 -

Бичсэн: arius

teh orosuud ih ayultai humuus shuu. hyataduudiig guitsdeggui yumaa gehed dutahgui baih. SSSR-iig togtoon barij baih ter hugatsaand yamar ih arga zali, huch heregtei bolj baisan n todorhoi shuu dee. goyo niitlel baina гоё шүү

. Шууд холбоос

2011-04-27 -

Бичсэн: amaahai76

Чойрын хүү-д: Би бас бодлоо л доо. Иймэрхүү зүйл манай улсад байдаг болов уу гэж... Тэгээд байж магадгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Гэхдээ мөн чанар нь эрүүгийн элементүүд, нийгмийн дайснуудтай тэмцэхэд бус харин эрх баригчдын дайснуудыг даран сөнөөхөд чиглэгдсэн юм шиг санагдлаа. Төмөр-Очирын хэрэг, заа бүүр больё л доо С.Зоригийн хэргээс харж болох юм шиг ээ. Хэрэв С.Зоригийн хэрэг илэрвэл ч ... мөн олон асуултанд хариулт өгөх байх даа.
Легион-д: Энэ оросууд аймаар хүмүүс юм шиг ээ. Цаанаа л бүүр аймаар. Хужаа нараас ч илүү санаатай, аюултай улсууд гэж бодогддог боллоо.

. Шууд холбоос

2011-04-27 -

Бичсэн: Garin

гоё шүү

. Шууд холбоос

2011-04-27 -

Бичсэн: legion

орос ах нарт өөр аиииррр олон нууц юм зөндөө байгаа тэ
гоё шүү

. Шууд холбоос

2011-04-27 -

Бичсэн: Чойрын Хүү

Энэ бол аль ч улсад, аль ч нийгэмд байдаг нууц байх аа. Тусгай албадад ажиллаж байсан улс чөлөөнд гарсан ч хувиар болон бүлэглэл байгуулан үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг нь байж болох зүйл. Энэ нь ч улсад, нийгэмд тустай. Харин гэмгүй иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулахгүй байвал болношд. smug

. Шууд холбоос

2011-04-27 -

Бичсэн: amaahai76

Эсвэл хорыг хороор нь ч гэж бас болох юм даа тээ?

. Шууд холбоос

2011-04-27 -

Бичсэн: Хүслийнжигүүр

Муу залуусын эсрэг бүүр муу залуус сайн сайхны төлөө тэмцэжийнэ гэж... кино шиг л...

. Шууд холбоос





:-)
 
xaax