amaahai
Dateline: 2007-12-12
Хүүхдүүд... гэмт хэрэг

 10 жилийн сургуульдаа хүмүүжээд хэнээс ч айхгүй явдаг байсан цаг саяхан. Ангидаа хурдан очих юмсан. Тэрэнтэй энэтэй хурдан уулзах юмсан... Өглөө хурдан болоосой....Хичээл эрт битгий тараасай гэдэг бодлоор сургууль руугаа явдаг байсан бидний үе ул болжээ.

Одогийн байдлаар Монгол Улсын хүн амын 46,6 хувь нь 18 хүртэл насны хүүхдүүд байна.  2006 оны байдлаар насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн 1049 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2005 оныхоос 15.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 9%, хүчиндэх гэмт хэрэг 5%, хулгайлах ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-12-11
Шалгалтаа гэж

10 жилдээ хэдэн шалгалт өгсөнөө тоолж үзээгүй юм байна. Дээд сургуульд ороод хэдэн шалгалт өгсөнөө тоолж үзээгүй. Бас бус сургуульд , ажилд ороод хэдэн удаа шалгуулсанаа ч тоолж үзээгүй юм байна.

Хэдэн биенээс шалгаж  хайран цаг  хугацаа,  хайран цаасаар нэгнээ хуурч бөмбөгдөнө. Ийш тийшээ зөөж гүйнэ. Нэг нь нэгнээсээ айна. Нөгөө нь харин айлгана. Хадны мангаанаас хүүхэд тэгтлээ айдаггүй байх. Ялангуяа он дуусах ийм мөчид хөөрхий ард түмэн,  ажил хийдэг хэд нь хачин их стрессд орно доо. 

 Шалгуулна дээрээс  ар гэрийнхээ шинэ жил, хүүхдийн бэлэг,  бусдад өгөх бэлэг, ажлын шинэ жил,  найз нар...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-12-07
Молиго үмхэх үү найзуудаа...

Хөдөлмөрийн хөлсний доод түвшин хэмээх ойлголт байнаа. Энүүгээр хэдэн удаа тоглож болохыг мэдэхүү. Хамгийн анхны буюу 1991 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 215 төгрөг байсан юм. гэхдээ энэ хөдөөд 115 төгрөг гэж байгаа бас. Үүнээс хойш нийт 9 удаа шинэчлэгджээ. Харин одоо хэд гээч мэдээж 90 мянган төгрөг. Хүн болгон л үүнийг мэднэ. Мэднэ ч гэж дээ. Мөн чанар нь хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож мөнгөний ханш унагааж байгаа гэдгээ мэдэгдэхгүйгээр үнэ өөрчлөх хамгийн зальтай арга юм.

Таны цалинг хэдээр нэмсэн бэ?  Танай гэрийн зарцуулдаг байсан мөнөгө нэмэгдсэн үү ? Улсын нийт төсөв, санхүү хэд...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-12-06
Ирээгүй байгаа үнэн

Ирээгүй байгаа үнэн

Намрын үдэш нөмөрт чинь алхахгүй

Намайг хардахыг чинь дотроо шоолохгүй

Нүд нүдээ ширтэн суухгүй

Нүглийг умартан налж эрхлэхгүй

Нутгаа зориход чинь хорьж чадахгүй

Найргийн минь мөрийг чи уншихгүй

Насны чинь төгсгөлийг би үзэхгүй

Намтрын чинь хуудсанд дахин дурсагдахгүй

Нүүр буруулахад чинв дагах эрхгүй

Нүдэн дээр чинь үхэх учиргүй

Хагацахад чинь хайж чадахгүй

Хайрыг чинь хаана ч мартахгүй

Хүнийх л байх биеийг чинь

Хүсэхийн цагт хяслантай

Намайг гэх бодлыг чинь

Наашлуулъя гэх ч хүлээстэй

Ай хөөрхий хүний хүн

хүнийхээрээ л үлдэх

Харам сэтг...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-12-06
Бас л нэг эрин үү?

XX зуун бол нэгэнт улиран одож буй загасны эриний сүүлийн жил байсан агаад дифференцаци /төрөлжилт салбарлалт / -ийн замаар хүн төрөлхтний бүх талын мэдлэг бүрэлдэн цогцолж, тус тусдаа хөлөө алан зүгширсэн тийм зуун байлаа. Энэ эрин дууссанаар хүн төрөлхтөн дунд сургууль төгссөн мэт болж буй юм. 

XXI зуун бол 1982 он буюу гарагуудын их эгнээ гэдгийн үеэс эрчим хүч нь эхэлж, 2003 оноос илэрхий давамгайлах бумбын эриний эхний 100 жил бөгөөд энэ зуунд эриний эрчим хүчний нөлөө ч тусаж эхлэх болно Тэгээд ч XXI зуун үйл явдлын шинж төрх, өрнөлтөөрөө XX зуунаас эрс өөр болох нь гарцаагүй XXI зуун б...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-12-06
Цээжлэх сайхаан .. гэж

Хүүхэд ахуй цагаасаа эхлэн шүлэг зохиол цээжилдэг байсан одоо ч өөрт хэрэгтэй ишлэл л цээжлэх юм. Зорилгодоо хүрэхээр тэмүүлэхэд минь хашрах шантрах олон зүйл тохиолдовч урам зоригоор шагнасан олон сайхан үгс цаашлах замыг минь гийгүүлж ажиллах эрч хүчийг хайрлана Эдгээр олон ишлэл та нарт ч гэсэн хэрэг болох биз ээ!

-Иргэний нийгэм бүтцээрээ дарангуйллыг сөрөн зогсдог Түүнийг төрийн эсрэг зогс гэж хэн хэн нь зориуд "дасгалжуулаагүй" боловч ашиг сонирхлоороо задран хуваагдсан сайн дурын бүтэц нэгдлүүд нь аливаа дур зоргыг дуугүй хүлээн авах бололцоог хаан, хязгаарлаж байдаг Карл Раймунд Попп...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-12-03
Бүхний манлай

Та ямар ч салбарт ажиллаж байлаа ч гэсэн бүхний манлай байх ёстой. Таны урд хэн нэгэн гишгих, та түүнд найр тавьж өгөх ямар ч асуудал байх ёсгүй. Эрхэлсэн ажилдаа, хийж байгаа хичээлдээ эзэн нь манлай нь болчих. Өөрөөр хэлбэл таны хийж чадах , дөнгөх юм байхад зүв зүгээр л байраа тавьж өгөөд явчих нь утгагүй.  /Ким Ү Жин /"

Энэ жил би байгууллагынхаа оны аварга болж чадахгүй юм байна л даа" , "Нэр алдарт дурлаад яах юм бэ , Ажлын хэнхэг хүн л тэгдэг байх " За яахав яахав би угаасаа чадахгүй юм чинь", "эд нарын дараа явж байхад " болно гэхчилэн бодоод явбал та хэзээ ч хөгжихгүй бас хэзээ ч хэ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-11-30
Хорих ял ба эмэгтэйчүүд


 

Ýíýõ¿¿ ñóäàëãààã ìèíèé ñóäëàà÷ ìèíèé áèå áóñàäòàé õàìòðàí /õóóëü ñóäëàà÷ çàëóóñòàé õàìò/ Õîðèõ 407 äóãààð àíãèä ÿë ýäýëæ áóé 29 ÿëòàí, ìºí “Áóÿí” ÕÕÊ-ä ãýðýýãýýð àæèëëàæ áóé õîðèõ 407 äóãààð àíãèéí 29 ÿëòàí, íèéò 58 ýìýãòýé ÿëòàíòàé ñóäàëãààíû àæèëä à÷ õîëáîãäîëòîé ìýäýýëýë öóãëóóëàõ çîðèëãîîð ÿðèëöëàãà ÿâóóëñàí þì. Òà á¿õýíä ñîíèí áàéõ áîëîâ óó ãýäýã ¿¿äíýýñ ñóäàëãààãààð òîãòîîãäñîí çàðèì íýã ç¿éëèéã õ¿ðãýæ áàéíà.

ͺõðèéíõºº àìü íàñûã õºíººñíèé óëìààñ ÿë ýäýëæ áàéãàà ýìýãòýé ÿëòàí áîëîõ Í ÿðèõäàà ”...íºõðèéí äàðàìò õ¿÷èðõèéëýë äîð 20 æèë áàéñàí ¿¿íèéã ø¿¿õ õàðãàëçàæ ¿çýýã¿é” ãýæ ÿðü...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-11-29
Архи....бас бус

Соёмбо гээд сайхан реклам гарчээ. Жүжигчин Амараа гээд залуу тун чиг сэтгэлд хүрэхээр ч аятайхан тоглож. Явж явж нөгөө сайхан Соёмбо маань архи болж хувирах юм. Сүнжин гранд дээр болсон ажиллагаанд нь ихэс дээдсүүд маань сэгсийтлээ уугаад ам уралдаж ирээд л магтах юм. "Францад хайрцагийг нь хийж авчирсан...  дээдсийн тансаг сархад байна..Би ийм юм уух хувьтай хүн юмаа.."  гэж ирээд л жижигрээд л доошоо ороод л юм үзээгүйгээ гайхуулцгаана.

Гурилын үнэ яагаад нэмэгдээд байгааг мэдэж л байгаа байх. Эх орныхоо агуу нутаг дэвсгэрийн /1тэрбум 5 сая га газар нутаг дэвсгэртэй гэж байгаа/1.2%  хувьд н...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-11-13
Өвөл намрын завсар

Богд уулыг эс харвал намар хэвээрээ л байна даа. Улаанбаатарын утаас эс тооцвол намар хэвээрээ л байна даа.  Амнаас уур гардагийг эс тооцвол намар хэвээрээ л байна даа. Нэг мэдэхэд цас дарчихсан байгаасай. Өвөл шиг өвөл болоосой. Дээхнээд л хүүхэд байхад аймаар их цас орчихсон цасанд дарагдсан гэрийнхээ хаалгыг ч нээж чаддагүй ,  цасан дунд шигдээд явж болдоггүй л тийм л байсандаг. Гэтэл одоо тэр цас орохоо байгаад намар ч юм шиг өвөл ч юм шиг муухай болчихож. Бүрзгэр саарал, бүүдгэр муухай цасгүй өвлийг хэдч үзчихэв дээ. Түрүү жил л лав цанын бааз дээр очоод зүгээр л шороон дээр гулгаж байгаа...

. Сэтгэгдэл бичих