amaahai
Dateline: 2007-11-01
......Мөрөөдлөө битгий мартаарай

Хүүхэд байхдаа олон сайхан зүйлүүдийг мөрддөг байждээ. Киноны гол дүрийн баатар ах шиг болно, дандаа сайхан харагддаг аав шигээ болно, бүхий л юмыг хийчихнэ,  бусдаас хол илүү гоогоо болно гээд дотроо юм юмыг багтаагаад мөрөөдчихсөн  гүйгээд л явдаг байсаан.

Харин одоо тэр мөрөөдөл хаашаа ч  юм  бэ хийсэн одож өдөр тутмын проблемээсээ болоод зүгээр л мөрөөрөө даруухан  явдаг нэгэн болчиж. Амьдарлын бяцхаан бартаа сааданд мөрөөдлөө нэг нэгээр гээсээр өөрөөсөө өөр хэн нэгэн ч байгаа гэдгийг мэдэхгүй .  Бүх л юман дарлуулж сурчаад.......  яваад байх шиг.  Үүнийг аав минь харсан бол загнах байса...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-10-25
Зурагт үзэж чадахаа байлаа

Аль сувгаар юу үзэхээ ч мэдэхээ байлаа. Аль улирсан баларсан Соц үеийн магтан дуулал бүх сувгаар үргэлжилнэ. Хэрэлдэнэ, хэлцэлдэнэ, сайрхана, чамирхана.  Бүр бүх сувгаар шүү . Нэг юмыгаа COPY , PASTE  хийгээд байгаа юм уу хаашаа юмбэ? 

                    Хүн болгоны мэдэж байдаг дарвайтлаа пиджакиндаа чихэлдсэн хэдэн гахайнууд юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байж сэгсийтлээ хуралдаад байх юм. Хуралдсаар байгаад юу болж байгааг ч харах сөхөөгүй байна.

Тэнд ардууд автобусандаа мөнгөө төлж чадахгүй алхаж явцгааж байна. Энд хүүхдүүд идэх юмгүй байна.  Хамраараа газар хатгаад унаж байна. Зарим нэг ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-10-24
Сүмэн бийрийн хүрээлэнгээс

 

Л.Ганзул

Намраар үлдээсэн зурвас

Гуниг дэнлүүлэх намар цагийн

борооноор                                                                                                                                                                                                                        

Тийм хором миний өнө оршихуйн удиртгал юм

Сэтгэл хөндүүрлэх нь тэр л үеийн араншин

Сэтгэлт бүсгүйнхээ үзэсгэлэнг намраас харамлан суунам би

Залуу насыг минь авч үлдэх энэхүү намрыг

Зуун жилийн өлмийд гуниг болгон үлдээлээ

Залуу насныхаа хойно дахин дурсах энэхүү намрыг

Зуун нуурын зэгсэнд эг...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-10-24
Бусдын төлөө амьдрах нь

Хүний төлөө бусдын иөлөө амьдарлынхаа нэг хэсгийг зориулаад явж байгаа хүмүүсийг би аймаар шүтдэг юм.  Хүүхдийн хорих ангиар орсон нэг дунд эргэм насны эр ял эдэлж байгаа хүүхдүүдэд хичээл зааж байна. Бүр үнэн сэтгэлээсээ хамаг анхаарлаа төвлөрүүлээд л  бага ч атугай юм сургачихсан гээд л......

Ял эдэлж байгаа ч гэсэн  хүүхдүүд маань  түрхэн зуурын хичээл заалгуулж байгаа ч царайд нь аз жаргал тодорч, нийгмээс салан тусгаарлагдсан гэдгээ ч мартчихсан байж байхыг нь хараад  өхөөрдсөөн. Хамар мамар нь бал  мал болцон байсан ш дээ..хөөрхөн

Гэмт хэрэг үйлдэх замд нь нөлөөлсөн эцэг эх, уруу татаг...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-10-23
Блог бичдэг хүн бүхэнд Жаргалын тухай дуулгахад

  Блогчидоо би нэгэн өгүүллэг бичих санаатай энэ бүтээлээ блогоор цуврал болгон бичих нь зүйтэй санагдаад Ямар учраас тэр вэ гэж та нар асуувал! Хамтарч бичих санал тавьж байгаа нь тэрээ Ингээд өгүүллэгээ бичиж эхэлцгээе нэмэх хасах өөр бусад санаа оноо байвал хэлээрээ бичээрэй   

Жаргал

Нар уулын цаанаас мандахаас эхлээд уулын цаана жаргах хүртэл тоглож өссөн балчир насны минь сүүдэр нь ч үлдэлгүй намайг орхин оджээ хэмээн бодож суусан Жаргал уртаар санаа алдна Тэрээр сумын төвийн  уйтгартай нэгэн хэвийн амьдралаас залхаж тэртээх алс нутгийн сонин содин сайхан бүхнийг нь дөсөөлөхийг хичээ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-10-23
Сүмэн бийрийн хүрээлэнгээс

 

Энэ залуу нэгэн телевизэд сэтгүүлч хийдэг гэсэн таарсангүй уджээ найз минь нисэхэд эхнэртэйгээ амьдарч байгаа сураг байсан одоо хаана байгааг мэдэхгүй ямартай ч түүний бичсэн энэхүү Бэрийн сураг шүлэг нь мартагддагүй юм.

 Бэрийн сураг

Нялхарч яваа ижийдээ бэрийн сураг дуулгалаа

Налуу шар салхи нь намжиж сонсож гэндлээ

Үйлтуй жаалхан ижийдээ бэрийн сураг дуулгалаа

Үймэрч хатуужсан нулимс нь зөөлөрч унаж гэндлээ

Бор гэр шигээ ижий минь үр нэмэхийн зөнд

Борог өдрийн уртад аягаа хагалж гэндлээ

Нулимс нь уяхан ижий минь бэртэй болохын сургаар  

Нууцхан сэтгэлийн үзүүрээс чамайг ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-10-23
Сонирхалын зөрчилөө гэж

  Төрийн албан дахь сонирхолын зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй түүнийг зохистой аргаар хянахгүй бол албан тунаалтны үйл ажиллагаа шийдвэрүүд тухайн байгууллагын төдий бус төрийн өөрийнх нь шудрага ёсыг ганхуулж авилгад хүргэх аюултайг иргэд олон нийт төрийн албан хаагчдад анхааруулж сэрэмжлүүлсэн нэгэн үйл ажиллагаа хэрэгжих гэж байгааг хөдөөний хүн миний бие ихээхэн талархан хүлээж авлаа Гэтэл төр шулсан нэг намын нөхөр төрд юуных нь авилгал байхав дээ зайлуул муусайн юмнууд л хийх ажилгүйдээ л ингэж ярьж байгаа юм тэгээд ч ер нь хүний төлөө ажиллаж байгаа хүнд  чинь муу санаж явдаг хүн гэж хаан...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-10-22
Сүмэн бийрийн хүрээлэнгээс

Энэ бичлэгт нэгэн сургуулийн нэгэн багшийн шавь нарын бүтээлээс хүргэнэ 

 Д. Оюундэлгэр     Дүүмэдхэнд

Дүү минь дүү минь дүүрэн цагаан инээмсгэлэлт минь

Хорвоогийн салхи илбээд өнгөрсөн

Хоногийн болзоо дайраад явсан

Сар хүртэл гунигийн минь хуваалцдаг

Сархад шиг амьдралд минь бүү дурла

Залуургүй ширтэх хоёр нүдний чинь

Залуухан хийгээд гэнэн харцанд

Хайрын гал дүрэлзэнхэн байгааг

Хараагүй юм шиг өнгөрөхөөс дөө эгч нь

Яг л чам шиг нүдэнд дулаахан 

Янагхан хайрын ханхөвгүүнээ

Урьтаж надруу илгээчихсэн хорвоод

Уурлалтай нь биш дээ яая гэхэв

Дүү минь дүү минь дүүрэн цага...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-10-20
Андууд

Андуудтайгаа саяхан уулзлаа. Ойрд уулзаагүй их сайхан байлаа доо. Баахан буу халах шив.  Буу халах гэхээсээ илүү хашгирсан гэвэл дээр байх.  Багын хэдэн найз нараас маань одоо хэдхэн  нь л үлдсээн.  Ихэнхи нь эхнэр хүүхэдтэй болоод найз нар тэгэсгээд мартагддаг бололтой юм билээ.  Хааяа нэгнийх нь гэрээр орохоор эхнэр нь харамлангуй аястай байна. Дагуулаад дампуурна гэж бодддог бололтой.  Яахав нөхдүүд гарахдаа миний нэр барьж гарсаар хашраачихсан бололтой дог. Одоо яахав хүндэтгэн үзэх шалтгаан байсан байх гээд тоохгүй өнгрөхөөс.

Олон найз, нөхөдтэй болжээ.  Энэ тусмаа л ажил сайн бүтэж, ст...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2007-10-19
Хөөрхий охид минь дээ

Хангүг эрчүүдтэй суух гээд 50 орчим охид хүүхнүүд зургаа, зараа танилцуулгаа Солонгос site  дээр тавьчихаж.  Ой гутах шиг л боллоо. Хайран сайхан охид минь .  Хууль зүйн яам, Гадаад хэргийн яаман дээр цагдаа, шүүх дээр, орон нутагт зөвхөн үүнээс үүнээс л урьдчилан сэргийлэх гэж сургалт семинар явагдаж дуусаагүй байхад охид маань бөөн бөөнөөр солонгос эрчүүдийн өвөрт орж хэвтэхийн  хүслэн болжээ. Амар хялбар аргаар амьдрах далд санаа нь ч  үүнтэй холбоотой биз. Угтаа эдшээр охид хүүхнүүд маань хүн худалдах  хэргийн золоис хохирогч болж болзошгүй.

Харин энэ бүхний ард юу нуугдаж байгааг тэд мэд...

. Сэтгэгдэл бичих