Dateline: 2011-12-31
2012
Та бүхэн 2012 ондоо
Санасан бүхэндээ саадгүй хүрээрэй
Зорьсон зүйлдээ зоволтгүй хүрээрэй
Эхэлсэн үйлээ дуустал зүтгээрэй
Эцсийг нь үзтэл шантрахгүй зүтгээрэй
Урдах зам чинь дардан байг
Учрах хайр чинь үнэнч байг
Ганцаардсан нэг нь олон болтугай
Олон нэг нь өнөр байх болтугай
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2011-12-27
Атаархах зүйл үгүй
Сая Ким ахыг өөд болохоор нь Барбара Демикийн "Атаархах зүйл үгүй" гэдэг номыг нэтээс татаад уншваа. Номыг өөлвөл хойд солонгос хүн биш Америк хүн бичсэн болохоор үзэл суртал орсон байх талтай ч байж болно. Гэхдээ бодит хүмүүсийн дурсамж дээр бичсэнээрээ илүү баримтат юм уу даа. Уншаад цочирдов. Өлсгөлөнгөөр үхэж байгаа хүмүүсийн тухай хэсгийг уншаад үнэхээр балмагдсан. Хорвоод хүн хоолгүй байдлаас болж үхнэ гэдэг хамгийн аймшигтай бөгөөд эмгэнэлтэй. Номныхоо дараа хүнсний зах орж мах авах гээд явав. Ард талын хогон дээр нь хонины шулсан хавирга, үхрийн чөмөгтэй булууны яс овоолоос...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2011-12-16
Заргач
Зах зээлийн нийгэмд чинь юм хөөцөлдөж бүтээж чаддаг хүн гайхалтай юм. Ядаж байхад ээж нар аймаар сайн заргач, хөөцөлдөгч хүмүүс юм. Хөөрхий дөө хэдэн зулзагаа өлсгөөхгүй, хүнээс дутуугүй явуулах гэсэндээ ичихээ ч байчдаг юм шиг байгаа юм. Ямар ч газар орсон хариуг нь аваад л гарч ирэхийг нь яана. Ам хэл нь ч гэж мэргэн түргэн хурц гэж жигтэйхэн. Хэрвээ тэд хүнээс ичиж нэрэлхсэн бол энэ амьдрал ийм байхгүй дээ бараг. Ядаж байхад хэнтэй ч тохиролцож чаддагыг нь яаана. Дэргэд нь хуулийн сургууль төгссөн, бас ч үгүй гайгүй ажил хийж байсан би ичихийн үнэндээ. Хуулийн сургууль төгссөн гэд...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2011-12-14
Ханиад
Ёо бас л ханиаданд дарлуулчихлаа. Гэхдээ яг нам дардагын даваан дээр паарны халаалт зогсоод намайг өвтгөцийн. Миний буруу ерөөсөө биш. Би мундаг...нөгөө...заза ээждээ эрхэлдэг үгээ бичих гэжийшд. Урд нь ханиад хүрэхээрээ юм л бол дусал юм уу тариа хийлгэдэг байсан. Сүүлдээ дасалтай болчих болов уу гэж айгаад больсон. Дэлгүүрт гэнэ ээ аптээкэд зарж байгаа зарим эмнүүд ямар ч нэмэр алга. 5000 төг өөр мундаг сироп гээд уусан чинь бараг л дордуулав. За болъё гээд сурагч байхдаа уудаг байсан кальци хлороод, үроторпин, шингэн вит с гээ авлаа. Бас ардын эмнэлгийн хэдэн эм. Аз таарч байх...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2011-12-14
АННЕГИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛД
Энэхүү тэмдэглэлийн дэвтрийг нээн бичиж буй өнөөдрийн мэндийг эрхэм хүндэт утга уран зохиол, түүх судлаач, уянга яруу сэтгэгч, муу муухай байдалтай үл дасан зохицогч, агуу мөрөөдөгч Анне Франк чиний гэгээн дурсгалд зориулан бичиж байгаадаа туйлын баяртай байна.
Тэмдэглэлийн дэвтэрт ямар гайхалтай зүйлийг тэмдэглэн үлдээж болдогийг өөрийн чинь өдрийн тэмдэглэлээс уншаад гайхан биширч, ухааран ойлгож авснаа тэмдэглэхэд үнэнхүү бахдалтай гайхширлыг төрүүлнэм.
Энэ бүхнийг бичиж буй хатуу улаан хавтастай тэмдэглэлийн дэвтэр бол өчүүхэн миний анхны бие даасан “Эхл...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2011-12-10
Ямар хүмүүс нь дурладаг байна аа би атаархаж байна
Яагаад намайг тойроод байдгыг би ойлгохгүй байна
Надад дурласангүй гэж бичээгүй шүү уншигч минь
Намайг яагаад дурлуулдаггүй зүрхэндээ л агсамдаж байна
Гэм буруу надад байна уу дурладаггүй зүрхэнд байна уу
Гэрэвшиж хэн нэгнээс нь би зугтаагаад байдаг юм болов уу
Оргилуун насныхаа талд нь орлоо юу л болоод байна даа
Орь ганцаар өөртэйгээ ярьсан тэр л залуу хэвээрээ
Ганцаардаж байна гэж тунихгүй ээ би амьдралд
Ганц олдох дээд хэмжээ нь ч энэ юм бил үү бүү мэд
Олон биш ч хэдэн бүсгүйтэй учир ургуулж
Ор хөнжлийн явдлаар хэсэг хөөцөлдсөн ч
Дурлал тэгээд хайры...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2011-12-06
дэндүү туйлшрал
Ишиг эвэрээ ургахаараа эхийгээ мөргөнөө гэж. Сүүлийн жилүүдэд бичигдэж байгаа ном зохиол, нийтлэлүүдийг харахаар коммунизмыг газар доогуур ортол нь муулсан байх юм. Ерөөсөө л ад зэтгэрийн эрин үед байсан юм уу гэж учир мэдэхгүй хүүхэд ойлгомоор. Хуучин тогтолцоонд коммунизмын туйлшрал байсан бол өнөөдөр ардчиллын туйлшрал. Туйлширлаараа бол аль аль нь ялгаа алга. Муулаад байсан коммунист тогтолцоо нь Гитлерыг нам дарсандаа үнэндээ. Үүний эсрэг өрнөдийн түүхчид 1939 оны орос-германы гэрээг их гаргаж ирж бүдгэрүүлэх хандлагатай мэт. За энэ ч арай л томдсон санагдаад явчихлаа. Ардчил...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2011-12-06
ИНЭЭМСЭГЛЭЛ – Хүлцэл өчихийн ОРШИЛ
Элдвийг бичих хүсэл минь толгойд түм түмээрээ эргэлдэж, ээдрээтэй, инээдтэй, эгдүүтэй, адармаатай, этгээд, хачирхалтайг, хайрламаар зүйлүүд бодогдох юм. Түүнийгээ харин тэвчээртэй гэгч нь цаасан дээр буулгах багахан цаг хугацаа л надад олдохгүй урсана..........
Нэг зүйлийг тодруулахад: 2010 оны онцлох 10 үйл явдлын нэгэнд зүй ёсоор орж байсан “БЛОГ” бичдэг болсон маань өөрийн www.twitter.com/turbold7 хуудсыг нээснээр арай өөр болж, 140 тэмдэгтэд багтаан бичил блог хөтлөх болжээ. Гэвч би энэхүү өөрийн үзэл бодлын www.turbold.blogmn.net БЛОГОО үхмэл, уйтгартай, хүн уншдаггүй, хэлэлцүүлэг өрн...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2011-11-26
Цаана чинь Туйлшрал
Хөдөө өсөөгүй мөртөө би малчин соёл ахуйг битгий арилаасай гэж боддог. Адуучин залуу, малчин монгол хүнийг битгий түүх болоосой гэж боддог монгол хүн. Цементэн жунглыг хаана ч бий болгож болно. Гэхдээ тэр даана ч хүйтэн. Яамаар ч юм бэ дээ би үндэсний үзэлтэн. Гэхдээ Үндэсний үзэл дээр тоглож өөрийгөө мандуулах гэсэн улс төрчид хаа сайгүй. Зарим нь бүр Чингис хааны Их засаг хуулийг дэргэд нь шивэлцэж байсан юм шиг ярих. Бас өөрийгөө хаан хунтайжид өргөмжлөх.
Либертари үзэлтнүүд. Би уг нь либертари үзлийг дэмждэг. Хувь хүний эрх чөлөө, хувийн өмч гээд. Өмчийн эрх баталгаатай байсан т...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2011-11-05
Миний балайрал
За баахан балайрая гэж. Саяхан нэг Inside job гэдэг киног үзсэн чинь хүн ер нь юунд итгэх ёстой юм бэ гэж бодогдоод явцан. Өөртөө л итгэх хэрэгтэй гэх байх л даа. Гэхдээ л бусдад итгэхээс өөр аргагүй. Тайлбарлах нь илүүц биз. Итгэ гэхдээ шалга гэдэг. Үнэн ч юм шиг. Аудит, мониторинг, аттестатчилал гээд ажил хэрэг ч гоё үгүүд мангар их ээ. Бид бүгдийн өмнөх шалгалтыг баахан хүмүүс хийдэг. Чанаргүй бүтээгдэхүүн гаргавал зах зээл дээр борлогдохгүй тэгээд үйлдвэрлэгч нь дампуурдаг. Эрэлт нийлүүлэлтийг огтлолцдог гээд л захын сургуулийн ЭЗОгийн хичээлд заадаг. Гэхдээ шалгагч нь яг үнэндэ...
. Сэтгэгдэл бичих