Dateline: 2012-04-16
Шувуу, Заан хоёр буюу орчлонгийн огтолцол
Нэгэн шувуу байжээ. Тэрээр тэнгэрээр эрх дураараа дүүлэн нисч, хүрэхийг хүссэн газартаа саадгүй хүрч, түүнд санаа зовох зүйл огт байдаггүй байжээ. Ингэж эрх дураараа дүүлэн нисч, алсын хязгаар дахь аз жаргалыг мэдэрч, ёстой л нэг дураараа жиргэдэг байжээ. Харин нэгэн өдөр өөрийн энэхүү үйлдэлдээ дүгнэлт хийн цаг хугацаа хэрхэн өнгөрснийг эргэн хартал, хөөрхий шувуу энэ орчлонд бус цэлмэг тэнгэрт хамаг амьдралын дурсамжаа өнгөрүүлснээ мэджээ. Учрыг нь олох гэж хичээсэн боловч түүнд тэгэх шаардлага байсангүй ээ. Энэ бол түүнд оногдсон хувь тавилан...
Харин тэнгэрт дүүлэн нисч буй шувуунд дотроо...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-04-07
10-В гэж анги ямар байсан яг тэр хэвээрээ л байна...
ЭРДМИЙГ СУРААД БУЦЛАА ГЭХЭЭС
АЮУЛХАЙ ЦЭЭЖИНДЭЭ ДҮҮРЭН БАЯРТАЙ
ЭРГЭЭД АНГИДАА СУУХГҮЙ ГЭХЭЭР
АЛАГ НҮДЭНДЭЭ СУВДАН НУЛИМСТАЙ
за ойрын хэдэн сар энэ муу блогтоо шинэ бичлэг оруулсангүй удаан хугацаагаар блогоо орхижээ кк...Өнөөдөр өглөө сэрэнгүүтээл нэг юм бичмээр санагдаад сэтгэл хөдлөөд тэссэнгүйдээ би...Би гэдэг хүн 1993 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн арван жилийн 31-р дунд сургуульд 1В гэж ангид элсэн орж арван жил суралцаж 2003 онд төгссөн юм...Хүн болгоны бага насны хамгийн ариун нандин МАРТАГДАШГҮЙ ДАВТАГДАШГҮЙ бүхэн чухам тэр л арван жилийн сурагч ахуй үед...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-03-24
БОМЖ
Оросоор ингэж нэрлэдэг юм гэнэ лээ.
Ойрын үед манай орцонд нэг гэр оронгүй хүн байнга хэвтэх болсон. Өглөө гарахад байна орой ирэхэд бас байна. Зайлуул цаанаа л сульдаж ядарч байгаа шинжтэй. Хэвтээд л. Цагтаа хүн шиг л амьдралтай байсан байлгүй дээ. Ийм хүмүүсийн талаар зурагтаар "хүн хог" гэж нэвтрүүлэг гарч байсан санагдана. Юутай ч тэд нийгэмдээ хог шиг л харагдах болж. Өвлийн хүйтэнд манай орц захын орц болоод ч тэр үү тийм хүмүүс их хоноглоно. Үнэр танар нь ч эвгүй. Гэхдээ тэднийг хөөж чаддаггүй юм. Хөлдөж үх гэснээс ялгаан юун. Өөр тусыг тэдэнд даанч үзүүлж чадахгүй...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-03-19
ҮНЭН БОЛООД АМТГҮЙ НУЛИМС
Ажилдаа ирэх зуураа нэлээд хэдэн сарын өмнө уншсан номныхоо талаар эргэцүүлэн бодосны эцэст энэ талаар цухас бичихийг зорьлоо. Энэ тухай бичнэ гэж бодож байсан хэдий ч амжихгүй явсаар өдий хүрчээ. “Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдгийн адилаар өнөөдөр нэг бичиж байна.
Энэхүү бодролын нэр нь “Үнэн болоод амтгүй нулимс” гэж нэрлэснийг уншигч та унших явцын дунд бага ч болов ойлгох бизээ.
Миний уншсан ном бол сэтгүүлч Барбара Дэмикийн бичсэн Хойд Солонгосчуудын бодит амьдралаас сэдэвлэн бичсэн “Атаархах зүйл үгүй” ном билээ. Би энэ номыг яагаад унших болсон шалтгаан бол хү...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-03-07
Хөлөө олох
Амьдрал аа гэж. ҮРгэлжилсээр. Нэг мэдсэн блогоо бичсэнгүй их уджээ. Сонин содон зүйлгүй болохоор бичих юм ч нэг их олдсонгүй. Урд нь бичсэн улс төрийн талаарх бичлэгээ харахаар дотроо ичээд байх юм. Аа тийн цагаан сараар хүмүүс их гоё хувцастай шинэлцгээж байна лээ. Бага багаар ч гэсэн үндэсний хувцас сэргэж байгаа нь гоё юм аа. Наадмаар нэг дан дээл хромон гуталтай өмсөнө гэж бодоо л байна. Ирж яваа цаг болохоор гадаа цаанаа л сайхан. Ямар ч аймаар урт өвөл байв даа бурхан минь. Юу юу ч болоод өнгөрчив. Бөөн сорил л байлаа. Заримдаа ч сорилын өмнө сөхрөх юм даа. Аймхай болж дээ. ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-02-20
Алдсан хүн нэг тамтай, Авсан хүн арван тамтай...
Сар шинийн баяр хаяанд ирж бүгд л баяртаа бэлдэцгээж дэлгүүр хоршоо ч хөл хөдөлгөөн ихтэй ёстой л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж байнадаа гэж...Би ч бас бэлдээд л..Харамсалтай нь өнөө өглөө дэлгүүрээс юм авч байгаад түрийвчтэй мөнгөө бүх бичиг баримттайгаа алдчилаа хаха...Одоо инээхээс өөр яахавдээ кк...Хулгайч нар нээрээ үнэн аймар юмаа буруу харах хооронд л бараг суйлжийшд муу хараал идмэрүүд чинь...Уг нь хөл хөдөлгөөн ихэсхээс өмнө гээд амьхандаа л эрт гарсын тэгсэн бурууджээ золиг гэж кк...Заа яахав шинэ оны өмнө гарах ёстой юм гарсын байлгүйдээ...Алдсан хүн нэг тамтай авсан хүн арван т...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-02-20
регресс
Ай миний залуу нас аа гэж. Нэг л ёозгүй. Хүсэл мөрөөдөл зорилго итгэл юу ч үгүй болчлоо. Байнга дотор хүнтэйгээ зөрчилдөх. Эргээд бодоход хураасан хөрөнгө, сурсан эрдэм, хайр дурлал гээд юу ч алга. Зүгээр л хоосон. Хорвоогийн хамгийн новшийн ажил руу гулсаж орсондоо одоо өөрийгөө хараагаад баршгүй. Би одоо хэн ч биш. Гэр орондоо орохоос ч дургүй хүрэх юм. Болдогсон бол бүх зүйлийг хаяаад хаа нэг тийшээ бүрмөсөн сураггүй алга болчих юмсан. Зүгээр бүх зүйл новш оргиод. Ойрын өдрүүд бүгд хаялт гээлтээр дүүрэн.
Бага насаа эргээд бодоход олигтой юм бараг үгүй дээ. Хүчирхийллийн бус айд...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-02-03
Багшаа дурсахуй...
Миний хүүхэд нас минь зундаа эмээгийндээ хөдөө очиж сайран хацарлан хонь хурга, ишиг эргүүлж, хүний өөрийн эмнэг догшин даагыг ээлж дараалан сургаж, ах нарын хурдан гэсэн морийг хорхойсон байж хонгоны арьсаа шалбартал унана. Намар нь хичээл эхлэхийн өмнөхөн сайртай хацрынхаа өнгийг өөрчлөхөөр албадан дуудуулан байж хүчээр гэртээ ирж, хичээлийн бэлтгэл ойр зуурын ганц нэг зүйлээ хангана (Зун ирэхдээ хурдан морь унаж олсон төгрөг, Тээлийн голынхоо хэдэн айлыг цагаан сараар хэсээгүйгээ далимдуулан орсон барьцаа хадгалан байж ээждээ өгч хичээлийн бэлтгэлээ өөрөө бараг хангачихдаг байж б...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-01-17
хараал ид гэж
Би сүүлийн үед сэтгэл зүйн их тийм тэнцвэргүй байдалд орж байна. Яагаад ч юм бэ нэг л сонин. Торноос гараад өөр нэг торонд орчих юм. Ядаж байхад орчин тойрныхон маань намайг тэр тор луу түлхэх их дуртай юм. Учраа олохоо ер нь болилоо. Яагаад би заавал тэр торонд байх ёстой юм бэ гэж. Бүүр хөдөө уулын мухарт очиж амьдармаар санагдах шиг. Тэгж болохгүй, ингэж болохгүй, бөөн хориг сааднаас заримдаа бүр залхах юмаа. Шувуу болоод нисчих юм сан. Хэзээ ч ахихгүй, хөгжихгүй тэр зүйл дахиад...энэ бүхнийг хаяаад өөр тийшээ ор сураггүй алга болох юмсан түй чоорт сда бүгдийг чөтгөр аваг
...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-01-02
2012 ОНД ДЭЛХИЙ СӨНӨХ ҮҮ?
(Эргэцүүлэмж)
Жич: Энэхүү нийтлэлийг 2 жилийн өмнө бичиж байсан. Бүр өөрийн бие даан гаргасан ЭХЛЭЛ номондоо оруулсан билээ. Харин энэ удаа өөрийн блог дээрээ оруулахыг хүслээ. Учир нь би энэ 2012 оныг ОНЬСОГО шиг он байх гэж бодож байгаа. Тиймээс та бүхэнтэй энэ талаар өөрийн үзэл бодлоо мөн хуваалцахыг хүслээ...
.................................................................................................................................
Эзэн богд Чингис хаан одоогоос найман зуун жилийн тэртээд хүлэг морьд, хүчирхэг баатрууд, өөрийн омог, хүч чадал, оюун ухаанаараа дэлхий дахиныг донс...
. Сэтгэгдэл бичих