amaahai
Dateline: 2012-10-02
Би кино үзмээр байна

Би кино үзэх их дуртай л даа.  Сонирхолтой агуулгатай кинонд бол бүр нугасгүй.  Кинонд дургүй хүн гэж байхгүй.  Харин хүний дургүйг хүргэдэг кино л гэж бий байх.  Нэг нэгнийхээ зохиолыг хуулчихсан, төстэй үйл явдал, жүжиглэл, зохиолтой киног эхний хэдэн үйл явдлыг хараад л бараг үздэггүй. Фантаз кинонд бол дургүй.  Боевик киног үздэг.  Гэхдээ Тээвэрлэгч маягийн киног бараг үздэггүй.  Өөрийнхөө дуршлыг хэлж мэдэхгүй юм  л даа.  Тэгсэн мөртөө Act of Valor ийг бол хэд дахин давтаж үздэг.  Яагаад гэвэл тэр бодит баатруудын тухай кино.  Драма адал явдал хууль эдийн засгийн сэдэвтэй кинонд мөн ч их ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-10-02
эргэцэн бодол

     Хүмүүс яагаад бие биендээ дурладаг юм бол.  Яг юунд нь ч болдын.  Үс, бие, сэтгэл, дуу хоолой, арьс, эсвэл нүд, харц.  Их л сонин юм байдаг болтой.  Тэр мэдрэмжэээс мартчиж.    Дурлал гэж чухам яг юу ч юм.  Дурлал гэдэг сонирхож эхэлсэн тоглоом ч юм шиг.  Энэ тоглоомонд хүн гэнэт л ордог.  Ер нь хүн тоглоомонд гэнэт ордог.  Тоглоомонд нэг тал нь хождогтой адил дурлалд аль нэг тал нь хождог.    Дурлалд цөөхөн хүн л хождог.  Хайр гэж юу вэ.  Тэр бол дурлалаас шал ондоо зүйл.  Монгол хэл тийм баялаг бөгөөд хайр ба дурлал гэсэн үг байна уу.  Эхийн хайр гэдэг болохоос эхийн дурлал гэдэггүй.  Д...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-08-30
зүүд

Урд шөнө зүүдэндээ баахан сургуулийн сурагч байж байгаад сэрлээ.  Баярлаад л гүйгээд байлаа.  Сургуулийн коридор энэ тэр гээд л.  Тэгээд гэнэт сэрчвээ.  Сэрээд хамгийн түрүүнд "Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол" гэдэг дууны үг орж ирж байлаа.  Ай хүүхэд  нас чи ямар ч хурдан өнгөрсөн юм бэ дээ.  Лав л хөгшрөхөд миний залуу насанд зүүдлээд байх адал явдал байхгүй юм даа.  Би зүүдэндээ үргэлж сургуулийн сурагч.  9 сарын 1 дөхөхөөр ингээд байна уу даа.
...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-08-30
Яагаад заавал энэ номыг унших ёстой гэж?

 Их, дээд сургуульд элсэн суралцаж буй оюутнуудад бие даалт, курсын ажил, цаашлаад эрдэм шинжилгээний илтгэл, дипломын ажил хэрхэн бичих вэ гэсэн асуудлууд ихээхэн тулгардаг. Мөн түүнчлэн үйлдвэрлэлийн дадлагаа хэрхэн хийх, яаж хамгаалах, сургалтын тэтгэлгийг хаанаас ямар хэрхэн авах, хүссэн ажлын байраа чухам яаж олж авах тухай мэдээлэл, зөвлөгөө тэдэнд зайлшгүй хэрэгтэй болдог. Харин энэ талаарх арга зүй, заавар, зөвлөгөөг агуулсан гарын авлага, ном сурах бичиг нэн ховор байдаг билээ.

Иймээс Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад тохиолддог энэхүү бэрхшээлийг даван туулахад бага ч болов...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-08-21
бичлэг

     Цаг хугацаа урсан өнгөрсөөр нэг мэдэхнээ өдийд хүрчихжээ.  Хэдхэн жилийн өмнө шоудах донтой байсан бол одоо бүр унтарчиж.  Гэхдээ хааяа нэг хөлсөө гартал дэвхцэх ямар сайхан гэж.  Одоо бол гэртээ нэг орондоо ороод сайхан ном уншаад хэвтэх сайхан санагдах юм.  Өдөр болохоор орой уншсан номыхоо дүрүүдийг бодоо л эргэцүүлээл цаашаа яг юу гарах бол гэж таамаглаад л.   Ядаж байхад баахан ном татаад авцан тэд нарыгаа уншихыг яараад л.  Нэг л тийм догдлонгуй.  Болзоонд явж, хайрын үгтэй мсж бичиж байдаг нас маань орон доторх номтойгоо л зууралдах юм даа.  Заримдаа нэг их сайхан драма үзэхээр бас...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-07-26
Зун

Энэ зун мөн ч сайхан амарлаа даа.  Хөвсгөл далайгаа зорин байж очиж үзлээ.  Сайхан ч наадлаа.  Сайхан ч шоудлаа.  Амьдрал сайхан л байна.  Зарим нэг нь хөдөлмөрлөсөнгүй гэж загнах байх л даа.  Жилийн дөрвөн улирлын 3 хан сард нь л ингэж авахгүй бол хэзээ ингэх билээ дээ.  Хотын утаа, стресс, замын түгжрэл, хүйтэн цаг агаар энэ бүхэн үнэндээ их ядраадаг.  Магадгүй үндсэн ажлаас нь илүүтэй эд нар л их ядраадаг.  Анх Хамрын хийд рүү ганцаараа явснаас хойш ганцаараа аялах дуртай болчоод байгаа.  Одоо харин нэг сайн зургийн аппараттай болох хэрэгтэй.  Би заримдаа өөрийгөө ажаад байхад их тийм роман...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-06-09

Амьдрал аа гэж юм болгоныг харах болгондоо дотроо янз бүрийн юм бодох.  Машинд суухдаа энэний дизайныг нь гаргах гэж хэдэн хүмүүс яаж нойроо хассан бол, дараа нь бусад төслийг ялах гэж ямар юм болоо бол.
Зурагтаар буга алагдсан тухай сонсоод " хичнээн мөрдөн байцаагч эрүүгийн төлөөлөгч нойргүй явж байгаа бол дарга нь яаж дээрээс нь шахаж шаардаж байгаа бол"
Зарим хүмүүсийг хараад "энэ хүүхэд насандаа тийм тийм араншинтай байсах байх, гэр орондоо тэгж аашилж байгаа, хөгшрөхөөрөө тэгэх хүн байна даа" гэж бодох
Дуугүй хажууд сууж байгаа хүүхнийг "энэ миний талаар юу гэж бодож байгаа бол.  Магадгүй...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-06-03
гунигтай л байна

     Зүг чигээ мэдэхээ ч байлаа.  Хаашаа юунд зориод байгаагаа ч ойлгохоо байлаа.  Зүгээр л мал шиг болж дээ.  Дургүй зүйлээ хийнэ гэхээс яс хавталзах.  Яасан ч дуртай болж чадахгүй бололтой.  Урд нь ямар ч аймаар оргилуун, дуртай байсан юм.  Бусдын өмнө зүгээр л баг зүүсэн хүн л байна.  Болъё гэтэл тэр хүмүүсийн итгэлийг өрөвдөх.  Ацан шалаа ч гэхэд хаашаа ч юм.  Больдог л юм бол гадагшаа зугтаахаас өөр аргагүй.  Зугтаана гэж том үгээр илэрхийлж байгаа ч үнэндээ бол би дараа нь яаж нүүрийг нь харах юм.  Хэсэгтээ зугтсан нь дээр биз.  Энэ новшийн ертөнцөд яах гэж хөл тавьсан юм бол доо.  Бүр м...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-05-15
Хошин урлагынханд зориулав

     Хошин урлаг сайхаан.  Хүний хараагүй мэдрээгүй анзаараагүй зүйлийг гаргаж ирээд ухаарал, нууцхан гуниг, баяр хөөр бэлэглэдэг.  Гэлээ ч аливаа зүйлд давах ёсгүй шугам гэж байдаг. 
Аль ч үндэстэнд аливаа нэг үг хэллэгийг янз бүрийн авиагаар хэлдэг.  Англи хэл сурах гэж оролдож байсан нэг нь илүү мэдэх биз.  Ганцхан ус гэдэг үгийг англи, америкчууд хоёр өөр авиагаар хэлэх жишээтэй.  Өвөрмонголчууд маань адилхан монгол үндэстэн боловч аливаа зүйлийг оноож хэлсэн хэллэг нь биднээс өөр байдаг.  Ар монголд ч нэг зүйлийг олон янзаар нэрлэсэн л байдаг.  Ах дүү нараа хэлний онцлогоос нь болж элэглэ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-04-17
бичлэг

Блог дээрээ бичлэг оруулаагүй их удаж дээ.  Анх блог бичихэд бичлэгээр бөмбөгддөг байсан бол одоо нэг бичлэг бичих гэж буман юм бодох болж дээ.  Зөв ч   юм уу буруу ч юм уу.  Хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу гээд л.  Лав л сүүлийн үед нийгмийг шүүмжилж бичихээс нилээд зай авдаг болох гээд байгаа.  Шүүмжлэх гэж яг юу вэ.  Муу хэлэхээс юугаараа ялгаатай тухай С.Молор-Эрдэнэ "Ар монголд орчин үе үгүйлэгдэнэ" бүтээлээс зах зухын ойлголт аваад л байжийнэ.  Ер нь одоогийн байгаа байдлыг ёстой энгийнээр тэгэхдээ философи судалсан хүний ухаанаар бичсэн байна лээ.  Номын ерөнхий утгыг ажаад байхад Тэм...

. Сэтгэгдэл бичих