amaahai
Dateline: 2012-11-23

Бусдад дурласан чамаас юу хүсэхэв
Бундан зүрхэнд чинь би багтсангүй
Дурласан сэтгэлд чинь би хоосон
Дурлуулсан түүндээ чи хоосон





. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-11-20
Бид хэрхэн орон сууцтай болох вэ?

Сүүлийн үед аливаа зүйлд хандах хандлагадаа ихэвчлэн өөртөө анхаарлын тэмдэг тавьж харах, бодох болсон. Мөн Монголын ирээдүй гэгдэх залуу үеийн аж амьдралын тухай эргэцүүлэх болов. Өөрийгөө яая гэж байж, бусдын тухай санаа зовоод гэж та нөхөд хэлэх л байх. Гэвч бүх зүйл бусдаас хамааралтай учраас тэр шүү дээ.

Миний эргэн тойронд сургуулиа төгсөөд удаагүй байгаа амьдралын их далайд өөрийн хүч, эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй зориг шийдмэг олон сайхан чадварлаг залуус байна. Тэд болон бидний хувьд хамгийн түрүүнд ажлын байр, мөн орох орон буюу амьдрах тохилог орон сууцыг эрж, хайж эхэлж байна... Гэ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-11-12

Цасан шуурга намдлаа.  Догшин байгалийн хүчирхэг ташуур хэн бүхэнд сүр хүчээ үзүүлээд нэгэнт номхорчээ.  Байгаль өөрөө зогсоосон уу эсвэл бүр өөр зүйл зогсов уу нэг л тогтуун. Өдөр гэссэн мөсөн дуслууд эргээд хөлдөж хахир өвлийн шөнийг чимэн гялтганана.  Од, мөс гялалзаад цаанаа л нэг гоо үзэсгэлэнтэй.  Ганцаардсан нэг нь тэнгэрийн ододтой ярьж шинэвтэр тэмдэглэлийн дэвтэр дээрээ дурлалын мөрүүдийг холбон сууна.  Бүр зарим нь гуниглан сууж гашуун нулимсаа залгин хүйтэн шөнийг үзэн ядна.                                                                                                             ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-11-09
Утсаа алдсан тохиолдолд хэрхэн буцааж олох вэ? 2

За миний монголын ард түмэн минь ээ.. та нартаа хайртай алив үнсий энтр.. хөөе тэр сахалтайнууд нь цаашаа би угаасаа үнсэхгүй хөөрхөнөөнүүд минь алив нэг нэгээрээ хацраа уруулаа ойртуулна биз ккк.. за элийрч балайрах яахав.. ингэсийн сарын өмнө утсаа алдцан яахаа мэдэхгүй ч хүмүүст сэрэмжлүүлэг болгох үүднээс утасаа алдвал яах вэ гэж бичлэг энд бичиж байсандаа.. тэгсэн өнөөдөр миний утасыг хулгайч өөрөө авчирч өглөө.. тэр зааварын дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ маань тус боллоо шүү.. тэгэхээр энд одоо юу бичих гээд байна гэхээр энэ бүх явдлын дараа өөртөө үлдсэн сургамжаа залуус дүү нартаа хэд...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-11-06
Чөтгөрийн тойрог

Амьдрал яагаад ийм уйтгартай болчихвоо.  Хэрүүл уруул энэ бүхэнд би үнэхээр тэсэхгүй нь.  Хэнд ч хэрэггүй хүнд суртал.  Түй чоорт би ер нь яачхаад байгаа юм бэ.  Эсхүл би өөрөө хорвоог цагаанаар дэндүү их бодож байсан юм уу.  Би хэтэрхий романтик хүн бололтой юм.  Зарим үед яг юуны төлөө амьдраад байгаагаа ойлгохоо ч байлаа.  Дөрвөн жилийн өмнөх Дадидогоос дээрдсэн юм юу ч алга.  Яах гэж энэ муухай чөтгөрийн тойрогт оров гэж одоо болтол харамсах.  Талхаа олж иддэг болохоор яалтай ч билээ.  Яг юу дээрдсэн бэ гэхээр чөтгөр алгад гэж хэлмээр.  Ямар ч ирээдүйгээ тэр л амьдрал.  Ядаж байхад дараа ж...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-11-04

Яагаад ч юм миний дурлал бүтэлгүй байх юм.  Тэр үнэхээр санаанаас гарахгүй юм.  Гэхдээ татгалзсан л даа.  Сүүлдээ дурлана гэдэг илүү зан ч юм уу гэж бодогдох юм.  Ай хөөрхий амьдралаа гэж.  Гэхдээ яагаад ч юм анхны хайр дурлал шиг тийм сэтгэл догдлол байдаггүй л юм байна.  Амьдралаа гэж.  Би чамд хайртай байжээ.  Хүсэх хясна гэгчээр яагаад тийм юм болсон юм бол доо. Бүтэн 9 жил өнгөрсөн ч чи мартагдахгүй байна.  Энэ шаналал гуниглал өөр хүнд бүү дахин давтагдаасай.  Хүнд сайн болж дурлана гэдэг гоё юм шиг атлаа хэцүү зүйл ажээ.  Би одоо нэг л тийм хүйтэн хөндий хүн болж дээ.  Хайрдурлалгүй бол...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-10-31
Одоо би чамаас салахгүй. Хэнд ч чамайг алдахгүй...

 Хэн нэгэнд Үгийн хүч ямар хэрэгтэй, чухал ач холбогдолтой байдгийг та бүхэн мэдэх л байх. Гэхдээ надад бол илүү ихээр мэдрэгддэг юм.

Тэртээ 1960-иад онд дорнын их яруу найрагч Б.Явуухулан “Үг бүхэн жигүүрлэж хүний сэтгэлд хүрэхгүй ч Үгэнд жигүүр ургуулж алсын одруу харавлаа би” гэж шүлэглэсэн байдаг. Тунгаан бодож уншихад үг гэдэг зүйлийн гайхамшиг, үг өөрийн хүчээ сум лугаа авчихсан тэрхүү агшинд  алсын мянган оддын гялбаанд тусах гэрэл аятай билээ. Тиймээ үгийн гайхамшигаар дэлхий дахиныг байлдан дагуулсан олон олон суутнууд биднийг бишрүүлж, алмайруулан оршин байсныг тэдний бүтээл туурвил...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-10-18
Өглөө

 .        Өглөө гэж юу байдгыг сургуульд ороод л анх мэдэж байлаа.  Өглөө шугмын радио дугараад л "Ургацын далай" гэдэг гунигтай аятай дуу яваад л.  Тэгээд удалгүй Дөрвөн Уул радио станц  нэвтрүүлгээ эхлэнэ.  Өглөө болгон эртлэн босч өндөр тэнгэрийг бахархан харж бай.  Огторгуйн хурмаст уужмын хутагаа оюун ухаанд чинь хайрлах болно гээд л.  Тэрийг сонсоод хичээлдээ гарна даа.  Хааяа өглөө шугмын радиотой айлын радио дугархаар гоё санагдаад байдын.  Өглөө хичээлдээ явах нэг тийм дургүй ч юм шиг айж байгаа ч юм шиг явдаг байлаа.   Одоо ажилдаа өглөө гараад л.  Хоцорчих вий гэж айгаад л.  Зуны өг...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-10-18
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ХҮНД СУРТАЛ БА ХҮНИЙ ЭРХ*

     Удиртгал 
    Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т: “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”[1] заасан. Ардчилсан ёсны зарчмын гол агуулга нь ил тод[2], нээлттэй, хүртээмжтэй байх зарчмуудыг өөртөө багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм[3]. Энэ утгаараа төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх учиртай.

Сүүлийн үед хийгдсэн судалгаануудаас харахад “хүнд суртал” гэх ойлголтыг төрийн байгууллагатай холбон тайлбарлах хандлага түгээмэл ажиглагдана[4]. Төрийн...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-10-11
Утсаа алдсан тохиолдолд хэрхэн буцааж олох вэ?

Энэ арга нь утсаа алдахаас өмнө бэлдэж суулгах арга бөгөөд ингэж тохируулаагүй бол олоход хэцүү. Камер шүүлгээд, гар утасны оператор Мобиком, Юнител рүү IMEI кодоо өгөөд хайлгаад нэг үзэж болж магадгүй ч бараг хайж өгдөггүй гэж сонссон. Цагдаад хандаад, араас нь хөөцөлдөөд үзвэл олж өгөх тохиолдол бас байдаг гэсэн. Магадгүй танил тал, том дарга таньдаг бол аль аль нь болох байж магадгүй.

Зөвхөн энэ доор заах тохиргоонуудаар бол Restore хийчихвэл ажиллахгүй болох магадлалтай. Сүүлийн үеийн утаснууд бол ROM солих root хийх зэргийг bootlock гэдэг түгжээ хийдэг болсон тул бас шууд утсыг ашиглах...

. Сэтгэгдэл бичих