Dateline: 2012-12-11
Эзэнгүй шүлэг
Алтан нар ганцхан байдаг хорвоогийн
Алаг цэцэгс нь чиний л өмнө бүжиж
Ариухан дэлбээ нь чамд бөхөлзөнө
Аяа яасан гэгээн мөч вэ?
Аз жаргалын амт чамд минь л шингэсэн мэт
Чи надад бүгдийг бэлэглэсэн
Чи бид хоёр атаархам сайхан байсан
Гэнэт л чи надаас явсан
Гэгээхэн өдрүүд ард минь үлдсэн
Хайрт минь харин надад эзэнгүй шүлэг үлдээсэн байсан.
...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-12-08
Ээж минь
Уулын орой цайран бударч
Усны хөвөө зайрмаг татхад
Эвий муу хүү минь
Яаж л яваа болдоо гэж
Эсгий туургат дулаан гэртээ
Даарч л суудаг ээж минь
Гангийн наран халуу шатаж
Галбын тойром хагсан хагархад
Томоо болсон хүүгээ
Өлгийтэй нялх шиг санаж
Толиорон мэлмэрэх булгийн захад
Цангаж л суудаг ээж минь...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-12-07
Шүлэг минь
Хөр цас ханзартал түлхсээр
Нартай бороонд зүүдэлж өндийсөн нялх ногоо
Шүлэг минь
Хүйтэн хөндий талд жихүүцэн янцгаах хүлэг морин
Шүлэг минь
Бодлын тэнгэрийг жигүүрээрээ
Шүргэн шүргэн нисэх цагаан шувуу
Шүлэг минь
Сэтгэлийн гүнд бодол ургуулсан
Цэгээн чулуу
Хэдэн бор шүлгэндээ би дэндүү их хайртай
Зуун жингийн алтаар хэрхэвч солиж чадахгүйээ
...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-12-06
Өөрийгөө таних
Амьдрал бол новш. Өөр юу ч биш. Тэр новшийн амьдралд чи өөрийгөө харах хамгийн том толь бол саад бэрхшээл. Өөр юу ч биш. Саад бэрхшээл чамайг сайн зүлгэнэ. Чи тийм л саад бэрхшэл, зовлонд өөрийнхөө мөн чанарыг болон бусдыг тодоос тод харна. Тиймээс хийж байгаа хичээл, ажил, зүйл чинь чамд гайтай санагдаж байвал тэр л чамайг илүү их зүлгэнэ. Хэдий их зүлгүүлнэ. Дараа нь чи жаргана. Өөр юу ч байхгүй. Чи хэтэрхий их даарч хөлдөхөөс наагуур болж халуун дулаан орон гэртээ хөнжилдөө хөлбөрч хэвтэхийн жаргалыг мэдрэнэ. Заримдаа амьдрал амтгүй сонирхолгүй байна гэдэг. Хэн нэгэнд чиний байд...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-12-05
12 дугаар сарын 21-нд юу болох талаар хамба нар ярьж байна
Мамбадацан хийдийн тэргүүн Д.Нацагдорж тэргүүтэй зургаан хийдийн хамба нар сүүлийн үед ихээр яригдах болсон дэлхий сөнөх, арванхоёрдугаар сарын 21-нд юу болох талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Тэд бурхны шашин талаас тайлбарлаж байгаа бөгөөд бурхны шашны одон зурхай нь шинжлэх ухаантай таардаг байна. Тэд арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөхгүй, нар манддагаараа мандаж, өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө гэдгийг онцолж байлаа. Хамба нарын үзэж буйгаар гараг ертөнц таван махбодиос бүрдсэн тул дэлхий сөнөхдөө тулвал зөвхөн галаас үүдэлтэй сүйрэл болох аж. Учир нь бурхны шашинд до...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-12-05
Тэр охин
Тэр охин дэндүү нимгэн өмсгөлтэй байсан
Тэврэхийн үед дэндүү түргэн амьсгалтай байсан
Талын гөрөөс шиг энэ амьтныг
Таалж зүрхэлсэнгүй зөвдөв үү яав.
Сайхан охин дэндүү хөөрхөн нүдтэй байсан
Санаа алдахдаа дэвүүр сормуус нь чийгтэй харагдсан
Хэнз сарнай шиг энэ амьтныг
Хиртээж чадсангүй буруудвуу яав.
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-12-02
20 гаруй тусгай зөвшөөрлийг цуцаллаа
Өнгөрсөн сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт орж, 20 гаруй тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон байна. Тухайлбал, Минерал-Инвест холдинг, БС Санчир, Хорикаваметалл, Занадуметалс монголиа, Могол интэрнэшнл, Галаксимайнинг монголиа, Лоншэнда зэрэг компаниудыг тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр хийгдээгүй гэх шалтгаанаар зөвшөөрлийг нь дуусгавар болгожээ. Эдгээр лицензүүд Төв, Өвөрхангай, Дорнод, Дорноговь аймгуудын нутагт оршиж байгаа аж. ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-11-26
Өөрийгөө таних
Хүн яааг үнэндээ дотор хүнээ их мэдрэх хэрэгтэй юм шиг. Дотор хүнийг мэдрэх ёстой сорилт нь хүнд хэцүү бэрхшээл. Тэр л чамайг жинхэнээр өөрт чинь болон өрөөлд ойлгуулна. Өөр юу ч биш. Хүнд хэцүү бэрхшээл гэж юу вэ. Чөтгөр ав чи наад новшийн өгзөгөө чирээд гэнэт 2 км гүйж чадах уу. Ёо уур хүрч лээ. Чи нээрээ арай ч дээ. Юу гэнэ ээ. Боловсон бай гэнээ. Өө бурхан минь чамайг чөтгөр аваг пизда минь... зайл даа чи. фааак. ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-11-25
Ойрын үед блогтоо нилээд их салхи оруулж байгаа. Анх бичлэгээ харахад нийгмийг шүүмжилсэн, магтсан, өөртөө холбоогүй юмны талаар их бичдэг болж. Сүүлдээ бусад нь хамаагүй болж зөвхөн өөрийнхөө тухай бичдэг болоод удаж байна. Сэтгэлзүйн зөрчилдөөнт байдлууд, өөртөө шүүмжлэлт хандах, амьдралын уйтгар гунигын талаар их бичих болж. Яагаад ч юм өдийг хүртэл дотор хүнээ би таниагүй юм шиг санагдаад. Нугачаа, уур хилэн, гомдол, атаархал, тайтгарал зэрэг зөрчилдөөнт үйл явдлууд дундаас би өөрийгөө илүү их мэдэрч байна даа. Заримдаа бүр өөрийгөө сэтгэцийн гажигтай ч юм шиг төсөөлөх. Одоо миний б...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2012-11-24
Байгаа байдалтайгаа эвлэрэх нь заримдаа хамгийн зөв шийдэл гэж. Ихийг хүсэж мөрөөдөх тусам илүү их шаналан авчрах мэт. Ганц би биш ихэнх хүмүүс өөрийнхөө бодсоноос өөрөөр амьдарч, өөр зүйл хийдэг биз. Гэлээ гээд яалтай ч билээ. Чухамд тэгээд цаашаа яалтай ч билээ. Өнгөрсөндөө харамсаж амьдрах шал тэнэг ч юм шиг. Гэхдээ хүний амьдрал хувь заяагаа шийддэг алтан мөч байдаг бололтой. Тухайн үеийн тэр нэгэн шийдэл магадгүй бүх насны амьдралыг зурдаг болой. Амьдрал чиний учрыг олох гэж ядаж байснаас заримдаа шууд амиа хорлочихмоор санагдах юм. Би яг юу хүсээд байгаагаа мэдэхээ байлаа. Танс...
. Сэтгэгдэл бичих