amaahai
Dateline: 2012-12-16
шөнө

Шөнө гэр лүүгээ алхаж явах бас л жаргал шүү.  Агаар тунгалаг, цас будраад л.  Нэг л сонин.  Шөнө болохоор хүн илүү бодлогоширдог бололтой.  Анхаарал татах юм юу ч байхгүй.  Бүгд нам гүм.  Магадгүй олон зохиолч, эрдэмтэд, хөгжмийн зохиолчид шөнийн нам гүмд илүүтэй бүтээлээ туурвидаг байсан биз.  Ай шөнө болгон надад гуниг, бас баясгаланг мэдрүүлэх
...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-12-12
Валентин

Гэгээн Валентины өдөр сүй тавих болон сүйн бөгж солилцох, жирийн өдөр хэлж зүрхэлдэггүй үгээ хэлэхэд хамгийн тохиромжтой өдөр гэж үздэг. “Би чамд хайртай” гэдэг 3- хан үгэнд асар их итгэл сэтгэл, хайр хүндэтгэл багтдаг. Дэлхийн 15 улсын хэлээр “Би чамд хайртай” гэж хэлж сурцгаая.

Орос  “Я тебя люблю”
Герман  “Ich liebe dich”
Белорусс ”Я цябе кахаю”
Япон  ”Ai shite imasu”
Украин  “Я тебе кохаю”
Хятад  ”Wo ai nei”
Англи “I love you”
Португали ”Te amo”
Польш “Koham cie”
Еврей ”Ani ohev otakh”
Итали “Ti amo”
Ирланд ”Thaim in grabh leat”
Франц “Je t”aime”
Грек ”S”agapo”
Испани “Te amo”
Швед ”Jag...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-12-12
Сарнай шиг...


. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-12-12
Баярт мэдээ

Би эргээд ирлээ гэж. Гадаа цаг тавираад нарны илч гэрэл гэртээ бүгсэн намайг хүртэл татаад гаргаад ирлээ. Хорвоо ертөнцөөр юу болж байна гэж чих тавиадахсан чинь юм юм л болоод өнгөрчихөж. Бүтэн намаржин, өвөлжин бүгсэн надад юм бүхэн л сонин сайхан санагдаж байх юм. Гадуур хүмүүс яг л будаа тоншиж байгаа тагтаанууд шиг мөнгө мөнгө гэлцэн өөд уруугүй харайлдаад надтай манатай байгаа бололтой. танидаг мэддэг улсуудаас сураг ажиг алга. Зарим нь мэндийн зөрөөгүй толгой дохихчоон аядаад л алга болох аж.
Сониноос манай Энэрэлт буюу Заяа маань анх удаа өөрийн гараар бидэнд мэйл бичиж ирүүлж...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-12-12
Залуусаа

Монгол улс эрэгтэй хүүхдийг багаас нь амьдралд бэлтгэх ёстой болжээ. Өнөөдрийн монгол эрчүүдийн маань зарим нь олон олон муу шинжийг өөрсөддөө цогцлуулжээ. Хүн муу, муухай, нийгмийн шаар болж амьдрах шиг амархан зүйл алга. Тэгвэл манай эрчүүд 1990 оноос хойш үхтлээ архидлаа, гэмт хэрэгт орооцолдлоо, уруудлаа, доройтлоо, үхлээ, үрэгдлээ.

Хүн гутлаа чирж амьдрах шиг амархан атлаа гутамшигтай зүйл алга аа. Даанч дээ эрчүүд минь бид алийн болгон бусдын нүдэнд торсон өргөс , шүдэнд тээглэсэн мах болж амьдрах ёстой юм.

Эрчүүд бид л өөдлөхгүй б...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-12-11
Барак Обама төв гацуурын гэрлийг асаалаа


Вашингтон хотод АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эхнэр, хоёр охины хамт Зул сарын баярын гол гацуурын гэрлийг асаалаа. Энэхүү уламжлал 1923 онд америкийн 30 дахь ерөнхийлөгч Калвин Кулижээр эхэлж байсан ба энэ жил 90 дэх удаагийн ойн арга хэмжээ тохиож байна.

Цагаан ордноос хоёр метрийн зайд Эллипс хэмээх нугад орших найман метр өндөр гоёмсог гацуурын эргэн тойронд америкийн газар нутгууд болон мужуудын нэр бүхий 58 зулзаган гацуур байгаа аж.

Ерөнхийлөгчийг гэрэл асаахад шоу-бизнесийн одод, рок-хөгжимчид, мөн Дотоод хэргийн сайд Кен Салазар тусалсан байна. АНУ-д түүни...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-12-11
PSY хэдийг олсон бэ?

Солонгосын дуучин PSY буюу Пак Чжэ-саны “Gangnam style” видеог дэлхий даяар бараг тэр бум хүн үзээд байна. Ази тивээс ийм амжилт үзүүлнэ чинээ санаж байгаа экспертүүдийн хувьд энэ нь том цохилт болж чадсан. Дэлхий нийтээр үзэж, дууриаж, хөгжилдөж буй түүний этгээд бүжиг нь түүнд ихээхэн орлогыг авч ирж байгаа гэх. 34 настай дуучны уг дуу нь Youtube, I-tunes зэрэг томоохон сайтуудаар ихээхэн татагдаж, ТВ рекламанд ч маш их ашиглагдсан байна. “Associated Press” агентлагийн тооцоолсноор энэ жил PSY ганц дуугаараа 7.9 сая ам.долларын ашиг олсон г...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-12-11
ДОХ-ын тохиолдол хоёр эрэгтэйгээр нэмэгдлээ


Өнгөрөгч өдрүүдэд ХДХВ-ийн тохиолдол дахин хоёроор нэмэгджээ.  Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 22-ны өдөр сайн дураараа шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илэрч онош нь батлагдсан байна. Энэ үйлчлүүлэгч нь 20-24 настай, эрэгтэй хүн бөгөөд эмнэлгийн хяналтад авчээ. Нөгөө нэг тохиолдол нь арваннэгдүгээр сарын 28-нд 19 настай эрэгтэйгээс илэрсэн бөгөөд шинжилгээгээр мөн баталгаажсан байна. Одоогоор түүний биеийн байдал нь сайн, эмчийн хяналтад байна. Ийнхүү Монгол Улсад бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын тоо 123 болж өслөө.

...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-12-11
Бэлэн гоймон хоргүй гэжээ

БНСУ-аас импортлон оруулж ирдэг “Нонгшим” бэлэн гоймон хорт хавдар үүсгэдэг гэх мэдээлэл гарч, солонгосууд ч энэ бүтээгдэхүүнээ устгаж эхэлсэн билээ. Түүний дагуу манай энэ гоймонг худалдахыг хорьсон юм.

Импортлогчид нь оруулж ирсэн бүтээгдэхүүнийхээ дээжийг БНХАУ-ын Шанхай хот дахь олон улсын итгэмжлэгдсэн лабораторид явуулсан байжээ.

Шинжилгээний хариу ирсэн бөгөөд хорт хавдар үүсгэдэг бензоприн гэх бодисыг агуулаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Иймээс манайд худалдаалахаар оруулж ирсэн бэлэн гоймонгийн хориог цуцалсан байна. Гэхдээ бүтээгдэхүүнээ ойр ойрхон шинжлүүлж байхыг даалгасан ажээ. ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2012-12-11

. Сэтгэгдэл бичих