Dateline: 2013-07-24
Байлдаантай ном
2013.07.24. Өнөөдөр номын дэлгүүрт орж баахан ном үзэв. Би ч голдуу л цэрэг дайнтай ном унших дуртай байдаг юм. Нэг барьвал бүр салахгүй. Дэлхийн 2-р дайны талаар бас их уншдаг. Дээрээс нь орчин үеийн байлдааны үйл ажиллагааны талаарх дүгнэлтүүд бас их сонирхолтой байдаг. Ямар арга тактик, техник шалгарсан гээд л. Дайн өөрөө асуудлыг шийдэх хамгийн муу хувыбилбар боловч тасрахгүй нь тодорхой. Уншаад суухад бидний хэрэглэж байгаа гар утаснаас авахуулаад аялалын гутал хүртэл анхны зориулалт нь цэргийнх байсан болов уу гэж бодогддог. Яг нотлочихож чадахгүй байна л даа. Хөдөлмөр хамгааллы...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-07-06
Бодрол
Би бол хулчгар залуу. Урьд нь ч тийм байсан одоо ч тийм байна. Ирээдүйд ч тийм байна. Сүүлийн саруудад 27 нас хүртэл юу амжуулсан юм бэ гэж бодохоор олигтой зүйл бараг алга. Халтар хэдэн цаасны хойноос хий хоосон , маргааш нь мартагдах амьдралыг сонгосон доо одоо ч хүртэл харамсах юм даа. Хүсэл мөрөөдөл, зорилго ч юу ч үгүй болж дээ. Үнэндээ би хэн ч биш одоо. Ийм байдал руу түлхсэн хүмүүсийг бодохоор залуу насаа, хүсэл мөрөөдлөө, эрүүл мэндээ нэхмээр ч юм шиг. Надад өнөөдөр бахархал, омогшил, бардамнал алга. Байгаа юм нь хоосон сэтгэл. Байнга л сэтгэлзүйн зөрчилд орох юм даа. Юу ч б...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-04-12
Төрийн албан хаагчийн шалгалтыг хэрхэн амжилттай өгөх вэ? Өчүүхэн зөвлөмж
Саяхан төрийн албан хаагчийн шалгалт өгөх гээд энэ талаар Гүүглээс хайж үзэхэд “хэрхэн төрийн албаны шалгалтыг амжилттай өгсөн” тухай сайт, блогоос олигтой мэдээлэл бараг л олдоогүй юм. Тэгээд төрийн албаны шалгалт өгсөн ганц нэг найз нөхөд, ах нараасаа сураглахад “тестийн номоо л сайн ажил” гэсэн маш энгийн бөгөөд амархан зүйлийг хэлж билээ.
Тэр нь үнэхээр санаанд бууж өгөхгүй байлаа. Яагаад санаанд бууж өгөхгүй байсан гэхээр хэдхээн тест ажлаад л төрийн албаны шалгалтыг өгчихвөл ямар амархан юм бэ гэх бодол зурсхийв. Тэр тестүүдийг ажлаад л шалгалтыг нь өгчихөд бо...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-03-29
Толинд зүсээ үзлээ. Урд нь хальт хараад л өнгөрч дээ. Үнэндээ хүн тоохоор, харахаар юм юу ч байсангүй. Сүүлдээ өөрийгөө бүр гайхаад сэтгэцийн юмтай биш байгаа биз. Тийм хүмүүс л хувцасандаа анхаарахаа больдог гэдэг. Ү сэндээ гель түрхэлгүй хичнээн ч удаж байгаа юм. Үнэртэй ус түрхэлгүй их л удаж байна. Хэн нэгэнд таалагдах нь ч яахав. Гол нь өөртөө стилийг бий болгоно гэдэг чинь бас л өөр юм байна даа. Ер нь тээд их стильтэй донжтой хүмүүс магадгүй өөртөө итгэлтэй байдаг хүмүүс бололтой.
Яма имэж сонгох уу. Надад сүүлийн үед хиппи стил таалагдаад байгаа
...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-03-27
Нэгэн номны тухай
Ёо нэг номыг маш удаан уншиж байна даа. "Урлагын түүх" Эрик Гомбрих. Саяхан эртний соёл иргэншил, уран барилгын тухай баримтат кино уншсан чинь номоо дахиж уншмаар санагдлаа. Бага байхад түүхийн номонд их дуртай байлаа. Одоо бодоход дандаа л улс төрийн түүхийг уншсан мэт байлаа. Ер нь тэгээд эргээд түүхийн хичээлүүдээ санахад дандаа л улс төрийн үйл явдлыг бичсэн түүх байж дээ. Урлаг, соёл иргэншил, шинжлэх ухааны талаар бага бичигддэг байж дээ. Сэргэн мандалтын үе гэж яагаад нэрлэсэн юм. Яагаад харанхуй зуун гэсэн юм. Европын сэргэн мандалт яагаад гарав. Хэн хэний сэтгэлгээ голлосо...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-03-22
мэдрэмж
Баахан л мэдрэмж гээд юм бичлээ. Би ингээд өөрийгөө хараад байхад их тийм мөрөөдөмтгий хүн юм. Янз бүрийн юмыг дандаа л мөрөөдөж явна. Нүдээ аниад л мөрөөдөж гарна даа. Бүр арай дэндүү. Хэт их мөрөөдөмтгий. Гэхдээ би мөрөөдлөө болон мөрөөддөгөө хүнд бараг ярьдаггүй л дээ. Намайг гаднаас минь харвал аймаар тийм реалист харагддаг байх. Гэтэл бөөн мөрөөдөл болсон хүн л байдаг. Заримдаа өөрийнхөө энэ байдлаас цочих шиг. Би гэхдээ их мөнгө, машин, тэрбумтан болохыг мөрөөддөггүй. Бичихээс ичмээр юм мөрөөддөг. Том хүмүүс лав албан тушаал, эрх мэдэл, зөвшөөрөл лиценз бизнес мөрөөддөг байх...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-03-14
Коби гэж хэн бэ?
Сагсан бөмбөгийн тухай блог дээрээ юм бичиж байсангүй. Өнөөдөр яагаад ч юм бичмээр болов. Юуны тухай гэхээр NBA -гийн 5 удаагийн аварга, улирлын үнэ цэнэтэй тоглогч, олимпийн хошой алтан медалт, супер од Kobe Bryant-ийн тухай байжээ. Түүний тухай ингэж бичнэ гэж огт санасангүй явжээ.
Сагсан бөмбөг сонирхож, үзэж нилээд хэдэн жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон ч тамирчдыг дэмжиж байв. Харин NBA үзэж байх энэ цаг хугацааны явцад хамгийн дэмжих дургүй тоглогч нь Коби байлаа. Бүгд түүнийг бишрэн шүтнэ. Түүний тоглолтыг төсөөлнө, ам уралдан ярилцана. Тэр үнэхээр л сагс сонирхож эхэлсэн цагаас мин...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-03-05
мэдрэмж-нийтлэг-копи паст
Заримдаа блог бичихээс өмнө тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөг юм бил үү дээ унтахын өмнө нэг их гоё юм бодогдоод одоо бичих гэхээр таг. Ойрын үед юм их мартаж байна.
Ингээд бодоод байхад бид их тийм бусдыг дуураймтгай. Өөрийн тогтсон бодол, хандлага байдаггүй ч юм шиг. Смартфон гүй бол болохгүй нь гээд л бүгд л смартфонтой. Айфон гэвэл бас л айфон. Киндл гэвэл киндл. Орчин тойрныхоо хүмүүсийг анзаараад л байгаарай. Би ч өөрөө тийм. Бусдаас онцгой сонирхолтой хүмүүс ер нь ховор доо. Барууны хөгжмийн сонирхол нь зөвхөн хэдхэн хамтлаг хүний хооронд эргэлдэнэ. Тухайлж сонсдог хамтлаг, урсгалт...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-02-26
Сэтгэл зүй
Заримдаа би өөрийгөө яг л жижигхэн хүүхэд гэж боддог. Бага насаа их бодно. Тэр үед байсан бүх л зүйлсийн тухай. Заримдаа цаг хугацаа, хүний амьдрал шал худлаа мэт. Байсан хүмүүс огт байгаагүй мэт болоод л. Яагаад ч юм надад хүүхэд насны дурсамж л их тодхон санагддаг. Хорин нас гарсан хойно нэг их онцгой дурсамж байдаггүй. Нэг их тийм сэтгэл хөдлөтөл онцгой дурсамж байхгүй. Заримдаа энэ юуных вэ гэж боддог юм. Бодоод байхнээ хүүхэд нас хамгийн удаан өнгөрсөн санагддаг. Сэтгэл зүйн хувьд юу гэж нэрлэдэг юм бол доо гэж.
Сүүлийн үед блогоо бичихгүй удсан. Саяхан блогмн 7 насны ой тэмдэгл...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-01-31
Боловсрол ба ирээдүй
Ойрмогхон хэдэн ангижавынхаа сургийг сонслоо. Мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн бараг үгүй юм байх аа. За тэгээд мэргэжлээрээ ажиллаж байгаагаас илүүтэй мэргэжилдээ дөхүү ч юм алгаа бас. За ер нь тэгээд мэргэжлээрээ төгссөн хүнээс хэд нь ажилладаг юм бол доо гэсэн чимээгүй асуулт ургав. Саяхан нэг англи хэлний багшаар төгссөн залуутай танилцлаа. Ээ бурхан минь би дэргэд нь агуу юм байна. Энэ бол манай нийгмийн бодит дүр зураг.
Ядуурал, ажилгүйдэл, импортын эдийн засаг гээд өчнөөн юм яриад байдаг. Тэгээд яг яах гээд байгаа юм бүү мэд. Мөнгөтэй л болчихвол бүхнийг шийднэ гээд намайг баг...
. Сэтгэгдэл бичих