Dateline: 2014-05-25
Бодол
Ажлаас гараад яг 4 сар болох нь. Эргэж ороход нээлттэй ч амьдралын шинэ хэв маяг, боловсрол чадвар, хувийн амьдралдаа санаа тавих цаг болчихож. Сүүлийн хэдэн жил тухайн салбараараа л дагнасан мэдлэгээр ажиллаж байсан маань намайг нийгэмд хөрвөх чадваргүй болгожээ. Гучин тав, дөч хүрсэн хойноо ийм байдалд орсноос ганц бие залуу байгаа дээрээ энэ эрсдлийг хийсэн нь дээр гэж үзсэн. Амьдрал үргэлж алдаа байсангүй. Юутай ч хөдөлмөрийнхөө хүчинд өнөөдөр сайхан хашаа байшинтай боллоо. Бүр хүссэж байсан газартаа. Энэ хаврын хийсэн ганц ажил нь хашаа байшин үзэж явах байлаа.
Өдрийг ихэнхдээ өө...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2014-02-03
Блог маань 6 нас хүрчихэж. Бичиж завдахгүй явсаар нэг мэдэхэд сар өнгөрчиж. Энэ 6 жилд юу эсэхийг бичихэв дээ. Сүүл рүүгээ блог руугаа зөвхөн бухимдалаа бичих гэж бичиж байгаа юм шиг санагдаад бичихээ байсан. Би өөрөө төгс биш. Хорвоо ч төгс биш. Дасан зохицож амьдарна уу гэхээс өөр яалтай билээ. Хэдэн жилийн өмнө админтай мэдээний блогын талаар санал солилцож байсан боловч яг бэлэн болоход нь би бараг хувьдаа ганц ч мэдээ хийгээгүй. Энэ жил юутай ч юм хийнэ дээ.
За ингээд блогынхондоо 2014 он, Модон морин жилийн мэнд хүргэе. Сэтгэл санаа, оюун бодол чинь саруул байг.
...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-12-26
Одоогоос 11 жилийн өмнө 2002 онд "Нэг Ертөнц" ТББ, НҮБ-ийн хамтран зохион байгуулсан "Мини-НҮБ" хүүхдийн чуулга хуралдаанд ах дүү нарын дэмжлэгтэйгээр оролцсон билээ. Би тэр үед БНХАУ-ыг төлөөлж байсан. Хуралдаанд ямар асуудал барьж орохоо мэдэхгүй байдаг. Хятадын талаар мэдэх юм үнэндээ байхгүй. Хятад хэлний орчуулагч ахаасаа хэдэн ном аваад уншаад л байдаг. Тэр үед ерөнхий сайд асан М.Энхсайхан гуайн эрхлэн гаргадаг "Mongol times" гэдэг сайхан сонин хэвлэгддэг байлаа. Энэ сонин надад маш их хэрэг болсон сон. Нэг өдөр ээж тэр сониныг барьчихсан "Чиний сэдэв чинь энэ л байна даа" гэж бар...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-10-05
Гэрээсээ гараагүй бамбарууд
Хүн тодорхой цаг хугацаа нь болохоор хүссэн хүсээгүй гэрээсээ гарах ёстой ажээ. Ямар сайндаа л монголчууд 18 нас хүрэхээр нь хүүгээ ч бай охиноо ч бай хүнтэй суулгаад тусад нь гаргадаг нь бас л нэг ухаан гэлтэй. Хаа холын өрнөдийнхөн хүүхдээ 18 нас хүрэхээр нь хөөдөг гэнэ гээд л манайхан хатуу сэтгэлийг нь гайхан шагширдаг. Дэргэдэхээ анзаардаггүй монгол зангаар анзаарч сөхөөгүй юм уу даа. Юутай ч бидний өвөг дээдэс тийм л уламжлалтай байж. Хөдөө орон нутагаас 27 нас хүрсэн, нөхөрт гарч, эхнэр аваагүй хүнийг олоход хэцүү. Өнгөрсөн зууны 50 оны эхнээс Улаанбаатар хот маань өргөжин тэлж "х...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-09-06
Нууц үг хэрхэн зохиох вэ?
Элдэв дээдийн сайтуудад орох бүрд төрсөн он сар өдөрөө ч юмуу хүн бүхний амархан таачихаар үгийг өөрөө мартахгүйг нь бодож бид сонгодог билээ. Энэ бол мэдээж хэрэг хувийн нууцаа хадгалахад хамгийн тохиромжгүй арга. Ялангуяа хэрвээ чи сошиал амьдралд нэлээн идвэхтэй оролцдог бол мөн өөрийн мэдээллийг сошиал сайтуудад үнэн зөвөөр бөглөж байсан бол. Хэрвээ нууц үгээ хэн нэгэнд алдчихвал түүнийг чинь ашиглаж чиний өмнөөс чиний нэрээр гэмт хэрэг хийх ч тохиолдол интернетэд гардаг болоод байгаа юм. Иймд өөрийн нууц үгийг хэрхэн мартахгүйгээр бас ямар ч сайн хакэр таагаад олчихооргүй яаж зохи...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-08-22
солиорол
Дурлаж, хайрлаж, хайрлуулж үзэх юмсан. Даан ч надаас хол юм даа. Ажил, амьдрал гэж нухлагдсаар байтал нэг л болж өгдөггүй. Хорвоод хүн болгонд хувь заяа өөрөөр заяасан бололтой. Анх эхээс төрөхдөө ах, эгч, дүү, бас аав гэж хүн хажууд байсангүй. Нэг л тийм чив чимээгүй орчин байж дээ. Хүүхэд байсан тулдаа л мэдрэлгүй өнгөрөөсөн юм уу даа. Цаг явахын хирээр ганцаардлыг их мэдрэх юм даа. Эгчдээ, ахдаа загнуулж байгаа үеийнхнийгээ харахад үнэндээ атаархмаар л байдаг. Ахындаа очлоо, эгчийндээ очлоо, ахын хүүхэд, эгчийн хүүхэд гээд авч яваа нь ямар их аз жаргалтай харагддаг гээч. Бас томро...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-08-07
Хүүхдээ хүн болгоход л суралц
Сүүлийн үед, бишээ аль эртнээс л энэ талаар бодож явлаа.
Зарим хувийн сургуулийн жилийн нэг хүүхэд сургах төлбөр нь 8 мянган ам.долларт хүрчээ. Базарваань, 8 мянган ам.доллар шүүдээ. Монгол мөнгөөр 10 гаруй сая төгрөг. Зүгээр л бүх хүн суралцаад болоод ирсэн ерөнхий боловсролын бүрэн дунд боловсролыг эзэмшихийн тулд жилд энэ хэмжээний мөнгийг зарцуулж байна. За мөнгөтэй хүмүүст бол хүүхдээ ингэж сургах нь асуудал бишээ. Асуудлын гол нь хүүхэд юм сурах, сургалтын чанарт л анхаарлаа хандуулах ёстой байгаа юм. Гэвч хувийн өндөр төлбөртэй сургууль, улсын сургууль хоёрын сургалт...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-08-05
Уналт
Анх удаа сэтгэл санаагаар ингэж их давхар цохилт авсан үе надад байсан юм болов уу. Дурлал маань үгүй гэдэг үгээр төгсөж, худалдан авах байсан үл хөдлөх бас л бүтэлгүйтэж, дээрээс мөнгөний асуудалд унангаа алдаад, дээрээс нь цуглуулсан хэдэн цаас маань энэ балай эдийн засгаас болж үнэгүйдэх вий гэж ямар их айваа. Ямар их найдсан байсан юм бэ бүү мэд. Бүр турчихсан байсан гээд л бодчих. Одоо бол нэг л урвагар болчихсон байна лээ. Уг нь ч юу ч алдаагүй мөртлөө мөрөөдлөө алдсанд л учир байж дээ. Ай хайр дурлал би чамайг хүлээгээд л.
...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-07-31
Google Play store-оос APK файл татах..
Google Play store байдаггүй андройд үйлдлийн системтэй утаснууд байдаг юм байна.. тийм утаснуудад өөрсдийн аппликейшн суулгадаг сторууд байдаг.. тухайлбал mobile 1 гэх мэт.. тийм утсанд зарим монгол аппликейшн суулгах гэхээр апп хөгжүүлэгчид нь өөр апп сторуудад байршуулаагүй тохиолдол байдаг юм байна.. заавал монгол гэлтгүй андройд апп байршуулдаг олон сторуудаас хамгийн баялаг олон апптай нь яалт ч үгүй гүүглэ плэй стор билээ.. гүүглэ плэй сторгүй бол нэг бол дээрх шиг өөр апп стор суулгах эсвэл варез сайтуудаас APK өргөтгөлтэй файл хайж олоод татах арга байж болно.. гэхдээ л сэтгэл ханамж ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2013-07-24
Донж
Аливаа юманд мораль, этик, соёл гэсэн юм байдаг. Яг нарийн тайлбарлаж чадахгүй. Заримдаа хэзээ ч нэг аятайхан донжтой хувцасладаг хүмүүс байдаг шүү дээ. Эсхүл бөөн үнэтэй хувцас өмсдөг мөртөө нэг л болж өгдөггүй хүмүүс ч бас бий. Орчноо болон өөрийгөө мэдэрч хувцаслах их боловсрол юм уу даа. Өөрийнхөөрөө хувцаслах гээд байгаа бол яг тэгж хувцасладаг хүмүүс нь зураач нар чөлөөт уран бүтээлч нар санагддаг. Хип хопчин гэхээр өргөн өмд, цамц, сокс малгай биш гэдгийг Quiza-Батцэнгэл тодоос тод харуулдаг. Дуучин гитарчин гэхээр заавал этгээд байх албагүйг А-sound ийнхан тодоос тод харуулдаг. ...
. Сэтгэгдэл бичих