Dateline: 2011-01-09
блок
Сая яг бичих гэсэн чинь бичих зүйлээ мартах гэжийшд. Аа тий энэ долоо хоногт блогоо хөтлөөд 3 жил болж байгаан байна. Энэ хооронд бас нилээн олон юм бичжээ. Ичих инээх улайх устгамаар юм зөндөө л шивсэн байна. Блог гэдэг зүйл миний амьдралд бас л нэг хэсэг минь болчихож. Хүн ер нь яасан ч олон хэсэгтэй байдгын. Гар утасгүйгээр амьдралаа төсөөлөөд үзсэн чинь аймаар сайхан санагджийнэ. Харин блоггүйгээр төсөөлсөн чинь нэг л төсөөлөгдөхгүй байна.
Гоё сайхан гарсан зургаар биш сэтгэлээс гарсан үг өгүүлбэрээр эчнээ танилцсан орж гардаг, орохгүй тойрдог бүх блоггерууддаа талархал илэрхийлье ...
Гоё сайхан гарсан зургаар биш сэтгэлээс гарсан үг өгүүлбэрээр эчнээ танилцсан орж гардаг, орохгүй тойрдог бүх блоггерууддаа талархал илэрхийлье ...
Dateline: 2011-01-06
Цалин өндөр ...
Цалин өндөр ..."Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал болох гэж байгаа Австралийн иргэн Рассел Норман Филлипс жилд 300-400 мянган ам.долларын цалин авах санал тавьсан гэнэ. Монгол Улсын сарын төсөв... Гэхдээ олон улсад бол байдаг л нэг жишиг. Гэхдээ иргэдийнхээ мэдэл боловсролыг үнэлж, цалингийн зөв жишиг тогтоож чаддаггүй манай эвэртэн туурайтнуудад бол хэцүүхэн тулган шаардалт.Өнөөдөр өндөр мэдлэг дадллагатай, ажлын сайн чадвартай иргэнийг үнэлэх систем, тогтолцоо байхгүй учраас гадаадад байгаа нөхдүүд наашаа зүтгэхгүй байх нь бас аргагүй юм. Солонгост овоо хэдэн жил ажил хийж ир...
Dateline: 2011-01-03
яг шинэ жилээр бэлэг авч байснаа бүүр бага ангид байхаа эс тооцвол ер нь байхгүй юм байна. гүү ээ өнөөдрийг хүртэл хэ хэ. өнөөдөр нээх гоё цүнх бэлгэнд авлаа. баярлаад үзээд л үзээд л сйахан байна өө. энэ жил ер нь цаашдаа ирэх бүх жилүүд аз жаргалаар дүүрэнг байг гээд андуудаа ерөөл өргөн мэндэчлий
Dateline: 2010-12-31
2010 он
Баяртай хуучин он минь. Ухаарал, учрал, бодролоор дүүрэн байлаа. Бас уулзахыг хүсэж байсан хүнтэйгээ уулзсандаа маш их баяртай байна. Энэ боломжийг бүрдүүлж өгсөн сайн санаат хүмүүст одоо хүртэл баярлаж байна. Ганцаараа үүргэвчтэй аялал хийж үзэв. Ер нь сонирхолтой юм байна. Олон сайхан эрч хүчтэй залуустай танилцсандаа бас их баяртай байгаа. Мөн өөрийгөө хэр их тэвчээртэй гэдгээ мэдэхийн тулд илүүдэл жинг 10 кг аар хасч тэсвэр хатуужилтай гэдгээ мэдэж авлаа. Мөн олон сайхан монгол бүсгүйчүүдтэй болзов.
Гадаад хэл сурах, блогмныхээ news буланд бичлэгээ оруулна гэсэн зорилт маань хувь х...
Гадаад хэл сурах, блогмныхээ news буланд бичлэгээ оруулна гэсэн зорилт маань хувь х...
Dateline: 2010-12-30
Б.Төрболдын 2010 оны онцлох 10 үйл явдал
Хүн бүхэн хуучин оноо үдэж, шинэ онтойгоо золгох гээд шаргуу ажиллаж байгаа байх. Мөн 2010 онд болсон зарим нэг чухал зүйлээ онцлохыг хүсэж байгаа байх. Миний хувьд энэ зүйлийг бичмээр санагдлаа. Хүний амьдралд онцлох зүйлүүд зөндөө л байдаг. Харин Б.Төрболд гэдэг хүний хувьд сэтгэлд тод буусан 10 үйл явдлыг онцлож байна. За ингээд миний онцолсон үйл явдалтай танилцахыг хүсэж байна. Тэгээд та бас өөрийнхөө онцлох үйл явдлыг бичээрэй.
1. “Эхлэл” нэртэй анхны бие даасан номоо гаргав. Энэхүү ном нь их сургуульд суралцах хугацаандаа эрдэм шинжилгээний илтгэл, эссэ, бодрол эргэцүүллийг эмхтгэн гар...
Dateline: 2010-12-29
Тусгаар улс биш байхын зовлонг мэдрээгүй мань мэт ч яахав. энд тэнд элийр муруйж шүлсээ үсэргэж явдгын байж. Эх орноо хамгаалж хөгийн хятадуудын чин санааг уудлахын ялдамд ходоодоор минь захирахын тулд хонь ямааны махыг их хэмжээгээр авч байгаа тухайд санаа зовон байх зуур маань их эзэн христийн төрсөн өдөр болоод өнгөрөв. энэ баярын сезон нь бүтэн сар үргэлжилдэг маниусын хувьд бас нэгэн тэмгдэглэлт өдөр бараг анзаарагдалгүй өнгөрөх гээд байх юм. саяхандаа тун саяхан 11 сарын сүүлээр бид анхныхаа үндсэн хуулийг баталсан хэмээн хөөрцөглөж нэг өдөр амарсан даа. үнэн гэвэл тэр хууль тэр чигтээ к...
Dateline: 2010-12-26
10 тэрбум агаарт ..
Нийслэлийн төсвийн 10 тэрбумыг агаарын бохирдолд зарцуулахаар төсөвлөсөн тухай мэдээ үзээд бачуураад сууж байна. Уржнан жил 3 тэрбум төгрөг байсан төсвийг түлхүүрийн оосор, үзгэн бал захиалгаар Урд хөршид хийлгүүлж түүн дээр нь "Агаарын бохирдлыг арилгая" гэж бичсэнээр асуудлыг шийдвэрлэж байсан удаатай билээ. Коксжих нүүрс тээвэрлэх үйлдвэрлэх асуудлыг одоо болтол шийдвэрлэж чадаагүй. Ёнтан гэх бондгор түлш айлуудад шахах бизнес амжилтгүй болсон. Нэртэйгээр нь Чингэлтэй уулын орой дээр сэнс барих тухай санал ч гаргаад амжсан. 2011 оны төсвийн 10 тэрбум төгрөгийг яах болдоо хөөрхий. Дашрамд д...
Dateline: 2010-12-25
Хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэсүү..
Хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэсүү..Монгол Улсын Үндсэн хуулийн16 дугаар зүйлийн 6-д... итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... хийх эрх чөлөөтэй. гэжээ. Сайхан тунхаг. Социализмын үеийн галавлит эргэн ирж байна.Хамаагүй сэтгэгдэл бичвэл нэгэн засгийн газрын түшмэлийн шийдвэрээр та шоронд орж болохнээ. Саяхандаа Амундра гэх залуугийн толгойлдог Монгол масс медиа компанийг УИХ-ын гишүүн Эрдэнэ гэх нөхөр шүүхэд өгөөд тусыг эс болсон билээ. Хувалзуудын харшил хөдөлж байх шиг. www.news.mn гэх сайтад үлдээсэн түүний шалдар булдар, авлигын болон порн...
Dateline: 2010-12-24
Хакухо иргэншилээ солих нь
ХАКУХО иргэншлээ солих нь гэсэн мэдээг уншаад сэтгэл их уймарлаа. Хүмүүс янз бүрээр л бичиж байна. Би зөв гэж хэлж чадахгүй.
Dateline: 2010-12-24
Улиг болсон сэдэв ... мал сүрэг төрийн хамгаалалтанд байна
Энэ тухай байнга л бичих юм даа Малчид.. бас малын тухайЕрөнхийдөө Монгол Улсын Үндсэн хуульд " Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна" гэсэн заалтыг амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор гарах маргаан тасрах янзгүй. Хууль тогтоогчоос уг нь дээрх санааг малын удмын санг хамгаалах зорилгоор оруулсан. Гэтэл шууд утгаар ойлгож, хэрэглэж малыг хамгаалж, нөхөн төлбөр өгч, чихэнд нь чипс зүүж, малчдыг ивээн тэтгээстэй тухай хотын иргэд гомдоллож байгаа нь үнэний ортой. Дугаар хорооны иргэн таксины Балбар, багийн иргэн Дондог хоёр яг ижилхэн Монгол Улсын иргэн. Харин Балбар такси хулгайд а...