amaahai
Dateline: 2010-12-23
блогмнийхэнд

Нэг мэдэхэд би блог бичээд 3 дахь жил рүүгээ орж явна.  Энэ хооронд их л юм бичигдэж таараа.  Блогын маань нөхцөл өөрөө бусад блогоос шал өөр хэв маяг ч юм уу дүр төрхийг бий болгосон гэж боддог.  Анх нээсэн дээ ч тэр юм уу би тийм хуучинсаг хүн ч юм уу өөр блог дээр юм бичиж чаддаггүй юм.  Анх хэдхэн тооны бичигчтэй байсныг бодвол бүл нэмээд л байна.  Гэхдээ цаана нь сервер энэ тэр гээд лав л миний мэдэхгүй олон асуудал байна.  Энэ бүх асуудлыг нэг хүү өөрөө даагаад үүрээд явна гэдэг үнэндээ хэцүү.  Би бол өөр блогт цагаачлах дургүй л байна.  Бичиж л байвал хаана ч байж болно л доо...  Иймээс...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-12-23
Архинд живцгээе

 
Архинд живцгээвэл ямар вэ? Өвөлдөө хөлдөж осгож байгаа манай архичдын тоо Иракийн зарим хотод болдог дайнаас илүү хохирол учруулдаг. Яах вэ архичид тэгээд дуусах улс гэж бодъёГэтэл ...Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Зар сурталчилгааны тухай хууль гэхчилэн бэлэгдлийн шинжтэй хэдэн хуулиуд ч шаврын хаалт болж дээ. Багавтар бааруудаа торгоход ашигладаг бардаак зүйл болж.Дээрхи архины рекламыг үзвэл 2011 ондоо сэгсийтлээ архидаад хордож үхэцгээе гэсэн сайхан гаргалгаа сэтгэлд бууж байна л даа.11 -ийн тоог хоёр архины лонхоор төлөөлүүлээд байхдээ яахав дээ. Энэ реклам бараг бүхсонин ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-12-21
брэнд, жинхэнэ бүтээгдэхүүн

Эх оронд маань сүүлийн үед гадаад тэр дундаа өрнөдийн брэнд гэгдсэн бүтээгдэхүүний дэлгүүрүүд, төлөөлөгчийн газар нээгдэж байгаа нь баярлууштай.  Гэвч өнөөх л нэг монгол зан байдаг хойно хэн нэг нь брэнд өмссөн байвал "аа хулхи хулхи хужаад хийсэн хулхи нь" эсхүл бүр " авилгын мөнгө л байхгүй юу" гэж "юм мэддэг, шударга иргэний хүдэр хоолойгоор" дуржигнана.  Өөрийг нь ингэж хэлвэл шаагаад унагаана
Брэндийн дэлгүүрүүд орж ирэх нь бидэнд чанар, стандарт, ур гэдгийг мэдрүүлэх болов уу гэж боддог.  Сүүлийн үед залуус янз бүрийн брэнд их хэрэглэх болжээ.  Гэхдээ нийгмийн цөөхөн хэсэг нь шдээ.  Харин...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-12-21
чадрах нь байнашд


Урьд шөнө манай орцонд гал гараад 5 давхарын мань мэт нь бурхан болчих шахав.  Балкон минь аминд оров.  Тэр хүртэл унтаагүй нэтээр хэсч байсан нь бас л аз.  Нэг сонин юм үнэртээд хаалгаа нээсэн чинь өөдөөс утаа..Хэрэв гадагшаа гарах гэж зүтгэсэн бол замдаа л ухаан алдана биз бараг.  Өглөө босоод сонсох нь ээ нэг хүн угаартаад шөнө эмнэлэгт хүргэгдсэн сурагтай.  Хэрэв 02 цагт ийм үйл явдал болсон бол мань мэт нь угаартаад л дуусах байж.  5 давхарын хүмүүст санаа тавьсан орцныхондоо баярлалаа.  Галын шалтгаан нь цахилгааны утаснаас болсон бололтой.  Хаа хаанаа сонор сэрэмжтэй байхгүй бол хүн чад...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-12-20

өөрчлөлтийг өөрөөсөө. өөрийнхөө төлөө бүхнийг таг мартаад урагшаа алхахсан. амьдрахаас урагшлахаас ухрахаас... өнгөрсөн бүхэн тэндээ үлдэг. өнөөдөр л бас маргааш л надад чухал байгаасай. мэдэгдэхгүй маргаашын төлөө мартагдахгүй өчигдөрийг мартахсан. зүгээр л чив чимээгүй. ямар ч хариу үйлдэл реакц байхгүй.

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-12-20

 Шилдгийн шилдэг гахай, шилдгийн шилдэг нохой шалгаруулах нь холгүй юм болдог хойно доо. Жил бүрийн эцэст энгэрт нь уяа уяж, энгэрт гадас зоож, гарт нь мод тэврүүлж зогсдог сезон ид дундаа яваастай. Шилдгийн шилдэгтээ шалгарч чадахгүйдээ бухимдсан бачуурсан хөөрхий оюутнууд гадаа нь очиж хүндэтгэлийн арга хэмжээг бусниулсан ч гэх шиг. Явж явж Нэнхбаяр  ч турхирсан ч гэх шиг.  Ажлаа хийхгүй Их хурлын золигнууд нь гадаад руу даргыгаа дагаж гүйлдлээ ч гэх шиг. Ард түмнийг бачууруулаад л. Тоорт хаа байна,  палааж хаа байна, пиджаак хаана байна хайгаастай. Оны эцэст хүн стресст хамгийн их ордог. Нө...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-12-16
Дугаар 3

Хэсэг 5

 

Нээрээ ....лүү залгий ойрд яриагүй сүүлд хэзээ ярилаа 3 хоногийн өмнө билүү. Ер нь уулзаагүй хэд ч хоночив. Завтай бол уулзаж сайхан буу халий гэх мэтээр эдвийг бодсоор утсаа гаргаж ирэн түүнлүү залгахад тэр утсаа авлаа. Юу байна юмгүйдээ гэх мэт ойр зуурын яриагаар эхэлсэн тэдний яриа удахгүй би хүнтэй гэрлэх гэж байгаа гэсэн үгээр үргэлжилсэн юм. Тэр үед тэр худлаа хүнээр тоглоол гэж инээхдээ үнэн байх вий гэсэн айдас төрж байгааг анзаарсан юм. Үнээн гэж нухацтайгаар нь хэлэхэд олон үг ярилгүй зүгээр л утсаа тасалчихсан. Тэр өдөржин дэмий тэнэж гудмаар алхахдаа өөрийгөө зүхэж түү...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-12-14
Дугаар 2

Хэсэг 3

 

Одоо тэрэнд найдах юм үнэндээ алга байлаа. Тэр түүнээс ирсэн мэссэжийг унших бүртээ өөртөө итгэх итгэл нь улам буурч одоо би түүнтэй уулзахдаа юу хэлэх вэ гэдгийг л бодно. Тэр дугаарын эзэнээс ирсэн өөртэй нь уулзахыг хүссэн агуулгатай тэр л мэссэжийг уншиж дуусаад л тэр юунаас ч юм учиргүй айж байгаагаа мэдэрсэн юм. Мэдээж тэр түүний хүссэн газарт хүссэн цагт очих болно гэдгээ мэдэж байлаа. Харин уулзаад юу ярихаа төсөөлөхгүй байлаа. Өмнө нь ярьдаг байсан зүйлсээн ярьвал тэр инээх болов уу. Инээхгүй л байхдаа. Өдөр бүр хийдэг байсан үйлдэл нь ямар ч утгагүй гэдгийг мэдэж байгаа...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-12-13
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.

          Төсөв гэдгийг маш энгийнээр мөнгө гэж ойлгодог. Тийм ээ, төсөв бол мөнгө. Гэхдээ иргэд бидний өдөр тутмын амьдралын хэрэглээний мөнгөнөөс, хөдөлмөрлөн олсон цалин хөлснөөс, худалдаа наймаа, бизнес хийж олсон ашиг орлого гэх мэт хувийн мөнгөнөөс ялгаатай, илүү өргөн үнэ цэнэтэй мөнгө байх нээ. Төсөв бол ард иргэдийн татвараас бүрддэг нийтийн эрх ашгийн төлөө зориулагдах нийтийн мөнгө.
Төсөв бол Засгийн газрын бодлогын толь. Төсвийн цаана улс орны бодлого явагдаж байдаг  Төсвийн цаана иргэд бидний амьдрал өрнөж байдаг.
Ийнхүү төсвөөр дамжигдан төрийн үйлчилгээ явагдаж,  улс орны хөгжли...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-12-13
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....

...................аймгийн Орон нутгийн санаачлага ТББ нь аймгийнхаа  ХХҮХ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2008, 2009 оны сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээнд төсвийн мониторинги  хийлээ.
ХХҮХ-ээс явуулж байгаа мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын үйлчилгээнд хийсэн мониторингоос, явагдсан үйлчилгээний чанар хүртээмжийн асуудал биш, харин үйлчилгээг явуулаагүй, хариуцлагагүй, төрийн албан хаагчийн ёс зүйгүй, хууль бус үйлдэл хийж байгаа, ашиг сонирхлын зөрчилдөөнтэй мэргэжилтэн, албан хаагчийн асуудал гарч ирсэн.
 ................. аймгийн ХХҮХ-ийн мэргэжилтнүүд нь өөрсдөө ТББ байгуулж,...

. Сэтгэгдэл бичих