amaahai
Dateline: 2010-09-25

Би хүнд гутал захих хамгийн дургүй.   Ихэнхдээ санаанд таарахгүй юм уу том гутал аваад ирдэг юм.  Гэтэл саяхан ээж нэг гутал авчиж.  Хэд өмсөөд таалагдахаа болив.  Ганц размер том юмдаа гэтэл нэг л биш ээ.  Цамц өмдийг бол хасуулаад өмсч болно.  Гутлыг яалтай билээ.  Хүний хувийн юман дээр битгий дур мэдэж шийдвэр гаргаж бай гэж зарим хүнд өчнөөн хэлэх юм.  Ойлгох янз алга аа.  Тэгж байгаад байр хөлслөөд тусдаа ч гардаг юм уу.  Монголчуудын хүүхдээ 18 хүрэхээр нь тусад нь гэр бариад гаргадаг ч  аль аль талдаа зөв юм. 
...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-09-23
Event


 

Хууль зүйн үндэсний хүрээлэн

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагa

 

“ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН БОЛОН БЭЛГИЙН МӨЛЖЛӨГИЙН ГЭМТ ХЭРЭГ”

СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГЫН ТАНИЛЦУУЛГА-д
хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Танилцуулга: 2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн  Баасан гарагийн 10:00-11:30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоот танхимд болно

PS; Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчидад албадан болон хүчээр хөдөлмөрлүүлэх гэмт хэрэг, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн талаар нэг мөр ойлголт өгөх, “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай”,  НҮБ-ын...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-09-22
би хотын хүүхэд

Би хэдэн үеэрээ хотод байсан хүний үр удам.  Хөдөө очоод "хотынх" гэхээр хотынх гэж юу байдаг юм гээд ойлгодоггүй юм.  Мал ахуй энэ тэрийг би юу ч мэдэхгүй.  Морь муухан унадаг.  Унах ч нэг их сонирхолгүй.  Сая хүн даага бэлэглэхэд зүсийг нь мэдээгүй.  Даагандаа арай л дадидо гэдэг нэр өгөх шахсан.  Хөдөө өвөл, хавар, намар, зун яаж болдогыг би бараг л мэдэхгүй.  Очсон хэдхэн хоногоо юм үзсэнд тооцмооргүй байна. Би хотын улирлыг л мэднэ.  Өмсөе гэсэн ч монгол дээл байдаггүй.  Байлаа ч хаана өмсөх юм гээд хийлгэдэггүй.  Гэхдээ л би монгол хүн л дээ.  Орон нутгаас шилжигчдийн тоо өсөөд давчуухан...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-09-20
бүсгүйчүүд...

    Зун нэг хэсэг охид бүсгүйчүүд зүрх зогсоочих гээд хэцүү л байлаа.  Намар болсон чинь арай тайвширч л байна.  Гоо сайхан л гэж тэр байх даа.  Монгол охид бүсгүйчүүд маань юутай ч ямар ч үндэстний өмнө нүүр бардам юм даа.  Зун Тэрэлжийн амралтанд автобус дүүрэн охидууд жуулчид дээр буудаг энэ тэр гэсэн яриа байдаг л юм.  Гэхдээ тэд нараар бүгдийг нь төлөөлүүлэх нь утгагүй асуудал.  Үнэнээр бичвэл эрчүүд эхнэрээ хардаж, "эмс садарлавал улс үндэстэн мөхнө" гээд байдаг мөртөө өөр хүүхэн рүү гүйгээд л.  Садарлаагүй биш юу юм бөө мэд.  Би энэ талаар олон эртэй ярихад далд утгаараа "эр хүн тэгэх э...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-09-20

маньд нь сая захиа ирээд ккк. эхнээс нь жоохон харлаа. тэгсэн эхлээд хэн ч зохиосон гэнэв дэлхийг хэд ч хэрэн тойрсон гэнэв баахан оршилдож байснаа араас нь баахан баян болгох юм ярьж байснаа шууд залгуулаал сүрдүүлээ наачдын кк. алт олсон л гэнэ шоронд орсон л гэнэ албан тушаалаасаа зайлуулагдсан л гэнэ аймр үнэтэй гэрээ байгуулсан л гэнэ. алла пугачева мундаг дуучин болсон нь хрушев ажлаасаа халагдсан нь өөр хэн ч байдын билл гейтс агаа тэрбумтан болсон арай өөртэй нь хамаатай гэчээгүй байгаа. ай хөөрхий аз жаргалыг мөнгөтэй болох албан тушаалдаа үлдэх гэж ойлгодог хүмүүст л сонин байхдаа эн...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-09-18

Очиж очиж холын бүсгүйд дурлачихаж.  Хэзээ ч бүтэхгүй, уулзахгүй шахуу дурлал.   Ядаж байхад энэ зүрх баагий тэр үед ажилд ордог.  Өөр үед яг тэгж харагдаач.  Одоо тэгээд зүрх минь дахиад л шархаллаа.  Утсаар яриад яриад уулзалдахгүй бол шаналантайшд.  Уйлмаар ч юм шиг.  Минийх яагаад бүтдэггүй юм бэ.  Яагаад

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-09-16
Гэнэт сайхан санагдаад л

Бороо зөөлөн зөөлөн шиврэх сайхан

Бодол болон цонхруу ширтэх сайхан

Бодлогоширсон сэтгэлээ баясгаад

Борооны дуслыг үе үе харах сайхан

 

Сэм сэм сэтгэлээ чагнах сайхан

Чимээгүй цонхоор харах сайхан

Чамайг бодоод зогсох сайхан

Чиний тухай эргэцүүлэх сайхан

 

Үе үе инээх нь сайхан

Үүлэн чөлөөгөөр нар гарах нь сайхан

Үерхэж дассан түүнийгээ санах сайхан

Үргэлж түүнийг дурсах сайхан

 

Хээр хөдөө унтах сайхан

Хэн нэгнийг зүүдлээд сэрэх сайхан

Хээв нэг адуу тургилах сайхан

Хэн гэдгээ төсөөлөх сайхан

 

Аялалаар явах сайхан

Аавтайгаа анд явах сайхан

Адуу манаад хээр унтах сайхан...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-09-16
Дорнын говь руу зорьсон тэмдэглэл

Өнгөрсөн Даваа гаригт юу болсон юм бүү мэд гэнэт Дорноговын Хамрын хийдийг үзмээр санагдаад хувцас хунараа хам хум аваад УБ-Сайншандын галт тэргийг хөдлөхөөс 10 минутын өмнө билетыг нь олж аян замд гарав.  Замын хүмүүстэй элдвийг хөөрөн, хамрын хийд орох хэд гурван хүнтэй цуг явахаар болж, нэг хөөрхөн бүсгүйд нүд унагаж энэ тэрийг ярингаа 02 цагт Сайншандад буув.  Урьд нь 5 настайдаа очиж байсан боловч ой ухаанд юу үлдэхэв дээ.  "Амар" нэртэй буудалд ороод нүд анив уу үгүй юу өглөө босоод замдаа гарав.  Яг явж байтал микро маань шаварт сууваа хөөрхий.  Нэг залуутай нөгөөдөхөө гаргах гэж түлхээ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-09-15
Цэнхэр үдшээс....






Цэцгэнд би дургүй ээ, тэд
Цэнгэлт үдэшлэг, хурим, оршуулга
Үдшийн зочний ширээг санагдуулдаг...                                                                                                                                                                       А.А

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-09-14
хэн нэгнүүд

хэн нэгэн бас дахиад нэг хэн нэгэн байжээ. нийлээд хоёр хэн нэгэн гэсэн үг. эхний хэн нэгэн амлалт өгчээ. удаах хэн нэгэн нь амлалтийг нь хүлээгээд л байж. эхний хэн нэгэн өөрийнхөө чадлаар амлалтаа биелүүлэхийг хичээсэн ч өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар биелэж өгөхгүй л байж. удаах хэн нэгэн нь хүлээж цөхрөөд яваад өгчээ. эхний хэн нэгэн нь биелүүлж чадахгүй юм амалсандаа өөрийгөө хичнээн зүхсэн ч хэдийн хожимдсон бололтой. энэ олон хэн нэгэнүүд болон тэдний бие биендээ өгсөн амлалт үнэндээ хэнд хамаатайн бэ. энэ ч бас яахав.

бас нэг хэн нэгэн бас дахиад нэг хэн нэгнээс түүний хүсэж байгааг...

. Сэтгэгдэл бичих