amaahai
Dateline: 2010-04-13
...........................

"Энхмандах"-т
Ээ чааваас Энхмандах
Эгэл Б..........д дурлажээ
Ээж ааваас заяасан биеэ
Ээрэмлийн машинаар сийчжээ
Харин тэгтэл Б...............
Хайргүй гэдгээ хэлжээ
Хайран сайхан залуу нас
Хайргүй гэдгийг сонсоод
Эргэж тэнхрэх шиг боловч
Эргээд буцах гэж чадсангүй
Гол нь харласан Энхмандах
Гоморхож уйлаад үхэв...

Хахаха би яг тодхон санаж байна. 2003 оны хавар 10аа төгсөх гээл бужигналдаж байсан үе...Хичээл дээр Манай ангийн Амгаа гэдэг нэг банди бичиж өгсийн хахаха. Одоо болтол тэр бичиж өгсөн өөдөсхөн цаасыг нь би  7н жил хадгалжээ хөөрхий...

...

Dateline: 2010-04-10
шоша

Би багадаа дайнтай кинонд их дуртай байлаа.  Тэгээд баримтат кино зөндөө үзнэ.  Байлдаантай кино гарахад  буугаа хажуудаа аваад суучихдаг эсхүл орон доороос тв рүү онилоод суучихдаг мангар жаал байлаа.  Тэр олон баримтат кино, номон дээрээс геноцид яаж үйлдэгдсэнийг мэдэж авсан.  Энэ үеэс л еврей гэдэг үндэстэнг сонирхож эхэлсэн.  Яагаад энэ ард түмнийг тэгж их хядаа вэ.  Ердөө л дургүй хүргэснийх нь төлөө юу.  Тэгээд бүр ийм аймшигтай байдлаар гээд олон асуулт гарч ирсэн.  Тэгээд тэдэнтэй холбоотой монгол хэл дээр гарсан болгоныг битүүхэн хайж эхэлсэн. Одоо үргэлжилсээр.  Ингэж байсан чинь  И...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-04-09
ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА


Ажлын байранд тавих шаардлага:

1. Хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан байх. Үүнээс шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар 2-оос доошгүй жил ажилласан, эсхүл мөн хугацаагаар эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, криминологийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн буюу багшилсан байх;
2. Магистрын зэрэг хамгаалсан, эсхүл магистрантурт суралцаж байгаа;

3. Гадаад улсын аль нэг түгээмэл хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
4. Компъютерийн хэрэглээ болон интернэтийн орчинд ажиллах чадвартай байх.

Жич: Дээрх шаардлагуудын аль нэгий...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-04-08
Эссэ бичлэгийн уралдааны дүн

Бид хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа. Нийт 68 эссэ уралдаанд ирүүлснээс шүүгчид удирдамжид заасны дагуу эхний шатанд 20 эссэг шалгаруулсан байна. Уралдааныг 5 шүүгч шүүв. Ингээд нэгдүгээр шатанд шалгарсан оролцогчдыг жагсаавал:

Д.Адъяасүрэн., Газарчин дээд сургууль
Д.Идэржаргал., МУИС, НШУС
Г.Гантуяа., УБИС, Гүн ухаан, улс төр судлал
Х.Түвшинбаяр Цагдаагийн Академи
М.Үйлсдэлгэр Цагдаагийн Академи
Б.Оюунжаргал., МУИС. ХЗС
Д.Хишигбаяр., МУИС. ХЗС
Н.Нарангарав Цагдаагийн Академи
Б.Энхцэцэг ., Цагдаагийн ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-04-05
Убойной Ночи "Винни Пух Fuck"



өнөөдөр нисдэг честмирын блогоос энийг олж үзээд баахан инээв. кэ кэ. тэгээд дуртай үедээ үзжээе гэж бодоод эндээ оруулчий.
ер нь одоо тэгээд сайхан инээх шиг сайхан юм хаа байхав. дундуур нь яагаад оросоор яриад байгааг эндээс үзээд ойлгоно биз



энэ нэвтрүүлэг ер нь л татаадаг нэвтрүүлэг ойрд үзээгүй байж байгаад сая энийг үзээд өөр дугааруудыг бас үзэж ажил дээрээ ганцаараа баахан инээв :р за тэгээд та ч гэсэн үзвэл инээхгүй өнгөрнө гэж би лав бодкуй байна.
...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-04-01
Өнөөдөр инээдмийн баяр

Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн буюу инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн өдөр ч гэдэг. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай. Хэдийнээс эхлэн энэ өдрийг баяр болгон тэмдэглэдэг болсонтухай янз бүрээр ярьдаг.

Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой гэдэг. XVI зууны хоёрдугаар хагас хүртэл дөрөвдүгээр сарын нэгний өдөр шинэ жилийг угтдаг байжээ. Францын хаан шинэ оныг нэгдүгээр сарын нэгэнд тэмдэглэх зарлиг гаргасан байна. Гэвч зарим нь энэ шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж дөрөвдүгээр сарын нэгэнд шинэ оноо угтаж,...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-03-31

хүмүүс амлалтаа нэхээд жагсана гэнэ. тэгээд над мэтийн гарууд тоохгүй байгаагаас амлалт биелүүлэх гарууд н даварчийн гэнэ. одоо л жагсаж нэхлээ гээд юу өөрчлөгдөх бол. өгөх болов уу. тухайн үед нь өгч чадахгүйг н би мэджээсэн гэж мэргэн бөөдий болох гээд ч яахав. гэхдээ л миний улс төрийн сонголт лав одоогийн УИХ-д байхгүй. байсныг н гарууд өөрсдөө засгийн газарт орохын тулд үгүй хийцийн. сая эсвэл сая таван зуугаас болж чи саналаа өгсөн болоод л бодвол одоо жагсах гэж байгаа биз тэй гэж асуухаар хариулахгүй юм гарууд. үнэндээ бүтэхгүй гэдэг н тодорхой бүтлээ ч олигтой эд биш гэдэг нь тодорхой...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-03-19

     За юу ч гэсэн блогынхоо загварыг солилоо.   Хуучин загвар нэг л уйтгартай ч байх шиг.  Уйтгар хэнд хэрэгтэй юм ер нь.  Гэхдээ тэрийгээ илэрхийлж гаргаж байгаа нь сайн.  Хадгалаад байвал ядаргаа шүү дээ.  Би ер нь их тогтонги хүн юм шиг байгаа юм.  Жишээ нь уйтгартай загвараараа өчнөөн удчихаж.  Урд нь солъё гэж бодож байсан ч нэг тийм имиж энэ тэр бодоод больсон.  Бараг ч тоодоггүй байсан бололтой.   Уг нь сэтгэл зүйн судалгаа хийдэг хүнд блогын загвар энэ тэр нэгийг бодогдуулах болов уу гэж урандариа.  Бас нэг жишээ нь нэг өмссөн цамцаа бараг цоортол нь өмсөх гээд байдаг.  Шкаф, чемоданд...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-03-18
Хаврын синдром ба гэмт хэрэг

Хаврын синдром гэж өвчин байдаг уу?. Яахаараа хавар болохоор нөхдүүд жагсаж, яахаараа хавар болохоор онц ноцтой хэргүүд гарч, яахаараа хавар болохоор амиа хорлолт ихэсдэг юм болов оо? Иймэрхүү асуултанд сэтгэл зүйч нар янз бүрийн хариулт өгдөг. Хэн дуртай зарим нь “хаврын синдром” хэмээх онош тавьж хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргана. Шүүх сэтгэц гэм судлаач эмч нарын хэлснээс үзвэл хавар болохоор хүмүүс ядарч, дээрээс нь хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор нуугдмал байсан сэтгэцийн өвчин, эмгэг сэдэрдэг бололтой. Тэрнээс биш улирлын өвчин гэж ер байхгүй юм байна. Зүгээр л зарим нь ийм ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2010-03-13
медаль

За энэ үг ямар гаралтайг би эс мэднэ.  Гэхдээ монголд хамгийн их байгаа юмны нэг нь энэ медаль.  Энэ төрлийн бизнес ч их ашигтай байх. Сүүлдээ бүр медалиар нь ангилж  хурал цуглаан хийдэг боллоо.  Янз бүрийн баяр наадам болохоор медальгүй хүмүүс ховор.  Хүүхдийн нэвтрүүлгээр нэг л их медальтай "мундаг" жаалууд.  Ёстой нөгөө шог зурганд байдаг шиг хар багаас нь медаланд хордуулж байх шиг.  Одоо бас тэгээд медаль нь халиад бүр адуу мал руу шилжсэн.  Моринд төрийн цол олгоод ч байх шиг. Зарим төрийн байгууллагуудад ажилласан жилээрээ медаль авдаг ч байх шиг.    Энд тэндгүй бас бөөн цом өргөмжлөл...

. Сэтгэгдэл бичих