Dateline: 2010-03-13
ёстой хөөрхөн
Өнгөрсөн тав дахад гэр хорооллын гудамжаар алхаж байлаа л даа. Тэгсэн холоос ах нь болтой нэг жаал дүүгээ тэргэн дээрээ суулгаад түрж байна аа. Дотроо “Дүүгээ унагаачих вий “ л гэж бодож байлаа. Тэгээд ойртсон чинь ёстой нөгөө зургын аппарат байсан бол дараад л баймаар хүүхдийн жаргалтай агшин харагдлаа. Ямар ч хөөрхөн юм. Хүн өөрийн эрхгүй хараад инээмсэглэдэг юм байна. Дүүгээ тэргэн дээрээ суулгаад түрж байгаа ахынх нь баяр хөөр, нар өөд жаргалтайгаар мишээж байгаа тэр жаахан охин. Үнэхээр хөөрхөн, бас жаргалтай. Өдөржингөө сэтгэл санаа гоё байлаа. Хавар болоод уяарч хайлах н...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-03-13
До свиданья, друг мой, до свиданья.
зочид буудлын хананд цусаар сийлсэн энэ үгсийг миний орчуулах ч гэж юу байхав. гэхдээ л өөрийгөө голохгүй оромдоо л орхилоо. үүнээс илүүг би чадахгүй ээ.
--------
Баяртай, найз минь баяртай
Хонгорхон найз минь, чи миний цээжинд оршино
Гарцаа байхгүй хагацах л байсан хойно
Гансрах хэрэггүй дээ дараа уулзах л болно.
Баяртай найз минь, үг хэлээд яахав, гар бариад ч яахав
Бас дээр нь зовхион бүү буулга.
Үхэл гэдэг энэ амьдралд шинэ зүйл биш
Үнэндээ бас амьдрана гэдэг ч шинэ юм биш ээ.
-----
Сергей Есенин
1925.12.28 Англетер зочид буудал.
Ленинград
----
До свиданья, друг мой, до свиданья.
Милый мо...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-03-12
Буцаад л нөгөө хороо хэрэглээд эхэлчихлээ...
Энэ тамхи гээч муухай хорыг бүхэл бүтэн 7н жил татсаны эцэст уг нь гарсан юмсан...Тамхинаас гарсан өнгөрсөн 4н сарын хугацаанд ёстой л нөгөө хүн төрхөндөө орно гэдэг шиг сайхан булцгар цагаан залуу болж байсан юмсан, даанч сүүлийн хэдэн өдөр бүүр яг анх орж байсан шигээ, татаагүйгээ нөхөж татаж байгаа юм шиг л арай дэндүү их татаж байнаа яах вэ? айн хүмүүсээ...10-н жилдээ ангийн ганц тамхи татдаггүй нь байлаа гэж...Тамхи татдаггүй байхад халаасанд өглөө байсан мөнгө хэвээрээ л орой нь харидаг байлаа одоо тэгсэн яасан байхгүйээ хамаг мөнгөөрөө тамхи аваад л уурын зуух шиг л болчлоо...Өдөрт одо...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-03-10
уулнаас цэцэг ургуулж өгөхийг гуйжээ удахгүй өвөл болохыг мэдсээр байж удаан биш ч гэсэн нар хармаар байна гээд ахин дахин гуйжээ хүсэл нь биелж цэцэг ургах үед хүйтэн өвөл хаяанд ирж цэцэгс хагдарч навчис хийсч байсан гэдэг. гэсэн ч гэлээ гандах цаг байсангүйн учир намар орой ургасан тэр цэцэгт хавар эрт ургасан цэцэгс атаархаж байсан гэдэг
...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-03-10
Худлаа, худлаа, худлаа...
Мандахыг сургуульд нь андахгүй ногоон ноосон малгайтай
Манж зантай бялдууч нэгэнд үнэн үгийн халгаатай
Уулзая ууя сууя гэсэн нөхдүүд байнгын залгаатай
Урмыг нь хугалж түүний утас нь дандаа салгаатай.........
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-03-09
Баяртай Блогмн.....
За Мандах миний бие энэхүү блог гэгч зүйл анх нээсэн цагаасаа авхуулаад л цаг л гарвал зав л гарвал компьютерийхээ өмнө ирээд суучихдаг өвчтэй боллоо...Одоо бүүр сүүлдээ нүд аргаж хорсоод нулимас их гарах болсон учир блогоо тодорхойгүй хугацаагаар бичиж хөтлөн явуулж чадахгүй болсноо эрхэм уншигч та бүхэндээ хэлэх гэсиймаа ккк...Нүдээ хайрлахгүй бол болохгүй шүү шинэхэн блогчидооо.......Блогт донтдог гэж хэн нэг нь үнэхээр зөв хэлжээ хөөрхий.....Миний хөтлөн явуулдаг Гитарын таб болон Мандахын өврийн дэвтэр гэсэн 2 блогоо түр зуурхан та бүгдэд нээлттэй, өөртөө хаалттай үлдээедээ...Түр баяртай...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-03-08
Эрэн сурвалжилж байна
Энгийн зүйлээс хүн азжаргалыг мэдэрдэг гэдэг юутай үнэн. Заримдаа тухайн үедээ баярлаж гуниж байсан тэр мөч өөрөө аз жаргал байсан юм шигээ. Уйдах завгүй залуу нас мину. Урам хайрласан залуу нас мину. Ямар чиг сахилгагүйхэн ямар чиг томоогүйхэн байна даа. Хааяа амьдарлыг зүгээр л байгаагаар нь хүлээж аваад хөнгөн байдлаар байх нь зүгээр ч юм уу. Үй түмэн проблем үй түмэн асуудлыг чихчихээд лай чирээд байх хүмүүст тээртэй учраас би ингэхийг хүсдэггүй..
Эмэгтэчүүдийн баяраар шаал өөр юм биччихдэг юм уу. Ээж дүү нартаа баяр хүргэчихсэн. Блог найз бүсгүйсдээ мэнд хүргэж байна...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-03-07
Би - нугарч үзээгүй өвдөгний удам...
Би - нугарч үзээгүй өвдөгний удам
Би - өвдөж үзээгүй толгойны удам
Би - цавчиж үзээгүй нүдний удам
Би - андуу дуулаагүй чихний удам
Би өөрөө зохиогоогүй юм шүү..Хуучин дэвтэр дээр минь байна 2006-5-16...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-03-07
Гоё хүүхнүүдийг бүү тоо...
Гоё хүүхнүүдийг бүү тоо
Тэр чинь нүдний солонго оо
Гологдсон бүсгүйг хайрлаж яв
Тэр чинь зүрхний сонголт оо
Хаян Ахынхаа номыг уншиж байгаад нэг ийм юм оллоо..Нээрээ үнэн юм байна шүү...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2010-03-05
Үхчиж
Үхчиж. сая л анзаарлаа. өмнө нь юу бодож яваад яагаад үхсэнийг нь одоо болтол мэдээгүйгээ хэлж мэдэхгүй л юм. дурсагдахгүй санагдахгүй болохоор амьд байгаа эсэхэд нь санаа зовж явсангүй. өнөөдөр өөр нэгэн хажууд ирэхэд л мэдлээ. бусдаас дуулаагүй нь яамай гэж болох ч хичнээн удаан анзааралгүй явсанаа мэдэх юмсан. мэдэх юмсан ч гэждээ. мэдлээ гээд юм өөрчлөгдөх биш. одоо цогцосыг нь гаргаж булаад дээр нь эзэн нь мартаж орхисон зүрх нойрсож байгаа гэж бичихээс...
. Сэтгэгдэл бичих