Dateline: 2009-11-15
халамж
Урдаа ямар ч тодотголтой юм бүү мэд төрөөс баахан л мөнгө өгөх юм. Цаад санаа нь ард түмнээ бодсон хэрэг. Их ч буян юм даа зайлуул. муу хэлээд юугхэв. Төрийн минь хишиг түмний минь буян. Одоо бүр сая төгрөг өгөх юм дуулдана лээ. Амьд явбал сая төгрөг төрөөсөө хармайлах нь байнашд. Хөөн гэж мөн ч их юм үзэх юм даа хөөрхий. Амьдрал ч болоод байна дөө болоод байна. Зарим нэг их мэдэгч нь инфляц минфляц ч гэнэ үү нэг юм яриад тэр нь хэцүүднэ гэх юм. Хэцүүдэх эсэхийг нь болгоосон юм байгаа биз дээ цаадуул чинь. За хө сая төгрөгөөр чинь тэгээд юу хийе дээ байз. За юу ч гэсэн дээжээр нь...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-11-11
Германы шигшээн хаалгач энке гэж нөхөр амиа хорлочихож. шалтгаан н охиноо алдсанаас болсон юм уу даа. тэгээд хэдэн хоног бодсон сэдвээрээ жоол илийрдиймуу гээд ороод ирлээ. Амиа хорлолт энэ бол нээх сонин сэдэв тээ. миний бодлоор хүн өөрийнхөө амийг юугаар үнэлж байна вэ гэдгээс л болдог байх. учиргүй хаягдсан найз охин орхигдсон сэтгэл энтрээ өөрийнхөө амьтай зүйрлүүлэх нэгэн байхад ажил төрөл, мөнгө цаасаа ингэж үнэлэдэг нэгэн н бас байх. хаана ч гэлээ ажилгүй болсон хүмүүс, дунд сургуулиа дүүргээд сургуульд орж чадаагүй залуус амиа хорлох н элбэг байдаг гэсэн. тэдний хувьд ирээдүй гээч зүйл...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-11-11
Serial killer-7
Kenneth Bianchi, Angelo Buono
”The Hillside Stranglers” нэрээ алдаршсан цуврал алуурчид
1970 онд хэд хэдэн бага насны охидыг хэрцгийгээр хүчиндэж, мөчилж алсан хэрэг гарч цагдаагийнхан Бианчиг сэжиглэн баривчилжээ.
Ёолинда Вашингтон 1 настай 10 сарын 17 нд алуулснаар үеэлүүдийн цуврал эхэлжээ. Yүний дараагаар 15 настай Judith Miller, 21 настай Elissa Kastin, гээд зэрэмдэглүүлсэн, мөчлүүлсэн цогцоснууд ар араасаа хөвөрч эхэлжээ.
Хиллсайдын боомилогч: 1951 оны 5 сард Нью Иорк хотын Орчэстр дүүрэгт Процедант шашинт эхээс Кеннет Бианчи мэндэлжээ. Тэр 11 насандаа сургуульд сурдаг байхдаа уур уцаарта...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-11-09
хууль ба философи
за энэ бичлэгийг илүү олон хүн уншаасай гэсэндээ http://publish.news.mn/show/id=1060 гэсэн хаягаас авлаа. зохиогчийн эрх зөрчөөгүй гэдэгтээ итгэлтэй байна.
Б.Батчулуун Хууль ба философи МОНГОЛД ЭРХ ЗҮЙН ФИЛОСОФИ БИЙ ЮУ!?)
Монголчууд эрх зүйн философигүй явж ирсэн шалтгааны тухайд
эрх зүйн философигүй явж ирсэн шалтгааны тухайдХууль мөрдөж, хуулийн дагуу амьдарч ирсэн ард түмний хувьд заавал байдаг нэг үзэгдэл бол тэр ард түмэн эрхийн философи, эрхийн сэтгэлгээтэй байдаг. Тэгвэл Монголд эрхийн философи, эрхийн сэтгэлгээ байхгүй байгаа нь дараах хэдэн шалтгаантай мэт санагддаг. Нэгд,...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-11-09
би юу хийчэх вэ
Саяхан найзын маань найз бүсгүй над руу ярьлаа. Охин гэхээр ч хаашаа юм. Найз залуу нь өөр хүүхнийг жирэмсэн болгожээ хөөрхий. Нөгөөдөх нь гаргана гэж байгаа юм байх. Тэгээд саллаа гэж хэлж байна. "хэрэггүй ээ жаахан хүлээчих, хэдэн сар тусдаа хүлээчих, харьцахгүй бай. Тэр болтол юу ч болоо билээ. Хүлээ л " гэж л хэллээ. Ядаж байхад өөрөө бас урд нь "салъя малъя" гээд манай хүнийг үргээчихдэг. Тэр хооронд нөгөөдөх нь өөр хүнтэй... . За тэгээд ямар "сал сал" гэлтэй биш. Үнэхээр миний найз тэр бүсгүйг урд нь их хуурч байжээ хөөрхий. Эртээд найз залуу нь ирээд надаас бас яах уу гэж...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-11-07
найздаа
Уучлаарай найзаа хоёр жилийн өмнө чамайг үдэж гаргах гээд туулын эрэг дээр шил юм задалчихаад түүдэг галын дэргэд элдвийг ярилцан байсан цагаас хойшоос олон юм өөрчлөгдөж их ч олон юм үзлээ муу найз чинь. Амьдрал гэдэг заримдаа бодсоноос илүү амархан ч юм шиг эсхүл хүнд ч юм шиг. Юу ч гэсэн бодож байснаас шал өөрөөр эргэдэг бололтой. Чамд ч гэсэн ингэж л бодогдож байгаа байх. Чамайг монголд ирсэнийг чинь мэдсээр байж уулзаж чадахгүй завгүй л явж байна найз чинь. Бид хэд ч гэсэн эндээ бараг уулзалдахгүй байсан дөө. Жилдээ 5 уулзвал рекорд байлаа. Гэхдээ утсаар мэндээ мэдээд явж байсаан. ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-11-04
Serial killer-6
Александр Пичушкин
Москва хотод дөчин есөн хvн алсан хэргийн шvvх хурал 2008 онд болж. “Чикатилогийн шийрийг хатаасан эр” гэж яригддаг. Оросын хэвлэлийн хэрэгслvvд тvvнийг баривчилсний дараа тvvнийг “Битцевскийн Манъяк” гэж нэрлэжээ. Уг гэмт хэрэгтэн залуу нь 33 настай бөгөөд тvvнийг Александр Пичушкин гэдэг аж. Тэрээр нэг хэсэгтээ хийсэн хэргээ хvлээхгүй байсан бөгөөд эцэстээ нотлох баримтанд гүйцэгдэж 61 хvн алснаа мэдүүлсэн юм. Тэрээр 1992 оноос Москвагийн өмнөд хэсгээс эхэлж хvн алж эхэлсэн бөгөөд бvтэн 14 жил тvvний аллага vргэлжилжээ.
Тэрээр 2006 оны 6-р сард баригдсан юм. Оросууд тvv...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-11-03
урлагт даанч
Би ер нь урлагын талаар маруухан. Энэ нь магадгүй их л бүдүүлэг юм шиг. Одоо ямар дуу хит болж байна вэ гэвэл мэдэхгүй, дуучин эгшиглэнг саяхнаас таньж байгаа, агиймааг дүрийг нь тогтоож байгаа. Дууг нь бол мэдэхгүй. Жоконда хөргийн гайхамшиг юундаа байдгыг ёстой мэдэхгүй. За тэгээд цаашаа Пикассо, Ван гог, Рембрандт, Да Винчи, Рафаэлийн уран зургууд юугаараа тэгж их үнэлэгддэгийг даанч мэдэхгүй. Уран зургийн гайхамшиг гэж юу юм бүү мэд. Гэхдээ мэдэхгүй байлаа гээд би доромжлох дургүй уран бүтээлийг. Уран зохиол юугаараа сайн муу түүний гайхамшиг юу байдгыг ч үл мэднэ. Зуун жилийн га...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-11-01
Туулайтай түрийвч
Би нэг ийм түрийвчтай болсон юм. Зүгээр хямдханд ч биш авмаар санагдаад авчихсан . Заримдаа би этгээд байх дуртай, бусдаас ялгарах дуртай. Магадгүй тийм болоод л хүүхдийн гэмээр ааш авир гаргадаг байх. Туулайтай түрийвч. Томоос том туулайны дүрстэй. Ямар сайндаа түрийвчээ ажил дээрээ унгаачихваа. Тэгсэн хүүе нөгөө дадлагын охин түрийвчээ хаячихаж гэхэв дээ. Энэ ч яахав дөнгөж сая гэртээ ирчихээд сууж байна л даа. Тэгсэн манай дүүгийн 6 настай охин түрийвчийг маань их л шохоорхож байнаа. Тэгснээ Обдоо ах та энийг хаанаас авсан гэж намайг түлдэг байгаа. Орйд сэтгэц болон хувь хүнийхээ ху...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-10-31
эчнээг болимоор юм
Ойрын үед томоохон алдар цуутай бөхчүүдээс эхлээд жирийн нэг хүмүүсийн тухай ярилцлага уншихаар, тэдэнтэй ярилцахаар "мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрх зүйн ангид эчнээгээр суралцаж байна" гэж их гоё тээмпээр, голос, нүүр царайны төлөв төвшин, ёстой л сурахыг эрмэлзсэн хүн ийм л байдаг байхдаа гэмээр эрхэм дүрийг гарган хариулах юм. Зарим нэг нь цагаандаа гараад үндэсний телевизийн спортын сувгаар "Багш нараа бодоорой" гэж авдаг юм даа. Хүн сурахад юу нь буруу байхав. Зөв зөв сураад бай. За тэгээд ганц хоёр юм асуухаар "гол юм руу нь орохгүй захаар нь тойрч давхиад" хариулт өгө...
. Сэтгэгдэл бичих