Dateline: 2009-10-29
Элийрэл
Сая тв9-ын мэдээ үзэж байгаад иймэрхүү юм бодов.
энэ айхтар ханиаднаас болж адууны мах аарцны үнэ тэнгэрт хадчиж. Манайхан ч яахав угын туйлшрамтгай улс адууны мах аарц сайн гэнгүүт бүгдээрээ л адууны мах аарцны эрэлд гарсан биз. Энэ их эрэлтээ дагаад үнэ өсөх нь зах зээлийн хууль юмсан. Тэгтэл тэр тв9-ын сурвалжлагчынхаар бол наймаачид ард иргэдээ бодохгүй ашиг орлогоо бодон үнээ үндэслэлгүй нэмсныг н эрхэм төрийн түшээд /:р/ ард иргэдээ боддог л юм бол энэ айхтар ард түмнээ шулах гэж байгаа нөхдийг хашраагаад өгөх ёстойм байх. Үүнийгээ гудмаар явж байгаа жирийн "ард иргэдийн" яриагаар хачир...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-10-29
би бичсээр л
Одоогоос хэдэн жилийн өмнө зурагтаар "хүмүүс өдрийн тэмдэглэл хөтлөх болилоо. Энэ бол маш том соёл" гэсэн ярилцлагыг зурагтаар харж байлаа. Үнэхээр ч нэг үеэ бодвол охид хөвгүүд бие биедээ хайрын захидал бичихээ больсон, өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүмүүс тоотой хэд болсон. Гэхдээ шүлгийн дэвтэртэй хүмүүс олон юм шиг. Би дунд сургуульд байхдаа шүлэг бичдэг, сонингийн хайчилбар цуглуулдаг хүүхэд байж билээ. Гэтэл нэг өдөр нэг хүнд маш их гомдоод тэр бүгдийгээ устгаж билээ. Гэхдээ би одоо хүртэл гэм бурууг тэр хүнд л тохдог. Яах гэж намайг тийм аймшигтай байдлаар гомдоосон юм бэ гэж. Маг...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-10-27
онигоо зохиоё
Бид дандаа л бусдын зохиосон онигоог сонсож инээлддэг. Тэгвэл өөрсдөө онигоо зохиох гэж ородвол яасан юм бэ
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-10-27
Хvний амь насны vнэ цэнэ
Сvхбаатар аймагт гарсан байгалийн онц аюултай vзэгдлийн улмаас амь насаа алдсан иргэдийн тоог Хятадын Сычуан мужид гарсан газар хөдлөлтийн улмаас vрэгдсэн хvмvvсийн тоотой /нийт хvн амын тоонд нь/ харьцуулахад манай улс илvv хохирол амссан vзvvлэлт гарчээ. Ер нь тоон мэдээ, баримтаас авч харахад гэмт хэрэг, болон осол гэмтлийн улмаас, амиа хорлох тохиолдол цөөнгvй. Дээрх золгvй явдал болон гэмт хэргийн улмаас манай улсад өдөрт дунджаар таван хvн зvй бусаар амь насаа алддаг байна. Гэтэл дайн болж буй улс орнуудад зарим өдөр хvний амь нас эрсдэхгvй байх тохиолдол ч б...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-10-25
хотын төв номын сан ч гэх шиг
Саяхан ч гэж дээ өчигдөр нэг номын сан орж ном канондоод авах санаатай ХТНСанруу зүглэлээ. Ёстой социализм, коммунизм, хүнд суртал үнэртсэн газар болсон байна лээ. Лав л капитализм үнэртсэнгүй.10 гэж нээдэг болохоор ес гуч гээд очлоо. Үүд нь битүү оочер. За яахав хувцасаа өлгүүлээд л орлоо. Орсон чинь сул ширээ алга байдын. За яахав би ямар суух биш хэдэн ном канондоо л гарна гээд номоо ч хайгаад олчлоо. Каноныг нь хүлээлээ хоёр цаг болж байж сая ирэв. Хоёр жил шагайгаагүй болохоор их л өөр болсон байлаа. Номоо өөрөө очоод авчихдаг нь их л таатай байлаа. Ганц гэм нь хаана ямар ном ба...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-10-24
догдлол
Ойрын үед нэг их догдолдог болчиж. Урьд нь гайгүй л байсын. Нэг л их догдлоод л. Зарим нь охин харчаад гэж битгий бодоорой. Ер нь догдлоод байгаа шүү. Их гоё мэдрэмж юм аа. Өглөө босчоод цайгаа уунгаа цонхоор харагдах уулсын оройг хараад л догдлоод зогсох, арван жилийн сургуулийнхаа хажуугаар явахад, амьдралын минь ихэнх түүх бичигдсэн газруудаар явахаар нэг их догдлохын. Бодоод байхад арав төгсдөг жилээ тэгж их догдолсын. Хүмүүс зарим нь мэддийн. Анх 1-р ангид байхад л өглөө шугмын радиогоор явдаг байсан "Өглөө болгон эртлэн босч өндөр тэнгэрийг хүндэтгэн харж бай огторгуйн хурмаст у...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-10-23
serial killer - 5
Энэ хэрэг нэг хэсэгтээ бүр дуулиан болсон л доо. Илэрхээсээ өмнө “хит” болчихсон байсан хэрэг. Ямар сайндаа энэ хэргийн явц байдлын талаар дуулж мэдэж байсан хаа газрын монголчууд бид айж, бэмбэгнэж байхав.
АНУ-ын Вaшингтон хотноо 2002 оны 10-р сарын 2-22 өдрийн хооронд 14 хүнийг буудсан гэмт хэрэг гарсан. Үүнээс: 10 хүн нас барж, 3 хүн шархдан, 1 хүнд эд материалын хохирол учирсан байна. Энэхүү гэмт хэргийн хохирогч тус бүр их биеийн дээд хэсгээр зүрхэн тус газраа болон толгойн тус газраа 1 сумаар буудуулж амь насаа алдсан. Өөрөөр хэлбэл нэг хүнийг 1 сумаар алсан байн...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-10-20
Serial killer - 4
За тэгэхээр үүнийг уг нь би бүүр serial killer-1 оруулах ёстой байлаа. Мэдээж энэ бол алдарт Андрей Чикатило “Эрин зууны аймшигт алуурчин гэгдэх энэ эр нийтдээ 53 эмэгтэйчүүд хүүхдүүдийг, төрөл бүрийн аргаар алж, хороожээ. Бэлгийн болон Сэтгэл зүйн өвөрмөц хам шинж нь түүний энэхүү үйлдэлд “дэм” болж олон жил баригдалгүй явж чадсан байна .
Andrei Romanovich Chikatilo (Russian: Андрей Романович Чикатило, Ukrainian: Андрій Романовіч Чікатіло); October 16, 1936 — February 14, 1994) was a Soviet serial killer, sex offenderpaedophile , nicknamed the Butcher of Rostov, The Red Ripper or The Ros...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-10-18
Жаргал юм аа хө
Нөүтбүүк ч юм уу нотбүүк ч юм уу наддаа таарсан хүнд харуулахаас ичмээр зүйлээ биеийн доод хэсгийн өвдөг ташаа хоёрын дундах газар тавьчаад орон дээрээ ханаруу налаад дэрээрээ ардаа тулгуур хийгээд айрзмээр таардаггүй палбигар хөлийнхөө арван хуруугаа сарвалзуулаад, жижигхэн булбарай хуруугаараа баахан юм сарааччаад, хажуудах аягатай цайнаасаа хэд балгаад, дэлгүүр гараад ир гэвэл "яг одоохон найдвартай" гэж панаалдчихаад, жоохон халууцвал цамцаа тайлчихаад, даарвал эргэж өмсчөөд, мессеж ирвэл"гэр зуур" гэчээд, хамар загатнавал ухаад гаргаж ирээд нясалчихаад, жоохон уйдвал снэйкдэж 1000 хүргэж ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-10-18
за ёстой юуны ч тухай хамаагүй юм бичмээр байна. Манай хажуу айлын хоёр эгч байдын. Одоо хоёулаа жирэмсэн. Нэг нь нэг бөх залуутай үерхээд 7 жил болж байгаа юм. Цаад бөх залуу нь улаан банзал. Дэргэд нь л өөр хүүхэн рүү яриад л. Гэхдээ манай хүн түүндээ хайртай. Тэгээд гол нь тэр эгч энэ олон жилд бараг жирэмсэлдэггүй байлаа. Сая харин жирэмслэв. Цаад залуу нь яахав дээ хуураад л. Гэхдээ тэр эгч хэзээ ч түүнийг хань болохгүйг мэднэ. Цаад залуу үнэндээ түүний хайраар тоглож өгч байгаа юм дөө. Хүний хайр гэдэг. Эмэгтэй хүн цаад хүн нь өөрт нь хайргүй байсан ч түүнээсээ хүүхэдтэй бо...
. Сэтгэгдэл бичих