amaahai
Dateline: 2009-09-12
торгууль

Эртээд манай хуучин байрны ах хүү таараад ганц шилюм аваад өг гэдийн.  Мөнгөтэй байсан болохоор аваад өглөө л дөө.  За тэгээд орцны гадаа сууж байваа.  Манай хүн л уугаад байлаа.  Би ямар уух биш.  Тэгсэн нэг мэдсэн араас хоёр цагдаа ууж байгааг нь харчихаж.  Ирээд торгоно яаана ийнэ гээд л бөөн сүр.  Намайг эрүүл байсан болохоор гайгүй.Би өмнөөс нь Мөнгийг нь төллөө.  Тэгээд архиа авч үлдлээ.  Ахиад ууж байгаа юм даа нөгөө архиа...тэгээд тэр торгуулийн мөн чанар юунд байв гэдгийг лав л ойлгосонгүй...гудамж, машинд архи уухыг хүсвэл таван мянга төлөөд уух юм уу хаашаа юм...орцонд уувал хэд бай...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-09-10
Төрсөн өдрөө мартана гэж байх уу?

          Төрсөн өдөр өнгөрчихжээ. Уг нь яг 2 жилийн ой 9 сарын 4-ны өдөр байсан юм байна. Блог бичиж эхэлсний ойн тухай яриад байна л даа. Би энэхүү орчноос олон зүйлийг олж авч, бас суралцаж, урам зориг мэдэрдэг боловсордог болохоор цаашаа тасралтгүй бичсээр л байх болно. Тэнгэр нурсан ч гэж томрохгүй ээ. Гэхдээ гар маань хөдөлж байгаа цагт би бичсээр л байх болно.

          Төрсөн өдрийн баяр хагас сайнд болно манайхан ирцгээгээрэй... бүгдэд нээлtтэй шүү. Бусад блог сайт шиг шинэ хуучин архаг мархаг гэж мангартахгүй ээ. Бүгдээрээ хүрээд ирээрэй нэг сайхан буу халцгаая. Өөн тийн хагас сайнд ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-09-08

Зөргөөр хөглөрөх навчсыг жишимгүй гишгэлж
Зоргоороо чи дэвсэлсэн сэтгэлдээ хань татна...  /эндээс туув./

энэ навчис саяхан
эгц дээрээс минь ширтэж байсан.....

ганган эрвээхэйн өлмий доор
гансарсан салхинд илбүүлж байхдаа...

ингээд бусдын хөлд дэвслүүлж
нарт орчлонг үзэн ядна чинээ санаагүй..


намараа би чамд дургүй
ядаж ганцхан удаа дахиж....



Бичсэн: dao

...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-09-07

Өглөө болгон зүүдэн дундаа харах үнэгэн харанхуй
Өөрөө ч мэдэлгүй хэн нэгнийг тэнгэрт дуудна
Өлгийтэй хүүхэд уйлж эцэг, эхээ сэрээнэ
Навчис шаргалтдгыг санахлаар
Боллоо баяртай баярлалаа гэж хашгирмаар байвч
Болоогүй, хүлээ, битгий гэх бодол бас л байсаар л...
Юуныг ч юм, хэнийг ч юм яагаад ч юм хүлээсээр
Бид амьдарсаар л...


 

 





. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-09-07

нээх худлаа сайн хүний дүрийг эсгэж чи лаг шөө гэж хүн болгонд хэлмээргүй байна. зүгээр л сайн байсан ч тэр хүнийг хурцлахын тулд магадгүй үүнээс ч илүүгээр зүгээр л уурлуулахын тулд чи муу байна гэж хэлмээр санагдаад байхы.

Бичсэн: dao

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-09-03

өмнөө тавьсан зорлигогүй байгаа бүхнээсээ залхсан ичгүүргүй энэ амьдралдаа гутарчихлаа. Надад үүнээс илүү зүйл байх ёстой ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. би уул нь их азтайшдээ гэхдээ тэрэндээ ч итгэдэггүй. яагаад гээч яагаад гэвэл надад тавьсан зорлиго байхгүй. учир нь миний тавьсан зорлиго үнс болон хийсэхээс айсан учир зорлигогүй амьдарч байна. хэн нэгний буруу зөвийг шүүх зориг байхгүй надад учир нь би өөртөө ч итгэхгүйдээ ингээл зөвхөн өнөөдрөөрөө амьдарч байна. үнэндээ та бидний тавьсан тавьдаг зорлиго гээч юу юм бэ. миний тавьсан энэ зорлиго гээч зүйл эцсийн мөчид хэнд ч хэрэггүй зүйл болон...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-09-01
Оюутан чамд

Үүнийг уншиж байгаа оюутан чамд юуны өмнө эрүүлийг хүсье.  Зарим нь мөнгө гэдэг байгаадаа бодож ч магадгүй.  Эрүүл байх шиг жаргал хаана ч үгүй.  Ойрын үед бие тиймэрхүү байна л даа тэгээд л ингэж байгаа юм.  Тэгээд эхлээд хэд хоног манарана биз.  Анх хэн ч бай сургуулийн босго давж байгаа тэр үедээ дотроо том зорилго, шившлэг, шивнээ, амандаа ямар нэгэн зүйл бувтнах ч юм уу, за нэг юм бодоо л ордог.   Тэрэндээ л үнэнч байгаарай.  За тэгээд худлаа битгий гаднаа нэг их номын баагий харагдсан рекламны оюутан битгий болчоорой доо.  Ялангуяа хуулийн сургуулийнхан ингэх гээд байдаг тал бий шүү ...З...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-09-01
Equal right

          Тэгш байдлын тухай хангалттай л ярьж хэлж бичдэг. Эхнээсээ авахуулаад л асуудлууд ар араасаа ундарна… сурагчийн форм комунизмын нэг хэлбэр гэж үздэг хэсэг байхад зарим нь бусдад ялгарах , гадуурхах нөхцөлийг олгодоггүй тэгш байдлыг бий болгодог гэж үзэцгээнэ. Хуучинсаг үзэлтэй миний хувьд сурагчийн хувцсаар жигдрэхийг илүүд үздэг. Угаасаа баян хоосны ялгаа гардаггүй гээд тоочоод байвал дуусахгүй ашигтай тал олон бий. Магад өөрөө өмсөж өссөн болоод тэр байж ч болох юм. энэ ч яахав гол зүйлдээ оръё           
          Малчдыг бараг бүх татвараас чөлөөлчихсөн. Дээрээс нь ямаа өөр юу юун...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-08-31
бүдүүн

нэг:
нэг л их мэдэмхийрсэн хүмүүс. зурагтаа асаалаа гоонж өмссөн бүдүүнүүд, сувгаа солилоо дахиал бөөн бүдүүн, дахиад солилоо хоёр бүдүүн нэг туранхай /Б.Жагаа /. залхсандаа зурагтаа унраагаад нээтэд орлоо царай зүс өргөн бүдүүн нь харагдахгүй ч нээх дутахгүй болов уу гэмээр мэдэмхийрсэн хүмүүс. яриаг сонсоод үзэхэд ер нь бол манай улс хөгжихөд өөрөөс өөр бүдүүнүүд саад хийгээд байгаа бололтой юм. цэл залуу наснаасаа амбиц хөөж зөөлөн суудал мөрөөдсөн улсууд. миний ойлгохнээ дарга гэсэн тусдаа мэрэгжил хүртэл байдаг бололтой шүү. тэгээд тэр чиглэлээр хүн бэлтгэдэг их сургуулийн анги хүртэл бай...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2009-08-28
халуун ус

Энэ зунжингаа халуун усны хэрүүл хийх шив дээ.  Долоон сард тасалсан одоо дахиад л тасалчихлаа.  Яамаар ч юм.  Өчигдөр баахан хиртэй хувцаснуудаа чирч ирээд угаах гээд ялгаад маргааш өглөө босоод маналзуулаад өгнө дөө гэсэн чинь...халуун ус тас.  Асуусан чинь шөнийн 01 цагт ирнэ гэдэг юм даа.  Энэ зун нийтдээ хэдэн ч удаа таслав даа.  Уг нь өглөө хувцасаа угаасан бол өдөр дунд хатахгүй юу...ус халаагаад угаая гэхээр тогны гарз байгаа даа.  Сая нэтээр Нарангийн дуулсан "Сити найт" дууны клипийг харж суутал халзан толгойтой нэг залуу байна аа.  Сайн харсан чинь манай арван жилийн залуу тоглосон ...

. Сэтгэгдэл бичих