Dateline: 2009-08-27
манараад л
би гэдэг амьтан манаргаад л байна дөө. Болж ч байгаа юм уу үгүй ч юм уу тоос хөдөлгөөд, гутлын өсгий элээгээд л явж байна. Хэзээ хаана хаашаа юунд хүрэх юм бүү мэд яваад л байна. Урд нь ямар байсан тэгээд л яваад байна даа. Хааяа дисконд орж баахан дэвхцээд хоёр шил шар айрагны лонх хоосруулсан шигээ хорвоогийн жаргалыг эдэлсэн болоод явах юм дөө. Заримдаа шал утгагүй ч юм шиг. Бусад хүмүүсийн амьдрал аймаар гоё санагдаа л...минийх байдгаараа л...хэвэндээ. Яахав нэг сургууль төгсөж хавтастай болох шив. Өөр ч юмгүй дээ бараг. Нэг хэсэг баахан өдрийн тэмдэглэл хөтөлдөг байснаа залхуу ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-08-26
ЦАГААНБААТАР дэлхийн аварга боллоо
Саяхан ЦАГААНБААТАР МААНЬ ИСПАНИЙН БӨХИЙН ЮКО ҮНЭЛГЭЭГЭЭР ЯЛЖ ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН БАЙНА. ЯЛАЛТЫН ӨДӨР ТОМ БЭЛЭГ БАРЬСАНД БАЯРЛАЛАА http://www.judo2009.com/en/?page=cms&sub=showpage&id=40 ороод үз
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-08-26
сэтгэл хөдөлчлөө
Өнөөдөр Төрийн хэмжээнд Халхын голын байлдааны ялалтын ойг тэмдэглэж байна. Аль тэртээ 70 жилийн өмнө болсон энэ үйл явдлыг бидний үеийн залуус бараг ойлгодог юм уу үгүй юм уу бүү мэд. Би лав аль дөрвөн жилийн Дорнод аймгийн Халх гол, Матад сумын нутгаар явж байхдаа бүрэн ойлгоогүй ч монгол хүний сэтгэл зүрхэнд үргэлж мандан бадарч байдаг алтан соёмбот тугийг дайсны өмнө гуйдалгахгүйн төлөө үнэхээр "их том" үйл явдал болжээ гэдгийг харин үзсэн дээ...Зурагтаар гарч байгаа ахмад дайчдыг хараад өөрийн эрхгүй бахархсаан. Өөрийгөө хүн шиг авч яваад өрх гэрээ аж амьдралаа хүний дайтай авч яваад, ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-08-25
Дэлхий хэмээх арал дээрх зургаан тэрбум Робинзон.. В.Бутулэвский https://marlboro.blogmn.net/11177/?#c25326
Бичсэн: dao
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-08-21
3vгээр л..,
уулзмаар л ... зорлиготой баймаар ..., ганц олдох амьдралаа зориулмаар..., зvvдэлмээр зvгээр л унтмаар
Бичсэн: dao
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-08-19
уур хүрчлээ бүр
Аль хэдэн сарын өмнө 1 сарын өмнө 1гигагын флэшээ өгөөд алдчихсан юм. Уг нь би тэрэнд 1 гигагын 2 ширхэг флэшээ хэрэглүүлсэн юм. Тэгсэн чинь удаж удаж 1 флэшийг нь өгөөд дараачийхийг нь 1эвдэрчихсэн юм өгдөг байна шд. Ёстой уур хүрээд автоматаар шүршмээр. Хоёрын хооронд ийм новшийн зангаар яадаг байна аа. Чадахгүй бол чадахгүйгээ хэлчинэ биз. Монгол хүмүүс ер нь ийм балиар зантай байх юм аа. Нэг муу флэшнээс болж бүхэл бүтэн үндэстнийг доромжилж болохгүй байх л даа. Гэхдээ л... Голруулдаг. Нэг сайхан наастартай байсан будаа боллоо шд. Хүнд ном уншаад өгөөрэй гэхээр байхгүй сураггүй....
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-08-19
Супермэнууд
Триктон гаригаас ирсэн, гал тэрэгнээс хүчтэй ган бат … хачин гайхамшигт энэ эр бол .. супермэн…. гээд л үнэхээрийн юм бүхэнд гаргууд эрийн тухай хүүхэлдэйн кинон дээр улиг болтол гардагсан. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь орчин цагийн супермэн илүү ихээр олшроод байх шиг.
Салбар бүрт үсрэн харайж, чиглэл бүрээр телевиз, радиогоор яриа өгч харагдах юм. Дутуу уншсан ном, хүний ярьсан хальт яриа, ойлгоогүй зүйлс., нэр хүнд олох арга, бусдыг муучилж өөдөө гарах сайхан хэлбэрдэлттэй болж, хэн нэгний гарын аясаар, эсвэл захиалгаар ямар нэг юм хийж, бичиж тэрүүгээрээ хоолоо олж идэх … Залуу хүний ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-08-18
Галзуурсан бурхантай газарын бумбаа гэж
эсвэл эвдэрсэн тэрэг бяруу тэжээнээ гэж
бүүр эсвэл сураар боож болдоггүй сурсан эрдэмээ гэж нэг иймэрхүү л....
Бичсэн: dao
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-08-14
сурмаар...
Амьдралд сурах юм их байна аа. Нэг таньдаг ах хүү байдгын. Одоо программ ч юм уу нэг юм хийдгийн хувиараа. Ганцаараа нэг өрөөнд шалаараа дүүрэн тамхины акурктай, нэг том сервер болтой компьютер, баахан программ бололтой зүйл бичсэн гар байлаа уулзах гээд орсон. Хар багаасаа мэдэх болохоор харьцахад сайхан. Тэгсэн чинь чи надаар компьютер, программын юм заалгаач гэлээ. Даан ч би нүдээ компьютер ширтсээр байгаад муудчих болов уу гэж айгаад татгалзсан. Гэхдээ хэзээ нэгэн цагт тань дээр ирнэ гэж л хэллээ. Одоо тэгээд яах юм бүү мэд. Бас сэлж сурмаар байна, жолоо барьж сурмаар байна. Жол...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-08-14
би өндрийг хүснэ
Би өндрийг их хүсдэг болчиж. Албан тушаалын өндөрлөг биш л дээ. Өндөр юман дээр гарахыг л их хүсдэг болчиж. Өндөр уулын орой дээр гарах бөөн хүслэн. Эртээд хажуугийн 12 давхарын чардаак руу гарах гээд түлхүүрийг гуйгаад хөлс төлөөд гаръя би өндрөөс юмыг харах дуртай гэсэн чинь " чи амиа хорловол яах юм" гээд хавьтуулсангүй. Тайлбарлаад нэмэр алга байлаа. Эртээд тэгээд ганцаараа "Зайсан" гарч нэг хорхойгоо дарлаа. Яагаад ч юм өндрөөс юмыг харахаар нэг их таашаал авдаг болчиж. За гэхдээ тэр нисэгч, шүхэрчний хажууд өндөр гэж хэлэхэд онигоотой биз. Нэг сайхан өндөр давхарт эргэн тойрон ал...
. Сэтгэгдэл бичих