Dateline: 2009-08-03
юу бичих вэ байз
Юм бичмээр л байдаг. Даан ч бичих юм олдохгүй байна. Өдрийн тэмдэглэлээ бичих үү. Эсхүл өдрийн маршрутаа бичих үү, эсхүл идсэн хоолоо бичих үү. Нэг л учраа олдоггүй ээ. Шүлэг бичдэг юм уу гэтэл ямар ч юм орж ирдэггүй. Эсхүл настай хүн шиг "Амьдрал гэдэг..." гэж эхлээ нэг их амьдрал үзсэн хүн шиг биччих гээд. За юу ч гэсэн ийм л юм бичлээ дээ.
...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-08-01
үргэлжлэл
Тэр номыг уншаад ийм сэтгэгдэл төрлөө. Энэ тусгаар тогтнол маань ямар их үнэ цэнээр олдоо вэ гэж. Дипломатын урлаг гэдэг ямар аймшигтай атлаа агуу юм бэ, хэлэлцээр хийнэ гэдэг ямар агуу юм бэ. Эх орон үндэстнээ төлөөлж хэлэлцээрийн ширээний ард сууна гэдэг үнэхээр сүрдмээр ажил юм даа гэж төсөөлөгдөв. Тэрхэн үедээ тэр хүмүүний мутарт эх орон нь багтаж ч байх шиг. Гадаа тоглож байгаа хүүхдүүд, тэнд ганц юм задалж байгаа залуус, энд шоудаж байгаа охидууд, гэртээ хэрэлдэж байгаа авгай нөхөр, энэ бүх хүмүүсийн хувь заяаг ямар нэг байдлаар хөтөлнө гэдэг...ийм л бодол буулаа даа
...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-07-24
"......"
хэлэх үг олдохгүй
хэлэх учраа олохгүй
ядаж "хайртай" гэсэн үг нь
хүртэл зугтчиж
хов хоосон нэг тийм
эзгүй тал шиг
эсвэл хуучирсан булш шиг
хамаг юмс дэлгэрэх цагаар
хатаж гундсан модны навч шиг
эртний хүйтэн шарилын дэргэд
элгээ тэврэн ганцаар суун
хон хэрээнд хань болж
хоосорсон сэтгэлээ үзэн ядах.
Бичсэн: dao
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-07-20
бодрол
Саяхан Баабарын бичсэн "Монголчууд нүүдэл суудал" номыг уншлаа. Дөрвөн дэвтэр юм байна. Ихэнх нь уншаа байлгүй. Хүмүүст ямар сэтгэгдэл төрсөн юм бүү мэд. Надад лав их л сонирхолтой санагдлаа. Арван жилийн сургуульд үзэж байсан түүхийн номноос агуулгын хувьд шал өөр санагдлаа. Түүх гэхээр он дараалсан үйл явдал гэж ойлгоод тэрийг нь болсон газартай нь цээжлээд хүн амьтанд хэлэхдээ их л пээдгэр байлаа. Тэгсэн чинь дараа үргэжлүүлье...
...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-07-17
САНАЛ АСУУЛГА
Эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэхэд учирч байгаа объектив, субъектив шинжтэй тулгамдсан асуудлыг цогц байдлаар судалж, сургалт явуулах, зөвлөмж журам гаргах, тайлбарлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг зорилгоор ХЗДХЯ-ны захиалгаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс судалгаа явуулж байна.
Та эдгээр хуулийг хэрэглэх ажилд биечлэн оролцож байгаагийн хувьд санал асуулгад ажил хэрэгчээр хандаж, дараахь асуултуудад дэлгэрэнгүй хариулт ирүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна.
АСУУЛГА - I (Эрүүгийн хуулийн хэрэгжилт...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-07-15
бөх өө гэж
Анх намайг төрөөд хэдхэн сартай байхад ээж маань бөхийн шуудаг олж байсан гэдэг. Одоо тэр шуудаг манай авдаранд байдаг юм. Нэг улаан торгон шуудаг. Бөх болоогүй ч гэсэн билэгшээлтэй юм даа. Бөхийг шимтэн үзэж эхэлсэн үе маань 1998 он. Тэр жил Сумъяабазар аварга анх үзүүрлэж, түүний уран барилдааныг дотроо биширч энэ ах шиг болох юмсан гэж хүүхдийн мөрөөдлөөр мөрөөдөж байсансан. Тэр цагаас би аваргын улаан фэн нь болж билээ. Тэр үед залуу заанууд гарч ирж ааяаяа мөн ч гоё байсан даа. Үеийхэн мөн бөхийн хорхойтон. Хичээлийн завсарлагаанаар бистуулдээ гараад барилдаад ноцолдчихдог...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-07-11
Хайрыг хайрла
Цаг үетэйгээ холбоогүй дав далий зүйл биччихдэг юм уу. Би энэ жүжгийг багадаа үзэж байсан. Тухайн үедээ сайн ойлгоогүй боловч саяхан, ойрмогхон болсон үйл явдлууд энэ жүжгийг ахин сануулахад хүргэв. Бусдыг хайрлахад ямар нэг хүндтэй шалтгаан, шалтаг хэрэггүй, Тэрийг хүлээж авч чадахгүй бол юу гэхэв. Элдэв хэв маяг, өөрийгөө тусгаарлах үзэл, үнэд орох байдал энэ тэр хэнд хэрэгтэйг би ерөөсөө ойлгодоггүй юм. Угаасаа нээллтэй бүх юм алган дээр байдаг ийм хүн болохоор би хаалттай хүмүүстэй харьцахдаа заримдаа халшраад байх...
Магадгүй сайхан амьдрах, аз жаргалтай байх, үр удмаа үлдээх гээд...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-07-04
шүлэг бичсэн ухаантай
анхны хайр минь тэр л байсан юм бол
арван жилийн цонхон дээр нулимстайгаа үлджээ
анх дурласан нь чи байсан бол
анд найзын минь үнэн ч амраг болжээ чи одоо
чамайг надад ирээгүй гэж би гомддоггүй
чамлахааргүй их хугацааг чи надад өгсөн
чадахгүй байж дурлах дуртай ч тэр үедээ
чиний хойноос нэг ч удаа гүйгээгүй дээ гэж одоо боддог
хүний хүүд хөөрхөн харагдах нүдээрээ чамайг хүлээж байна гэж
харцаараа чи надад хэлдэг байсныг тэр үед ойлгосонгүй
хайр зарласан өөр хөвүүнд сэтгэлээ өгөхөд чинь
хожимдсон байснаа би тэр үед ухаарсан
он цаг улирсаар зургаан жилийг үдлээ ч
олны дунд орж сайн мууг ө...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-07-03
гансар ч харагдаач
Он гарах мөчид миний амьдрал их л сонин байлаа. Хэдхэн хоногийн дараа нэг юм шийдэгдэх гээд гэгэлзээд л байж байлаа. Ойр дотныхон маань баараггүй гээд л. Би ч дотроо итгэсэн байж билээ. Гэхдээ зуун хувь итгээгүй, хүлээгээгүй. Аль болох тайван байлаа. Хэдхэн хоногийн дараа бүтэхгүй гэсэн хариу сонслоо. Гэхдээ би гонсойгоогүй. Цаг хугацаа явсаар л. Би бараг мартсан байлаа. Гэтэл сая өнгөрсөн сард дахиад "чи бэлд" гэсэн үг сонслоо. Бэлдлээ. Гэхдээ энэ удаа надаас биш шалтгаанаар дахиад л бүтэхээ болив. Гэхдээ би ямар ч хариултанд сэтгэл зүйн бэлтгэлтэй байв. Амьдрал өөрөө баян, зари...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2009-07-02
Юу гэсэн ч утгатай юм бэ дээ.
Хаяаадаа дэээр үед хэрэглэж байсан үгнүүдийг бодохоор инээд хүрээд байдаг юм. Хачин хачин агуулгатай, эсвэл огт агуулгагүй хэлбэрдсэн тэр үгнүүдийг одоо хэрэглэдэг хүн байдаг болов уу?Саяхан тун саяхан би нэг хүнтэй хууч хөөрч байгаад энэ бүхнээ санаад хачин их инээсэн юмдаг.
Сонсоцгоож байгаарай магадгүй та гэсэн хэрэглэж байсан байж магад. /Ихэвчлэн ,80-аад онд төрсөн хүүхдүүд бол сайн мэднээ. /
1. Чурка тас – юу гэсэн ч үг юм бэ дээ. Ямар ч гэсэн нуугдаж бил үү байлдаж байгаад завсарлага авахдаа ингэж хэлдэг байсан. Чурка гээд нэг юмыг таслаад байсан шиг байгаа юм.
2. Дийдандий, аго...
. Сэтгэгдэл бичих