amaahai
Dateline: 2010-10-13
Машины очлуурын бүтэц, зохион байгуулалтын тухай

Очлуур буюу Свечи зажигания

Машины очлуур буюу сэвчээг хэрхэн зөв сонгох вэ?

Свечаг сонгох хамгийн найдвартай арга бол үйлдвэрлэгчээс заасныг нь авч хэрэглэх юм. Очлуурыг зөв сонгож, цаг тухайд нь сольж байх нь нэн чухал.

Шатахууны дутуу шаталтаас үүссэн химийн урвал, цахилгааны өндөр ачаалал зэргээс шалтгаалан очлуурын эд ангиуд байнга элэгдэж байдаг. Түүнчлэн очлуур нь 70-2500 градус хүртэл халж, 50-60 хүртэл хийн даралт үйлчилж, электрод дээр 20 кв ба түүнээс дээш хэмжээний хүчдэл үүсдэг. Иймд очлуурын дотоод бүтэц, ямар материалаар хийгдсэнийг сайн судалж сонголтоо хийх нь чухал юм. Таны свеч...

Шууд холбоос

Dateline: 2010-10-13
6-р сарын 1 буюу эх үрсийн баяр

Миний хүүхэд ахуй цагт Хүүхдийн баяр ганц хүсэн хүлээдэг өдөр маань байлаа. Учир нь жилд олдсон ганц боломжийг ашиглан аав, ээжийнхээ ажлаар очиж бэлгээ цуглуулчхаад нууцхан газар очиж уутыг нь задлан дотор нь хийсэн амттануудыг сонжин үзэх тун чиг сонирхолтой байсан сан. Дараа нь бас хүүхдийн парк орж өдөржингөө алаан болж очерлож байж хоёр гуравхан тоглоом дээр арай гэж суучхаад их л сэтгэл хангалуун гэртээ буцах замдаа багшийн дээдийн автобусны буудал дээрээс 50 мөнгөний хуушуур авч идчихээд интоорын ундаа 1 шилийг ааваараа авахуулж уучхаад их л сэтгэл хангалуун харьдаг байсан сан.
Харин өнө...

Шууд холбоос

Dateline: 2010-10-12
Тоёотагийн тухай жаахан ярья

Манайхан Тоёотаг монголын нөхцөлд тохирсон сайн машин, тэр тусмаа япон тэрэгнүүд дундаа хамгийн сайн нь гэж ярьцгаадаг. Өнгөц харахад үнэн ч юм шиг. Тэгээд би хүмүүсийг дуурайн Тоёотагийн Спринтер хэмээх машиныг аваад хэсэг унаж үзэв. Гэтэл үгүй юм аа. Нэг л биш. Автомат кроп нь нэгдүгээр араанаас дараа дараачийн араандаа шилжихдээ орилж орилж арай гэж нэг юм солигдоно. Бензинийг ч бас овоохон цохиж байх юм аа. 1500 сс мотортой машин үсрээд л 100-д 10 литрийг зарцуулдаг гэж ёстой шаал худлаа юм байна лээ. Минийх өвөл 13, заримдаа бүүр 14 гаргаж идэж байсан. Харин зундаа бага зэрэг багасч 10 ли...

Шууд холбоос

Dateline: 2010-10-12
Машинтай хүмүүсийн анхааралд

Хүмүүс албатай юм шиг машин авчхаад дараа нь нөгөөдөхдөө ёстой л нэг мөнгөөрөө гоожиж өгөх юм даа. Би тэдгээр хүмүүсийг хараад гайхан балмагддаг мөртлөө тус болъё гэж урьд нь огтхон ч санадаггүй байжээ. Бодоод байхнээ энэ бол бие хүний хувьд амиа бодсон муу зан суртахуун юм байна аа. Тэгээд зарим нэгэн хүмүүст туслах үүднээс блогтоо ганц хоёр зүйл бичиж байхаар шийдлээ. Гэхдээ ингээд бичээд сууж байх зав ховорхон болохоор сонирхсон асуулт энэ тэр байвал надад бичиж байгаарай. Орчин үед машин унана гэдэг нь тансаг хэрэглээ бус харин хүний амьдралын хамгийн наад захын асуудлыг шийдэхэд хувь нэмр...

Шууд холбоос