amaahai
Dateline: 2010-10-21
Машинтай найзууд хальт уншицгаа. Хэрэг болно.

Сүүлийн үед дэлхий нийтээрээ түлш бага зарцуулдаг, байгаль орчинд хор нөлөөгүй автомашины хэрэглээг өндөрт тавих болсны нэг жишээ нь Японы Toyota корпорацын 1997 оноос бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлсэн Prius маркийн дотоод шаталтат хөдөлгүүрийг хуурай цэнэг бүхий зай хураагууртай хослуулсан автомашин билээ. Уг автомашин нь хосолмол хөдөлгүүртэй учраас хурд хүч нь ижил ангиллын бусад автомашинуудаас хамаагүй илүү бөгөөд шатахуун зарцуулалт нь ойролцоогоор 35-50 орчим хувиар бага байдаг. Ер нь бол орлого бага, бензинийхээ мөнгөнд байнга таталдаж явдаг мөртлөө машин унах дуртай мань мэтийн хүмүүст бо...

Шууд холбоос

Dateline: 2010-10-20
Монгол улсын хөгжлийг яажшуухан хурдасгах вэ

Миний бие өдөр бүр л энэ талаар бодож суудаг бөлгөө. Өчүүхэн төдий зав гарвал зөвхөн энэ талаар боддог болохоор бодын шийр дөрөв гэдэг шиг л юм болчхоод сууж байх юм даа. Хааяа хэдэн нөхөдтэйгээ уулзаад балгаж суухдаа хүртэл энэ сэдвийг хөндчихөөд ад үзэгдэх жишээтэй.
Одоохондоо ч яахав газраа ухаад гадаад руу зөөгөөд болоод л байна. Байгалийн баялаг бол шавхагддаг нөөц. Орчин үед техникийн хөгжил асар өндөр түвшинд хүрсэн болохоор байгалийн асар их нөөцийг ч нээх их түүртэлгүйхэн шиг шавхаад хоосолчихдог болчихсон шүү дээ. Иймээс бид хэдэн уурхайд найдаж суух нь огтоос явуургүй зүйл бөгөөд хөг...

Шууд холбоос

Dateline: 2010-10-20
Бухимдсан сэтгэл буюу Мөөгий анддаа бичсэн захидал

Muggie анддаа

Монгол орон өнөөдөр ийм сул дорой байгаа нь манай төрийг эх оронч бус урвагч нар удирдаж байгаатай холбоотой гэдгийг ганц би ч бус угаасаа дэлхий даяараа мэддэг. Гадаадынхан үүнийг сайн мэддэг учраас сул талыг нь ашиглаад л энэ улс орныг амархаан хуваагаад идчихэж байгаа юм. Өнөөдөр монголд хэн адлагддаг билээ? Зөвхөн монголчууд. Хэн илүү эрх дархтай билээ? Гадаадынхан хийгээд тэдний гар хөл болон улсаа худалдаж идэн баяжигч гахайнууд.
Өнөөдөр монгол хүн халаасандаа мөнгөгүй болохоороо лиценз авч чаддаггүй. Лиценз авч чадаагүй хүмүүс амьдрахын эрхээр бусдын газар дээр нинжа болж ба...

Шууд холбоос

Dateline: 2010-10-19
ЗАРИМ НЭГЭН ОЙД ТӨӨРСӨН САРМАГЧИНГУУДАД ХЭЛЭХ ҮГ

ЗАРИМ НЭГЭН ОЙД ТӨӨРСӨН САРМАГЧИНГУУДАД ХЭЛЭХ ҮГ

Хэд хоногийн өмнө зурагтаар гадаадад амьдарч буй монгол ах дүүсийг харуулж байна аа. Ажаад байх нээ их л сүрхий, элбэг хангалуун байгаа бололтой. Тэгээд л сэтгүүлч нь мөнөөх л дасал болсон хэдэн асуултуудаа тавиад л, мань хүмүүс хариулаад л бие биенээ хөөрөгдөөд суух юм. Тэгснээ мөнөөх сэтгүүлч "Та нар тэгээд нутгаа санаж байна уу? Хэзээ нутаг буцаж амьдрах вэ?" гэх маягийн юм асуутал харин хэдэн өгөр толгойнууд "Ойрын хэдэн жилдээ ч буцах санаа алга аа. Тэгсгээд хөгшрөөд ирэхээрээ нутагтаа очиж ясаа тавина даа" гэх ухааны юм хариулдаг байгаа.
Тэг...

Шууд холбоос

Dateline: 2010-10-18
ЦААЗААР АВАХ ЯЛЫН ТУХАЙД ХЭЛЭХ ХЭДЭН ҮГ

Манай эрхэм хүндэт ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ер нь үл бүтэх этгээд юм аа. Баахан амлалт өгч, залуу үеийг аргалж байгаад ерөнхийлөгч болчихсоныг нь бодохоор сэргэлэн ч гэмээр юм шиг. Амлалтуудаас нь нэг нь ч биелээгүй болохоор залилангийн баагий гэмээр ч юм шиг. Тэгсэн хэрнээ цаазаар авах ялыг халах тухай яриад эхлэхээр нь тэнэг юм байна гэж ойлголоо л доо.
Хэр баргийн эрүүл ухаантай хүн өнөөгийн нөхцөлд ийм юм яриад зогсож байхгүй шүү дээ. Өнөөдөр МУ-ын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдлаас шалтгаалан эрүүгийн нөхцөл байдал улам бүр хүндэрч байгаа үед манай тэнэг ерөнхийлөгч хэлж байгаа үгний...

Шууд холбоос

Dateline: 2010-10-18
Эх орондоо хайртай хүн бүхэн уншигтун

Эх орон гэж юу вэ? гэж хэн нэг нь асуувал чи юу гэж хариулах вэ? Чиний төрөөд, өсөөд, одоо амьдарч байгаа, дэлхийн улс төрийн газрын зураг дээр ямар нэгэн өнгөөр ялгагдан будагдаж, хилээр тусгаарлагдсан, ямар нэгэн нэртэй, нийслэл гэх хоттой тэр газрыг хэлэх үү? Эх орон гэж ердөө л энэ гэж үү?
Ердөө л энүүхнийг эх орон гэж андуурцгаагаад байгаа юм биш биз? Үгүй шүү дээ залуучууд аа. Эх орон гэдэг чинь хүний оюун ухаан, сэтгэл зүрхэнд байдаг хамгийн ариун нандин, үнэт зүйл юм. Эх орон гэдэг бол тухайн бие болоод хувь хүний эхлэл хийгээд төгсгөл нь юм. Эх орон гэдэг бол надад, бас чамд, ерөөсөө б...

Шууд холбоос

Dateline: 2010-10-18
Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа хэмээх үгийн учир

Өчигдөр 8 настай охин минь надаас энэхүү зүйр үгийн утгыг асуулаа. Би чухамхүү бага насны хүүхдийн сэтгэхүйд тохирохуйц байдлаар тайлбарлаж өгөх гэж оролдсон боловч үнэхээр барсангүй. Угаасаа хэчнээн ч энгийн, ойлгомжтойгоор тайлбарласан ч цаас шиг цагаан, гэнэн цэвэр, бас эрх танхи бага насны хүүхдийн оюун ухаан үүнийг хүлээн авч, анализ хийн ойлгох ямар ч боломжгүй юм байна гэдгийг харин би өөрөө ухаараад охиндоо битүүхэндээ атаархаж л суулаа. Учир нь миний урьд өмнө нь хийж байсан ажил бол чухамхүү дээрх үгийг өдөр бүр толгойдоо маань мэгзэм мэт санаж явахыг шаарддаг байсан болохоор, би шөн...

Шууд холбоос

Dateline: 2010-10-16
ХӨӨРХИЙ ДӨӨ ХӨЛБӨМБӨГ МИНУ

Ай хөөрхий хөлбөмбөг өө гэж

Хүн ер нь их сонин амьтан юм аа. Ямар нэгэн зугаацах зүйл зохиочхоод тэрэндээ учиргүй ихээр дурлаж, хамаг сэтгэл зүрхээ зориулах юм аа. Би л гэхэд хөлбөмбөг гээчид их дуртай. Ямар ч цагт тэр бүү хэл шөнийн 3 цагт ч хөлбөмбөг үзээд л суучихна.
Тэгсэн мөртлөө дандаа муу багийг нь дэмжихийг яана гээч. Хожигдоно гэдгийг нь мэдсээр байж л албатай юм шиг сул багийг нь дэмжинэ. Тэгээд хожигдчихоор нь сэтгэл хямраад бөөн юм болно.
Дараа нь дахиад л хашрахгүй. Өнөөхөө л дэмжинэ. Тэгээд л хожигдоно. Гэтэл харин бусад хүмүүс бол хүчтэй багийг нь дэмжээд, хожихоор нь бөөн кайф авч...

Шууд холбоос

Dateline: 2010-10-16
ЗОХИОГЧ НЬ ҮЛ МЭДЭГДЛЭХ ШҮЛГҮҮД

ШҮЛЭГ УНШИХ УУ

Алдар гавьяа

Өрөөл бусдын төлөө
Өөрийгөө золиослоод дуусахын цагт
Амьддаа авч үзээгүй одонгоо
Авсан дээрээ зуруулж
"Засгийн газрын мэдээ" сонинд
Зургаа наалгахыг алдар гавьяа гэнэ ээ

Дурлал

Зүгээр байсан хүнийг
Зүрхнээс нь очиж чангаахыг дурлал гэнэ ээ

..........................................

Орохдоо омогтой
Орсон хойноо жаргалтай
Гарахдаа гарзтай
Гарсан хойноо ганц дусал нулимстай

..........................................


Урсан өнгөрөх хорвоогийн амьдралыг
Ууж, идэж, унтаж өнгөрөөнө
Хожим тэгээд амаа барьцгааж
Хайран юм гэж халаглана


..........................................


Хүн хүнээ алдаг
Хожим...

Шууд холбоос

Dateline: 2010-10-15
ҮХЛИЙГ МАГТАН ДУУЛАХУЙ

ҮХЛИЙГ МАГТАН ДУУЛАХУЙ

Би ойрын хэдэн өдөр чухамхүү үхэл гэж юу билээ? гэж баахан бодлоо. Үхэл гэж ер нь хэнд ч хэрэггүй, араасаа баахан хар бараан, айдас хүйдэс дагуулдаг зүйлийг бурхан багш энэ орчлон дээр чухамхүү яах гэж бий болгосон юм бол оо? Хүн бүр үхэлд дургүй, үхлээс айдаг, үхэхгүйн тулд ямар ч нүглийг үйлдэхэд бэлэн байдаг. Бас хэдэн мянган жилийн туршид мөнхийн ус гэгчийг эрж, хайж, бүтээх гэж оролдсоор ирсэн нь нууц биш. Гэхдээ л ертөнцөд ямар нэгэн амьд бодгаль бий болсон л бол мөхөж үгүй болох нь үнэн. Энэ бол абсолют буюу үнэмлэхүй үнэн. Тэр ч байтугай бидний оршин амьдарч буй э...

Шууд холбоос