amaahai
Dateline: 2010-10-21
ЦААЗААР АВАХ ЯЛЫН ТУХАЙД ХЭЛЭХ ХЭДЭН ҮГ

Манай эрхэм хүндэт ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ер нь үл бүтэх этгээд юм аа. Баахан амлалт өгч, залуу үеийг аргалж байгаад ерөнхийлөгч болчихсоныг нь бодохоор сэргэлэн ч гэмээр юм шиг. Амлалтуудаас нь нэг нь ч биелээгүй болохоор залилангийн баагий гэмээр ч юм шиг. Тэгсэн хэрнээ цаазаар авах ялыг халах тухай яриад эхлэхээр нь тэнэг юм байна гэж ойлголоо л доо.
Хэр баргийн эрүүл ухаантай хүн өнөөгийн нөхцөлд ийм юм яриад зогсож байхгүй шүү дээ. Өнөөдөр МУ-ын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдлаас шалтгаалан эрүүгийн нөхцөл байдал улам бүр хүндэрч байгаа үед манай тэнэг ерөнхийлөгч хэлж байгаа үгнийхээ утгыг ойлгохгүй шүлсээ үсчүүлж байх юм даа. Амьд явах ямар ч баталгаа алга гэж дээр дооргүй хүн бүхэн ярьж, бичиж байхад ийм юм ярьж хүмүүсийн дургүйг хүргэснийг нь бодохоор ёстой үл бүтэх этгээд гэдэг нь тодорхой байна. 
Хэрэвзээ цаазаар авах ялыг халсан тохиолдолд нийгэмд хэрхэн нөлөөлөхийг би одоо тодорхой бөгөөд хэр баргийн хүнд ойлгогдохуйцаар тайлбарлан хэлье. Адгийн наад зах нь хүмүүс "Чамайг алчихсан байхад шоронд суугаад гарах нас нь байна" гэж бусдыг сүрдүүлдэг болно. Хүмүүс хууль хамгаалах байгууллагад итгэхээ болиод харин ч "Загалмайлсан эцэг" киноны Дон Корлеоне шиг хүмүүст хандан тусламж эрж, нөгөөдүүл нь шударга үнэнийг тогтоох нэрийдлээр жинхэнэ аллага үйлдэж, эргээд нийгэмд гэмт хэрэгтнүүдийн нэр хүнд төрөөс илүүтэйгээр нөлөөтэй болж эхэлнэ. Өнөөдөр орост 2 ба түүнээс дээш хүнийг санаатайгаар алсан этгээд 15-хан жилийн хорих ялаар шийтгүүлчхээд давж заалдана гэж чарлаад, шоронгоос гарсныхаа дараа хариугаа авна даа гэж зурагтаар орилж байх жишээтэй.
Манай улсын эрүүгийн хуулиар бол бусдыг санаатай алах гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн хэмжээ хамгийн багадаа 10 жил 1 хоногоос эхэлж байгаа шиг санагдана. Бодоод үз. Гянданд хорино. Хоригдлынх нь 5 зардал гэж 10-30 жилийн хооронд овоо их мөнгө гарна даа. Ажил хийлгэхгүй. Тэгээд л хий дэмий үхэн үхтэл нь тэжээгээд  л байна. Харин ч бүүр хүний эрхийг хамгаалах бус амьдаар нь хатааж, тарчлааж, зомби маягийн амьтан болгон хувиргаж байгаа хэрэг биш үү энэ чинь? Тэгээд ч манай ард түмний ухамсрын түвшин эрүүгийн эрх зүйд иймэрхүү төрлийн өөрчлөлт хийхэд бэлэн бус байна гэдгийг цаад худалч Элбэгээ чинь мэдэхгүй байгаа юм аа. Мэдэхгүй байгаа ч гэж дээ. Мэдэж байгаа мөртлөө будилж байгаа юм. Худлаа л эрүүгийн элементүүдээс дэмжлэг авах гэж арга ядаж байгаа нэг муу ядарсан улс төрчийн явуургүй арга л байхгүй юу даа тэр чинь. Магадгүй мань эр өөрөө нэлээн хүндхэн гэмт хэрэг үйлдчихээд ирээдүйгээ бодоод иймэрхүү юм хийгээд байгаа юм биш байгаа даа гэж хүртэл бодогдсон шүү. Эсвэл хамтрагч нар нь ч байж магадгүй. Өөр нэг хувилбар бол ирээдүйд хийх үйл хэргийнхээ эхлэлийг нь тавих гэж байж ч магадгүй.
Энэхүү ялыг халах нь цөөн тооны рецидив гэмт хэрэгтнүүдэд ашигтай болохоос бус ард түмэнд бол огтхон ч сайнаар нөлөөлөхгүй. Учир нь ард түмэн ямагт шударгаар аж төрөхийг эрмэлздэг нийгмийн дийлэнх олонх хэсэг бөгөөд гэмт хэрэгтнүүдийн хууль бус үйлдлийн хохирогчид нь байсаар ирсэн, байгаа, хойшид ч хохирсоор байх болно.
Нэгэн жижигхэн жишээгээр тайлбарлая. Энэ бол зөвхөн жишээ гэдгийг давтан хэлмээр байна. Өнөөгийн монголын нийгэмд нэлээн өндөр байр суурь бүхий Элбэг гэгч этгээд өөрийнх нь хууль бус үйл ажиллагаа, луйврыг нь илрүүлсэн Бат гэгч этгээдийн амыг таглахаар хахууль амласан боловч бүтэлгүй болсон учир өөрийн гар хөл болох Дорж гэгчээр түүнийг устгуулахаар шийджээ. Мэдээж хэрэг Дорж хүн алахаас татгалзсан боловч Элбэгийн амласан их хэмжээний шан харамжнаас татгалзсангүй. Түүнчлэн тэртэй тэргүй цаазын ял үгүй болсон болохоор хэдэн жилийн дараа шоронгоос гарч ирээд баян цатгалан, жаргалтай амьдарна гэж захиалагч нь итгүүлж гэнэ. Хамгийн гол нь Элбэг нь Доржийн арыг даахаа амласан байна. Ингээд захиалга биелэгдэж Бат үхэж, харин Дорж баригджээ. Мань Элбэг нэгэнт танил тал, нэр нөлөөтэй хүн тул шүүгчийг авилгадаад түүнд 30 жил бус 10 жилийн хорих ял оногдуулав. Ингээд мань Дорж шоронд 5 дахь жилдээ ялаа эдэлж байх үед захиалагч Элбэг бас л хэн нэгнийг авилгадаад эдлэх ёстой ялынхаа 50-иас доошгүй хувийг биеэр эдэлсэн, засарч хүмүүжсэн, нийгэмд аюулгүй болсон гэх үндэслэл зохион бүтээгээд түүнийг магадлангаар суллуулна. Эсвэл ямөр нэгэн өршөөлийн хууль батлагдаад суллагдана. Дорж баярлаад цусанд хутгалдсан мөнгөө үрж дуусч байх үед Элбэг дуудаад дахиад л хэн нэгнийг егүүтгэхийг санал болгоно. Тэртэй тэргүй хүн алчихлаа гэхэд баригдаа ч уу үгүй ч үү. Баригдлаа гэхэд хэдхэн жил хоригдчихоод гарч ирээд зовох юмгүй сайхан амьдрах нь тодорхой юм чинь саналыг уриалгахан гэгч нь хүлээж аваад бас нэгэн зөв шударга, эсвэл гэмгүй хэн нэгэн хүмүүний  алтан амийг тасалж орхино.
Эцсийн эцэст мөрөөрөө мөлхөж, зөв шударгаар амьдарч явсан жирийн иргэн хүн л хохирч үлдэнэ. Мань Ерөнхийлөгч үүнийг ойлгохгүйдээ ийм юм хийгээд, яриад яваа хэрэг огтхон ч биш байх аа. Харин цаана нь түүний эх орон, ард түмнээс нь илүүтэйгээр үнэлэгдэх ямар нэгэн ашиг хонжоо байгаа юм биш үү та минь ээ айн? Бодолтой л байцгаахгүй бол манай улс төрчид ч мань мэтийгээ шатрын хүү шиг л өгөөшинд тавина шүү дээ хөө.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-10-23 -

Бичсэн: upshot_gp

хэнд урилга өгөв, надад уу? 

. Шууд холбоос

2010-10-23 -

Бичсэн: muugii (зочин)

http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=491979
iishee orj sonirhooroi hugshuun

. Шууд холбоос

2010-10-23 -

Бичсэн: muugii (зочин)

ter yariad bgaa huuli ni bitgii batlagdaasai.Neeree l tiim huuli gargasnaar ogt deerdeh yum bhgui

. Шууд холбоос

2010-10-23 -

Бичсэн: upshot_gp

Элбэг ах манай нутгийн ах. Яахав ер нь бүгд л ижил шд. Арай амны пигүүртэй л байсан дээрдээ. Цаазаар авах ялыг түр түдгэлзүүлсэн. арай батлаагүй байх гэж боджийн. Тэгсэн ч элбэг ах таниас бас надаас ухаантай болохооор л ерөнхийлөгч хийж байгаа шд. Ерөнхийлөгчийн эрх бага, үүрэг их гэдгийг энгийн арван жилийн боловсролтон ойгочдог л юмдаа. Сонгочоод олон юм ярих хэрэг юун.

. Шууд холбоос





:-)
 
xaax