amaahai
Dateline: 2011-03-17
Би нэг иймэрхүү үлгэр зохиочихлоо.

     Эрт ээ урьдын цагт ч биш. Энэ орчин цагт Батаа гэгч нэгэн жаалхүү Утаагаар дүүрэн Улаанбаатар хотод хахаж цацан амьдардаг байж гэнэ ээ. Нэгэн өдөр Батаа хичээлдээ явах санаатай гэрээсээ гартал 3 алхмын цаадахь зүйл харагдахааргүй тийм л их утаатай байв. Жаалхүү хичээлээ тасалж болохгүй. Аягүйдвэл багш загнана. Тэгээд аав, ээж хоёрт хэлнэ. Орой тэр хоёр ирээд намайг загнаж, зодно гээд л сургууль руугаа яваад л байж, яваад л байж, яваад л байж... Нэг мэдсэн чинь огт танихгүй өндөр өндөр байшингуудын дунд гав ганцаараа зогсож байж.
     Уг нь миний уншсан үлгэрт бол жаахан охин ойд явж байгаад л манан дунд төөрөөд баавгайн байшинд очдогсон. Гэтэл би чинь нүүрсний угаарь, машины тортгонд их хотын олон салаа гудамжин дунд төөрчхөж байгаа юм байх даа гэж Батаа бодоод цааш яваад л байж, яваад л байж, яваад л байж. Тэгээд хартал мөнөөх л газраа хүрээд ирчихсэн байж гэнэ.
     Учраа олохоо байсан хүү хажуугаар өнгөрч яваа нэгэн залуугаас замаа асууя гэж бодоод гүйгээд очтол өнөөх нь түүнд туслах нь бүү хэл нэг хөл нь газар дээр, нөгөө хөл нь агаарт хөөрсөн согтуу хүн байлаа. Батаа урамгүйхэн алхаж явтал ойролцоо байрнаас нэгэн эмэгтэй гарч яваа харагдахад ихэд баярлан түүнээс зам асуухаар гүйж очтол өнөөх эмэгтэй "Туслаарай. Дээрэмчин. Намайг дээрэмдэх гээд байна" хэмээн чарласаар цаашаа гүйж одов. 


               /за за ингэсгээд түр завсарлая. Би энэ үлгэртээ нэр бодож олж амжаагүй л яваа. Анх охин маань надад үлгэр яриад өг гэж гуйсан юм л даа. Тэгээд мэддэг үлгэрүүдээ яриад эхэлтэл бүгдийг нь мэднэ. Өөр мэдэхгүй үлгэр яриад өг гэж намайг сандаргаад үлгэр зохиосон ухаантай. Тэгтэл арай ч бага насны хүүхдэд ярьж өгөхөд тохиромжгүй, насанд хүрэгчдэд зориулагдсан, нэлээн ёгт утгатай үлгэр болоод хувирчихлаа. Ингээд л блогтоо оруулсан минь энэ. Зав гарангуут үргэлжлэлийг нь оруулна аа/

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-03-19 -

Бичсэн: up

Тгхгүй бол дараа ахиад яриулах биз.

. Шууд холбоос

2011-03-19 -

Бичсэн: up

Баярын мэнд хүргье. ирмэх тахал гэдэг нэртэй зохиолтой төстэй болж, дажгүй юм. баярлах...манай ахын нэг хүүхэд нь нэг шөнө надтай хоносон юм. Заавал үлгэр яриулдаг гээд маяглаад унтахгүй байсан юм. Би хэдэн мэддэг өнхрүүч, цөмөөхөй, монгол ардн үлгэр нтрээсээ ярий гэж бодсон чинь ерөөсөө бүтэнээр нь санахгүй байхаар нь шууд зохиогоод амьтны фирмийн 2 гахайг 2 буутай багш болгоод өөрөө бас дүрд ороод ёстой нэг холион бантан болсон үлгэр ярьж өгсөн. гэхдээ их сонирхолтой байсан байхаа, агаа тэгээд? л гээп байналээ. Сүүлд нь би майр сургамж хайрлаж -Энэ цагаас эхлээд үлгэрийг зөвхөн багш ярьдаг болсон юм гэнэлээ" гээд төгсгөсөн дөө хэхэ sick

. Шууд холбоос





:-)
 
xaax