amaahai
Dateline: 2011-03-24
Жаалхүү Батаагийн үлгэр /үргэлжлэл/

     За тэгээд л Батаа хүү яваад л байж. Гэнэт л хаанаас гараад ирсэн нь бүү мэд утаа май дундаас баахан хүүхдүүд гарч ирээд л цүнхтэй номыг нь угз татаж аваад л гүйж одов. /Хожим хүү алдагдсан номнуудаа МУИС-ийн хажууд суудаг ном дамлагчаас олж авсан гэнэ лээ шүү./ Батаа нэлээн ч даарч дулаацах санаатай хажуугийн байрны орц руу ортол үүдний жижүүр нь хог тарих нь уу, хулгай хийх нь үү гэж хашгичиж загнаад хавьтуулсангүй.

     Юу хийж, яахаа мэдэхээ байсан бяцхан хүү гайхан алхаж явтал "өө муу новш оо дугуйны нөхөөс болох чинь дутаа юу? Наад замаа харж явахад яадаг мал вэ?" хэмээн сөөнгөтөн хашгичих дуунаар сэхээ орон харвал машины замын тэхий голд нь зогсож байх нь тэр ээ. Хэдийгээр мань жолооч түүнийг тэгтэл айхтар загнасан боловч машинаасаа буугаад гараас нь хөтлөн зам гаргаж өгч харагдсан гэнэ лээ шүү.

     Батаа хүү "Ямар нэгэн арга бодохгүй бол энэ их хотод чинь орох байх газар олдохгүй, туслах хүн ч байхгүй хэцүүдэх нь. Ядаж гудамжнаас сав, лааз түүж хэдэн төгрөг олоод юм олж идэхгүй бол балрах нь" гэж бодоод ойролцоо харагдах хогийн цэг рүү гүйн очоод онгичиж гартал хаа нэгтээгээс хөгшин залуу, хүүхэд нийлсэн арав гаруй хүн гарч ирээд "энэ манай эзэмшлийн хогийн сав. чи эндээс дураараа хог түүхгүй шүү. Наад савнуудаа бидэнд түргэн хураалгаад эндээс зайл. Үгүй бол чамайг өөрийг чинь хог болгож орхино шүү" гэх нь үнэхээр сүрдэм санагдав. Гэхдээ Батаа өөрийнхөө цуглуулсан хуванцар савнуудыг тэдэнд өгсөнгүй. Харин бүгдийг нь тэврээд л хар хурдаараа зугтав. Гүйсээр байгаад нэгэн эзэнгүй хашааны буланд зогсон амьсгаа дарах зуураа хуванцар савнуудаа тоолон зогстол нэгэн ер бишийн сав нүдэнд нь тусчээ. Харахад дотор нь утаа мэт зүйл байх бөгөөд хөдөлгөх бүрийд сонин сонин хэлбэртэй болж байсан тул гайхан онгойлготол гэнэт учиргүй их утаа манан оргилоод л дотроос нь үлгэрийн номон дээр зураг нь байдагтай яг адилхан бэрд гарч ирээд л "за эзэнтэн минь би таны 3 хүслийг биелүүлье. Та хүслээ хэлж ажаам уу" гэж гэнэ.

     Жаалхүү хэсэг бантан зогссоны эцэст 21-р зууны сэргэлэн хүүхэд юм болохоороо 1-рт: Би чулууг ч алт болгож хувиргах ид шидтэй болмоор байна гэв. Мань бэрд хөөп гээд л хүслийг нь биелүүлж байгаа харагдав. 2-рт: Дэлхий ертөнцийг амар амгалан болгох ид шидийг надад хайрла гэв. Мань бэрд хөөөөп гээд л хүслийг нь биелүүлэв.

     Харин жаалхүү ямар ид шидтэй болохыг 3-дахь хүсэлдээ хэлсэн юм бол доо? Надад хэлж өгөөрэй.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax