amaahai
Dateline: 2011-03-25
Хэрэв та үхмээр байвал... /мөхөс миний молхи хэдэн зөвлөгөө/

     Хэрэв та үхмээр байвал... за арай ч муухай юм даа цаг бусаар үхэхийг хүсээгүй бол... гэхээр бас арай л муухай юм. Тэгэхээр хэрвээ та миний зөвлөгөөг анхааран уншиж чадваас юмыг яаж мэдэх вэ. Зуурдаар ирэх аюулаас өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалж чадна. Хэрэв хамгаалж чадвал улс эх оронд минь нэг ч гэсэн эрүүл саруул иргэн алт мэт хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа эх оронч нэгэн болоход хувь нэмрээ оруулах биз ээ.

     1-рт: Хөдөө явах, эсвэл хурдны замд, эсвэл хот дотор ч гэсэн хурдтай давхихаар шийдсэн бол машиныхаа гоё ганган хайлшин болон никель обудандаа хэзээ ч битгий найдаарай. Ялангуяа хятадад үйлдвэрлэгдсэн никель ганган обуд бол бүүр ч хэрэггүй. Өчүүхэн жижиг замын хагархай, зам дээр хэвтэх багахан чулуу, эсвэл тагийг нь хулгайлсан цооног нүхэн дээгүүр гарах үед хайлшин буюу дискэн обуд амархан хагардаг. Тэгээд л хөөрхий машин чинь хэд сайхан эргэлдэж өгөөд та нөгөө ертөнцөд сэрэх болно. Түүний оронд өнөө царай муутай гэж танд гологдоод гражийн чинь буланд тоосонд дарагдан хэвтэх энгийн төмөр обуд чинь амь насанд чинь илүү ээлтэй. Бас хамгийн сайн дугуйнуудаа урд талдаа тавихаа бүү мартаарай. Хэрэв мартвал сөнөх болно.

     2-рт: Хөдөө гадаа хүйтэн цагаар явахдаа осгож үхмээргүй байгаа бол хийн асаагуур, хийн түлшинд хэзээ ч битгий найдагтун. Тэдгээр чинь хүйтэн температурт асах нь бүү хэл харин ч таныг улам дааруулах болно. Иймд хэдэн хайрцаг орос чүдэнз, ахиухан нөөц бензин, чадах чинээгээрээ мод /бас багахан хэмжээний нүүрс ч илүүдэхгүй/ авч явбал аминд чинь өлзийтэй. Хүйтний бэлтгэлээ муу хангаж, хүчин чадал сайтай унаа тэргэндээ найдаж яваад осгож үхсэн тохиолдол зөндөө байдаг юм шүү.

     3-рт: Занг нь мэдэхгүй, танилцаад удаагүй, эсвэл найз нөхөдтэй чинь хамт яваа хэн нэгний оролцоотойгоор архидан согтуурах, шоудахаас эрс татгалзах хэрэгтэй. Үнэхээр уух зайлшгүй тохиолдолд согтохгүй байхыг чармайгаарай. Эс бөгөөс та хэн нэгнийг, эсвэл таныг өөр хэн нэг нь ялих шалихгүй зүйлээс шалтгаалан алах, алдаггүй юм аа гэхэд биеэ хамгаалах чадваргүй байдалд итгэл алдан орхих зэргээс үүдэн осгож үхэх, бусдад дээрэмдэгдэх, эсвэл шууд ба шууд бусаар гэмт хэрэгт хамрагдан оролцох, нийтийг хамарсан зодооны оролцогч болох магадлал тун өндөр байдаг.

     4-рт: Хэрэв та зуны улиралд хөдөө салхинд гарч, найз нөхөдтэйгээ, гэр бүл, үр хүүхэдтэйгээ хүн багатай газар очиж алжаалаа тайлахыг хүсвэл гол мөрний хөвөөнд ойролцоо газрыг сонгож огтхон ч болохгүй. Амрах гэж очсон хүн хэзээ ч нэг нэгнийхээ үйлдлийг байнга хянаад байж чаддаггүй бөгөөд хэн нэг нь согтуугаараа усанд сэлэхээр орох нь амиа хорлохтой л адил. Учир нь согтуугаар хүйтэн усанд орох үед хүний цусны эргэлт тогтворгүй болж, улмаар ухаан алдах, шөрөмс татах, булчин зангирах зэрэг физиологийн сөрөг нөлөөллийн улмаас шууд л живэх болно. Ялангуяа хүүхдүүд гол усанд тоглох нэн дуртай байдаг бөгөөд санамсаргүй нэг нэгнээ гүн ус руу түлхэж, амь насанд нь аюул учруулдгийг санаарай. Ер нь ч тэгээд үр хүүхдүүдийнхээ дэргэд архидан согтуурах нь сайн эцэг, эхийн хийгээд байхаар үйлдэл биш бөгөөд хөдөө хээр архи уухаар явах тохиолдолд үр хүүхдээ дагуулж явахгүй байх нь хамгийн зөв алхам байх болно.

     Тэгээд одоогийн иймэрхүү дайн дундахь шиг нийгэмд амьдарч байгаа бид аливаа таагүй зүйлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөрсдөө л авч байхгүй бол таныг хэн ч хамгаалахгүй шүү дээ.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-04-09 - зайл

Бичсэн: Зочин

шал тнг пизда вэ чи

. Шууд холбоос

2011-04-08 -

Бичсэн: arch_tseegii

хэхэ би өөр утга бодож орж ирсийн уг нь
гэхдээ их гоё зөвөлгөө байна шүү мэддэг хэрнээ анзаардгуу баярлах

. Шууд холбоос

2011-04-03 -

Бичсэн: luna

Сайхан зөвөлгөөнүүд бнаа...баярлалаа... ярзайтал инээх

. Шууд холбоос

2011-03-29 -

Бичсэн: amaahai76

Төрболд-д: Ээ дээ. хүн хэдий сайн ч хэлэхээс нааш... гэдэг дээ. санаж явахад илүүдэхгүй ээ.

Гарин-д: гоё шүү

. Шууд холбоос

2011-03-29 -

Бичсэн: amaahai76

Кэнзо-д: гэнэ алдаад өөрөө чадарчихгүй бол ч... ккк

. Шууд холбоос

2011-03-29 -

Бичсэн: КЕНЗО (зочин)

Энэ чинь харин сайхан зөвлөгөө байна. Дургүй хүнээ аваад чиний зөвлөгөөний эсрэг явбал ч ...

. Шууд холбоос

2011-03-25 -

Бичсэн: Garin

алга ташилт

. Шууд холбоос

2011-03-25 -

Бичсэн: Turbold

Баярлалаа. Их сургамжтай нийтлэл байна. Хүн бүхэн мэддэг хирнээ хэрэгжүүлдэггүй зүйлүүд байна шүү. Тэр хийн асаагуурч үнэхээр хэрэггүй зүйл байна лээ шүү. Азанд дуртай хүн л өвөл тиймэрхүү зүйл авч явахад зүгээр байх. гоё шүү

. Шууд холбоос





:-)
 
xaax