amaahai
Dateline: 2011-03-27
ЭНЭ ЯПОНЫ ХУЛГАЙЧ НАР НЬ ХҮРТЭЛ...

Энэ японы хулгайч, эрүүгийн элементүүд, нийгмийн хог шаарууд нь хүртэл эх оронч байх юм аа. Ёстой атаархчихлаа байна.

Ийм явдал болов оо. Мөхөс би тун түрүүхэн Орос-Армяны хөлбөмбөгийн тоглолтыг хүлээнгээ Оросын Россия1 сувгийн мэдээг үзээд сууж байтал ёстой чих дэлдийлгэмээр нэг мэдээ явдаг юм байна харин.

Оросын нэвтрүүлэгч хүүхэн Япон дахь нөхцөл байдлын тухай мэдээлж байснаа "Японд үйл ажиллагаагаа явуулдаг гэмт бүлэглэлүүд, түүнчлэн Якуза нар нэгдэн гамшгийн бүсэд байгаа хүмүүст зориулж 40 тоннын багтаамжтай ачааны 70 автомашин тусламжийн бараа ачсан цувааг илгээлээ. Японы гэмт хэргийн ертөнцийнхөн их энэрэнгүй, нигүүлсэнгүй ажээ" гэсэн мэдээг нэвтрүүлдэг юм даа.

Үгүй нээрээ хэдий цусан гартай ч гэсэн хүнлэг сэтгэлээ, эх оронч сэтгэлгээгээ гээгээгүй л агаал ахгүй юу. Ёооё бүүр атаархчихлаа. 

Жич: За тэр лагаал ахгүй гэдэг чинь байгаа л байхгүй юу гэсэн үг шүү. Яахав Зэрэглээг дуурайж үгийг ингэж сунжруулж бичиж үзлээ. Хэл ороолдох шахлаа даа харин. ккк...

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax